Бодлого судлалын төв нутгийн иргэд (бүлэг, нөхөрлөл)-д түшиглэсэн байгаль хамгаалах шинэлэг загварыг (community vonservation model) Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумын орон нутгийн хамгаалалтад авсан Тосон хулстайн орчны бүсийн нийт 374499 га талбайд шинээр туршин нэвтрүүлэв.
Дэлгэрэнгүй…Ангилал: Үйл явдал
БЭЛЧЭЭРИЙГ ТӨЛБӨРТЭЙ АШИГЛУУЛЖ БОЛОХ НЬ
БЭЛЧЭЭРИЙГ ТӨЛБӨРТЭЙ АШИГЛУУЛЖ БОЛОХ НЬ
Зах зээлийн эдийн засгийн нөхцөлд аливаа нөөцийг төлбөртэй ашигладаг, ингэснээрээ түүнийг зохистой ашиглах эдийн засгийн хөшүүргийг бүрдүүлдэг нийтлэг жишигтэй.
Харин манай оронд бэлчээрийг малчид ямар нэг төлбөргүй ашигладаг. Энэ нь өнгөн дээрээ малчдаа харсан бодлого мэт харагдавч цаагуураа бэлчээрийг зохисгүй ашиглан доройтуулж байгааг өөгшүүлж, улмаар мал аж ахуйн тогтвортой хөгжил, малчдын эрх ашигт нийцсэн алсын хараатай бодлоготой зөрчилддөг юм.
Дэлгэрэнгүй…
Тогтвортой Амьжиргаа 2 төслийн хаалтын семинар боллоо
Тогтвортой Амьжиргаа 2 төслийн хаалтын семинар боллоо.
Дэлгэрэнгүй…ХОТ ОРЧМЫН БЭЛЧЭЭР ТӨСЛИЙН СУРГАЛТАД ХАМРАГДЦГААЯ!

ЦАРГАС ТАРИАЛАХ
Та энд дарж [PDF] файлыг үзнэ үү
Дэлгэрэнгүй…
СУМЫН МАЛ ЭМНЭЛЭГ, ҮРЖЛИЙН ТАСАГТ ПРИНТЕР, ОЛШРУУЛАГЧ, СКАННЕР ГАРДУУЛАВ.
“Хот орчмын бэлчээр” төслийн хүрээнд сумын Мал эмнэлэг, үржлийн тасагт HP маркийн орчин үеийн өндөр үзүүлэлттэй принтер, олшруулагч, сканнер гардуулав. Сумдын Мал эмнэлэг, үржлийн тасгаас “Монгол Мал” хөтөлбөрийг хэрэгжүүлэх , Хот орчмын бэлчээрийн төсөлтэй хамтран ажиллахад нь дэмжлэг үзүүлэх үүднээс төсөл хэрэгжиж байгаа Улаанбаатар, Дархан, Эрдэнэт орчмийн 42 сум, дүүргийн Мал эмнэлэг үржлийн тасгийг HP маркийн орчин үеийн олон үзүүлэлттэй принтер/олшруулагч/сканнераар Бодлого судлалын төвөөс хангахаар болсон байна. Энэхүү үйл ажиллагааны дэлгэрэнгүй мэдээлэлийг дахин хүргэх болно.
Дэлгэрэнгүй…
МАЛЧДЫГ БЭЛЧЭЭР АШИГЛАЛТЫН ГАЗРЫН ЗУРГААР ХАНГАВ.
Тогтвортой Амьжиргаа – II төслийн хүрээнд Бодлого судлалын төвөөс хийж гүйцэтгэсэн бэлчээр эдэлбэр газрын болон ургамалжилтын үндэсний хэмжээний зураглалыг нэмэлт 13 аймгаар гаргаж ХХААХҮЯам болон Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын газар зохион байгуулалт газар ашиглалтын хэлтэст тус тус албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэхүү нэр бүхий 2 зургаас гадна аймаг нэг бүрийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө хийхэд шаардлагатай
- Малчдын 4 улирлын байршлын зураг,
- Ховор амьтан, ургамлын амьдрах орчны зураг
- Бэлчээрийн усан хангамжийн зураг
- Бэлчээр ашиглалтын суурь зураг
- Бэлчээрийн ургамалжилт,
- Бэлчээрийн даацын зураг зэрэг 8 үндсэн мэдээллэл агуулсан АТЛАС-ыг тухайн аймаг нэг бүрээр хэвлэн гаргаж НЭМЭЛТЭЭР хүлээлгэн өгөв.
Мөн дээр нь Сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөлт, тоон өгөгдлийг боловсруулах БСТ-1 ПРОГРАММ-ыг зургын анхдагч баазтай нь хамт нийт 4 бүрэлдэхүүнийг тус тус 2011 оны 01-р сарын 19-нд албан ёсоор нэр бүхий яам, газарт нь хүлээлгэн өглөө…
Дэлгэрэнгүй…

ТӨРИЙН ЯАМ, АГЕНТЛАГ, ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ СЕМИНАР
ТӨРИЙН ЯАМ, АГЕНТЛАГ, ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ
2011 оны 1 дүгээр сар 25
Уулзалт семинарыг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран 2011 оны 1 дүгээр сар 25-ны өдрийн 9:00-14:30 цагийн хооронд Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж явууллаа. “Малчид, төрийн албан хаагчдад зориулсан бэлчээрийн менежментийн сургалт” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төвийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхой болгоход уулзалт семинарын үндсэн зорилго чиглэж байв.
Дэлгэрэнгүй…