АДАПТ төслийн хүрэээнд орон нутгийн байгалийн нөөц ашиглагчдын бүлгүүд, нөөц ашиглалтын гэрээний хэрэгжилтийг үнэлэв

МОНГОЛ ОРНЫ ХӨДӨӨГИЙН ИРГЭДИЙН УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТӨД ДАСАН ЗОХИЦОХ ЧАДАМЖ БОЛОН ЭРСДЭЛИЙН МЕНЕЖМЕНТИЙГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ НЬ буюу АДАПТ төслийн хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадавхыг дэмжих зорилгоор Ховд, Завхан аймагт байгаа малчдын оролцоотой байгууллагуудыг үнэлэх ажлыг 2022 оны 5-11 сард амжилттай гүйцэтгэв.

Дэлгэрэнгүй…

Бодлого судлалын төв Азийн хөгжлийн банкны “Хоршилтод суурилсан тогтвортой ХАА-н үйлдвэрлэл” техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлэв.

БСТ нь 2020-2022 онд АХБ-ны техник туслалцааны “Хоршилтод суурилсан тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” төслийг амжилттай хэрэгжүүлэв. АХБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагаар хэрэгжүүлсэн уг төсөл нь мал аж ахуй, бэлчээр, усны менежмент зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд малчдын хоршоодын чадавхыг сайжруулах замаар хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, тогтвортой, үр ашигтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн МАА-н түүхий эдийн өртгийн сүлжээг бэхжүүлэх, малчдыг зах зээлтэй холбох туршилтуудыг хэрэгжүүлэх замаар Монгол улсын мал аж ахуйг тогтвортой, чанарт суурилсан тогтолцоонд шилжүүлэх загварыг санал болгосон юм. Төслийн үр дүнд үндэслэн АХБ-ны зүгээс 226 дугаар бүхий бодлогын

Дэлгэрэнгүй…

Хурга махлуулж, борлуулах нь газрын доройтлыг бууруулж, мах үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, малчдын амьжиргааг дээшлүүлэх загвар болох нь

Хурга махлуулсан ажлын үр дүнг ХХААХҮЯ, БОАЖЯ-ны удирдлагад танилцуулж байгаа нь 2020 оны 10-р сарын 25, Silk Road ресторан

Дэлгэрэнгүй…

Хил дамнасан өвчнөөс тайван нутгийн статусыг малчдын бүлэг хангав

АХБ-ны санхүүжилттэйгээр ХХААХҮЯ-ны харьяанд Бодлого судлалын төвөөс хэрэгжүүлж байгаа Хоршоонд суурилсан хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд шүлхийн голомттой гэгддэг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төсөлд хамрагдсан малчдын бүлгийн түвшинд анх удаа экспортын хориг бүхий 5 өвчнөөр тайван нутгийг тогтоолоо. Зорилго: •Малчдын оролцоо, сонирхлыг төрүүлэх замаар малын хөдөлгөөн, өвчний тархалтыг хянах боломжийг турших Хэрэглэсэн урамшууллын хөшүүргүүд: •Зохион байгуулалтад орсон малчдын бүлэг, түүний албажуулсан гэрээт бэлчээрийн хийл заагийг ашиглах  •Тайван бүс тогтоох мөрдөж байгаа бодлого, стандартыг баримтлах •Төв /ХХААХҮЯ, МЭЕГ, итгэмжлэгдсэн лабортаори/, орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллага, малчдын оролцоог хангах •Үр дүнг хэрэглэгчдэд сурталчлан мал/махны үнэ цэнэ, малчдын орлогыг нэмэгдүүлэх замыг

Дэлгэрэнгүй…

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөнд танилцуулга хийв

2018 оны 5-р сарын 17-нд ХХААХҮЯамнаас Төрийн ордонд зохион байгуулсан “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөнд Бодлого судлалын төвийн тэргүүн доктор А.Энх-Амгалан урилгаар оролцож, НҮБХХ-н “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн хүрээнд боловсруулсан “Бэлчээрийн ашигласны төлбөрийн талаарх санал” танилцуулж, хэлэлцүүлэгт оролцон асуултад хариулав. Нийт 12916 малчдаас авсан санал асуулгаар 65.3% бэлчээрийн төлбөрийг дэмжиж, 80.5% нэг хонин толгойгоос авах суурь төлбөр 500 төгрөг байхыг дэмжсэн байна.

Дэлгэрэнгүй…

БСТ-с Ган-зудын хосолсон гамшгийн эрсдэлийг эрт мэдээлэх, зарлах шалгуур үзүүлэлтийг малчдын амьжиргаа, бэлтгэлийг харгалзан боловсронгуй болгох зөвлөмж боловсруулав

Бодлого судлалын төвөөс НҮБ-ын ХХААБ-ын “Ган-зудын хүндрэлийг даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх”, TCP/MON/3602 төслийн хүрээнд Ган-зудын хосолсон гамшгийн эрсдэлийг эрт мэдээлэх, зарлах шалгуур үзүүлэлтийг малчдын амьжиргаа, бэлтгэлийг харгалзан боловсронгуй болгох зөвлөмж боловсруулав.

Дэлгэрэнгүй…

Дэлхийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн маркетинг төсөл”-ийн хүрээнд Монгол хурга бордох туршилтыг амжилттай хэрэгжүүлэв.

Төслийн товч танилцуулга
Төслийн нэр: “Хурга бордох хамтарсан судалгааны төсөл”
Төслийн гүйцэтгэгч: Бодлого судлалын төв
Төсөл санхүүжүүлэгч: “ХАА-н маркетинг” төсөл

• Туршилт явуулсан газар: Архангай аймгийн Цэцэрлэг сум
• Туршилт эхэлсэн хугацаа: 2015 оны 11 дугаар сар 03
• Туршилт дууссан хугацаа: 2015 оны 12 дугаар сар 02
• Туршилт үргэлжилсэн хугацаа: 30 хоног
• Тэжээж бордсон хурганы тоо: 300 толгой
• Туршилтын ба хяналтын бүлгийн хурганы тоо: 20/10
• Тэжээж бордсон хоног, тэжээлийн төрлөөр:
    o Ногоон тэжээл – 33 хоног (3/XI-5/XII)
    o Өвс, хивэг        – 22 хоног (14/XI-5/XII)

Дэлгэрэнгүй…

Торомны самнасан ноосны Галба брэндийг бий болгох туршилт амжилттай явагдаж байна.

Оюу Толгой компаний захиалгаар Бодлого судлалын төвөөс хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тэмээний брэнд бүтээгдэхүүн бий болгох ажил амжилттай явагдаж байна. Брэнд болох бүтээгдэхүүнээр хамгийн олон хүн зэрэг ашиг хүртэх боломжтой (бүх малчид), Говийн бүсийн харьцангуй давуу талд тулгуурлан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болох боломжтой, технологийн хувьд шинэлэг бөгөөд хэрэгжих боломжтой байх гэсэн шалгуураар самнаж бэлтгэсэн торомны ноосыг сонгосон билээ.

Дэлгэрэнгүй…

Хөдөө аж ахуйн маркетинг төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ашиг шимийг сайжруулах, зэх зээлтэй холбох, нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Бодлого судлалын төв Архангай аймгийн Чулуут, Цэцэрлэг, Цахир сумдад хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа бөгөөд төслийн санхүүжилт энэ жил оройтож батлагдсан боловч олон малчдын бүлэг, хоршоо өөрсдийн хичээл зүтгэлээр малын тэжээл, төмс хүнсний ногоо тарих, зоорь барих үйл ажиллаагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй…