Бэлчээр, мал аж ахуй, ноолуурын бэлтгэлийг боловсронгуй болгох замаар тогтвортой ноолуурыг дэмжих нь

ӨНӨӨГИЙН БАЙДАЛ Малын тоо их өсөх нь бэлчээрийн чанарт сөргөөр нөлөөлөөд зогсохгүй малчдын амьжиргаанд ч сөрөөр нөлөөлөх эрсдэлтэй байна. Бэлчээрийн талхагдлаас гадна малын тооны хэт өсөлт нь Монгол орны ноос, ноолуурын салбарт бусад олон бэрхшээл үүсгэж байна. Үүнд ноолуурын чанарт сөргөөр нөлөөлж /ноолуурын голч бүдүүрэн, богинохон болох/ байгаа бөгөөд үүнд (i) малын эрүүл мэндийн үйлчилгээ хангалтгүй, (ii) сүргийн нас, хүйсийн зохистой бүтэц алдагдсан /чанар муутай нас гүйцсэн малын тооны эзлэх хувь өссөн/ (iii) ноолуур самнах зохистой арга хэвшээгүй (iv) анхан шатны боловсруулалтын хөгжил сул зэрэг бусад хүчин зүйл ч нөлөөлж байна. Түүнчлэн бэлчээр ашиглалтаас эхлээд эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах хүртэл

Дэлгэрэнгүй…