БСТ-с Ган-зудын хосолсон гамшгийн эрсдэлийг эрт мэдээлэх, зарлах шалгуур үзүүлэлтийг малчдын амьжиргаа, бэлтгэлийг харгалзан боловсронгуй болгох зөвлөмж боловсруулав

Бодлого судлалын төвөөс НҮБ-ын ХХААБ-ын “Ган-зудын хүндрэлийг даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх”, TCP/MON/3602 төслийн хүрээнд Ган-зудын хосолсон гамшгийн эрсдэлийг эрт мэдээлэх, зарлах шалгуур үзүүлэлтийг малчдын амьжиргаа, бэлтгэлийг харгалзан боловсронгуй болгох зөвлөмж боловсруулав.

Дэлгэрэнгүй…

МАА-н САЛБАРЫГ ТОГТВОРТОЙ, ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛГОХ ГАРЦ ЮУ ВЭ?

Манайхаас 6 дахин бага газар нутагтай Шинэ Зеланд улс зөвхөн махны экспортоос жил бүр 3.8 тэрбум долларын орлого олдог нь манай Эрдэнэт, Оюу Толгойг нийлүүлснээс 4 дахин их, дээр нь сүүний экспортоос 8 тэрбумыг олж байна. Харин бид амар хялбар баяжих хэнээгээр уул, ус, газар шороогоо ухах тухай талцаж хэрэлдсээр сохорч, хожсон ч юмгүй, дуусашгүй баялаг болсон бэлчээр, малаа шоовдорлосоор. Монголын бэлчээрийн МАА-н харьцангуй давуу тал, түүнийг чулуу болгох нь Дэлхий дахинаа хөдөө аж ахуй эрхлэхэд тааламжтай хөрс, цаг агаарын нөхцөлд оршдог Европ, Америк, Австрали тивийн орнууд МАА-гаа асар их эрчимжүүлэн нэг малаас авах шим буюу бүтээмжээр өрсөлдөж байна. Тэд

Дэлгэрэнгүй…

БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮН

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага,  Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр Бэлчээр хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2016 оны 9-11-р сард Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 14 аймгийн 134 сумын 850 малчид, 278 аймаг, сумын албан хаагчид, нийт 1128 хүнийг хамруулан Бодлого судлалын төвөөс зохион байгуулав.. Малчдын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн (63.8%), усгүй (50.4%), маргаан, зөрчил ихэссэн (42%), төрийн зохицуулалт сулаас дур зоргоор ашигладаг  (34.9%) гэсэн асуудлуудыг бэлчээр ашиглалтын хүрээн дахь хамгийн тулгамдсан хурц асуудал гэж үзэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх (80.2%) одоогийн Газрын хууль дээрх тулгамдсан асуудлыг зохицуулж чадахгүй байна, иймд бэлчээр хамгаалах хуулийг гаргах шаардлагатай

Дэлгэрэнгүй…

Сайн малчин гэж хэн бэ?

САЙН МАЛЧИН ГЭЖ ХЭН БЭ?

 Өдрийн сонины 2017 оны 5-р сарын 23-ны дугаарт гарсан нийтлэл

 “Мянгат малчин” цол хүртээх гэж жил бүр дээр доргүй хөл алдацгаадаг жишиг тогтоод уджээ. Мянгат малчин маань үнэхээр сайн малчин мөн үү, өнөө үед сайн малчин гэж хэнийг хэлэх вэ? Харьцуулах зүйлгүй ”хөмөрсөн тогоо” шиг орчинд удсан хүн өөрийгөө хөндлөнгийн нүдээр шүүн харахад илүүддэггүй. Бид малчдаа буруу замаар будаа тээлгээд байгаа юм биш байгаа хэмээн доорх харьцуулалт хийв.

Дэлгэрэнгүй…

Малын хөлийн татварыг малчдын эрх ашигт нийцүүлэх гарц

2015 оны 1-р сарын 9-ний “Өдрийн сонин”-д гарсан бодлогын санал

Малд татвар ноогдуулах асуудлыг төсвийн цоорхойг нөхөх хэрэгсэл биш харин МАА-н салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг ханган өрсөлдөх чадварыг нь сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, МАА-н бүтээгдхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үнийн зохисгүй өсөлтөөс сэргийлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарц болгох саналыг Бодлого судлалын төвөөс дэвшүүлж байна.

МАА-н салбарын онцлог

  • Сэрүүн, хуурай бүсийн үржил шимээр дорой газрыг ашиглан экологийн цэвэр бүтээгдхүүн үйлдвэрлэх орлуулшгүй боломж
  • Хүн ам сийрэг уудам нутгийг эзэнтэй байлгаж ирсэн түүхэн үүрэгтэй
  • Монголын уламжлалт  ахуй, ёс заншлын өлгий
  • Эдийн засгийн хүндрэлийн үед ашиглагддаг нийгмийн “зөөлөвч”
  • Хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, орлогын үндсэн эх үүсвэр
  • Тогтвортой хөгжлийн замд орж чадвал хөдөөгийн ажил эрхлэлт, орлогын дундаршгүй эх үүсвэр юм.
    Дэлгэрэнгүй…

Бэлчээрийн эрх зүйн орчинд эрх ашгийн эрэмбээр хандъя

2014 оны 1-р сарын 9-ний “Өдрийн сонин”-д гарсан бодлогын санал

Бэлчээрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал сүүлийн 20 жил яригдсан боловч өнөө хүртэл шийдэгдэхгүй байна. Хуримтлагдсан асуудлыг зөвөөр ойлгож, цаг алдалгүй шийдвэрлэхэд тус дөхөм болгох үүднээс баримт, судалгаанд тулгуурласан нийтлэлийг Бодлого судлалын төвөөс толилуулж байна.

Эзэмшүүлэх, гэрээгээр ашиглуулах ойлголтын тухай

Гадныханд үл итгэж, 1990-ээд оны эхээр анх эзэмшүүлэх (Монголчуудад), гэрээгээр ашиглуулах (гадныханд) хэмээн хоёр салгаж орхисон ойлголт нь зах зээл хөгжсөн орнууд дахь түрээслэх  буюу лизинг (lease, leasing) гэдэг ойлголттой дүйнэ. Зорилго нь газрын нөөцийг зохистой ашиглах харилцааг өмчлөгч, ашиглагчийн эрх, үүргээр зохицуулахад чиглэдэг. Ашиглагчийн гол үүрэг нь газрын чанарыг талхлан доройтуулахгүй байхад чиглэдэг бол өмчлөгчийн үүрэг нь ашиглагчийн зүгээс үүргээ биелүүлэх боломж, нөхцлийг нь хангахад оршино. Тухайлбал, цаг агаар хэвийн нөхцөлд эзэмшсэн бэлчээрт бусдын мал орж талхлах, уул уурхай зэрэг бусад ашиглалтын зүгээс хохирол учруулахаас  сэргийлэх, зөрчил маргааныг шийдвэрлэх үүргийг өмчлөгч буюу төр хүлээнэ. Бэлчээрийг үе уламжлан албан бусаар эзэмшиж ашиглаж ирсэн Монгол орны нөхцөлд бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг нь малчдын албан бус эрхийг цаасан дээр буулгаж, баталгаажуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл малчдын дутуу эдлээд байгаа эрхийг нь гүйцээж, хамгаалахыг хэлээд байгаа юм. Энэ нь мал аж ахуйг бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийн гольдрилд оруулах нийтийн эрх ашигт нийцэж байгаа юм.

Дэлгэрэнгүй…

МАЛ АЖ АХУЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО ИЙМ БАЙНА

МАЛ АЖ АХУЙН ШИНЭЧЛЭЛИЙН БОДЛОГО ИЙМ БАЙНА

(Засгийн газраас санаачилсан шинэчлэлийн хөтөлбөрт зориулсан нээлттэй төслийн үзэл баримтлал, Өдрийн сонин”-ы 2012 оны 9-р сарын 4 дугаарт нийтлэгдсэн)

Бэлчээрийн мал аж ахуйн өнөөгийн байдал

 

1.   Нийт мал сүргийн зонхилох хэсгийг бүрдүүлдэг нутгийн мал нь байгалийн хатуу ширүүн нөхцөлд дасан зохицсон боловч үүлдэрлэг байдал, ашиг шим өгөх чадавхи харьцангуй доогуур, цаашид нэмэгдүүлэх боломж бага учраас малаас гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн, малчдын амьжиргааны өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээг хангах чадвар нь улам бүр мөхөсдөх болсон /Баримт: хот, сурин газрын мах, сүүний хомсдол, түүнийг дагасан үнийн хөөрөгдөл/

Дэлгэрэнгүй…

МАЛ АЖ АХУЙД ЭРС ШИНЭЧЛЭЛ ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН

Үндэсний өдөр дутмын Зууны Мэдээ сонины 2010 оны 1-р сарын 22-ны өдрийн 17 дугаарт гарсан нийтлэл

“Монгол  мал” хөтөлбөр юу ярив

Саяхан УИХ-ын хэсэг гишүүдийн санаачилж, холбогдох яам агентлагийн оролцоотойгоор боловсруулсан “Монгол мал” хөтөлбөрийн хэлэлцүүлэг болов. Хөтөлбөрт бэлчээр, эрсдлийн менежмент, мал эмнэлэг, үржлийн ажил, маа-н бүтээгдхүүнийг чанарын хяналтыг сайжруулах гээд цаг үеэ олсон зорилтуудыг дэвшүүлжээ. Үүнд хөтөлбөрийг санаачлагчдад зүй ёсны баяр хүргэмээр байна. Харин хэрэгжүүлэх аргад нь төсвөөс гаргах хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэн зарим талаар социализмын үед байсан тогтолцоог сэргээх гэж байна уу гэмээр зүйлс их оржээ. Хамгийн гол нь хөтөлбөрт заасан арга хэмжээнд нь малчид оролцох юм уу, тэдний сонирхлыг татаж чадах уу гэдэг асуудал тодорхой туссангүй.

Дэлгэрэнгүй…

УЛС ТӨРИЙН ХИЙРХЭЛ, ҮНДЭСНИЙ ХУВААГДАЛ МОНГОЛЧУУДЫН ЯВАХ ЗАМ БИШ

Зууны Мэдээ сонины2008 оны 7-р сарын 4-ний өдрийн 161 дугаарт гарсан нийтлэл

2008 оны 7 дугаар сар 1-ний өдөр Монголчууд бие биеэ нохой шиг уралцаж, соёлын эд өвөө галдан шатааж, тонон дээрэмдэж соёлт хүн төрөлхтний доог тохуу болоо.
Ийнхүү цус урсгасан нийгмийн эмх замбараагүй байдалд хүргэсэн шалтгааныг эрүүл ухаанаар задлан шинжилвэл дараах хоёр зүйлд оршиж байна. Үүнд:

  1. Улс төрийн талцал, туйлшралыг дэвэргэж байгаа Монголын улс төрийн өнөөгийн тогтолцоо
  2. Нийтийг хамарсан ядуурал, түүнийг дагасан нийгмийн сэлтгэлгээ, ёс суртахууны доройтол юм.
    Дэлгэрэнгүй…