МАА-Н ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛД ЯАЖ ХҮРЭХ ВЭ

МАА-Н ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛД ЯАЖ ХҮРЭХ ВЭ

“Өдрийн сонин”-ы 3-р сарын 13-ны дугаарт гарсан нийтлэл

Монгол улсын эдийн засгийг солонгоруулах, уул уурхайн хамаарлыг багасгах нэг гарц нь уламжлалт МАА-н бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулан органик хүнсний өндөр үнэ бүхий экспортын зах зээлд гарах явдал гэдэгтэй маргах хүн үгүй болжээ.

Учир нь эрчимжсэн аргаар үйлдвэрлэсэн хүнс, түүхий эдийн амт чанар, эрүүл мэндийн баталгаанд эргэлзэж, байгалийн цэвэр бүтээгдэхүүнийг эрэлхийлэх хандлага дэлхий хүн амын өндөр орлоготой давхаргад бий болон тэлж байна.

АНУ-д эрчимжсэн фермийн хүчит тэжээлээр бордсон үхрийн мах нийт хэрэглээний 97%-ийг эзэлдэг бөгөөд ийм мах амтгүй, шүүс багатай байдгаас гадна зүрх судасны өвчнөөс сэргийлэх үйлчилгээтэй Омега-3 тосны хүчлийн агууламж бэлчээрийн махнаас 2 дахин бага байдаг байна. Харин органик аргаар үйлдвэрлэсэн мах нь нийт хэрэглээний 3%-г бүрдүүлдэг бөгөөд эрүүл мэндэд ач тустай тул өндөр үнэтэй зорилтот зах зээлийн хэрэгцээг хангаж байна. 2015 онд явуулсан жижиглэнгийн үнийн судалгаагаар 1 кг эрчимжсэн фермийн үхрийн мах 11 доллар байхад бэлчээрийн органик мах 17.4 доллар буюу зөрөө нь 58% буюу 15000 төгрөгөөр илүү байна. АНУ-ын үхрийн махны зах зээл 80 тэрбум доллар бөгөөд жилийн хэрэглээ нь 12 сая тонн, үүний 3% гэдэг нь 360 мянган тонн буюу манай улсын 5 төрлийн малын махны экспортын боломжоос давсан тоо юм.

Дэлгэрэнгүй…

Малын хөлийн татварыг малчдын эрх ашигт нийцүүлэх гарц

2015 оны 1-р сарын 9-ний “Өдрийн сонин”-д гарсан бодлогын санал

Малд татвар ноогдуулах асуудлыг төсвийн цоорхойг нөхөх хэрэгсэл биш харин МАА-н салбарын урт хугацааны тогтвортой хөгжлийг ханган өрсөлдөх чадварыг нь сайжруулах замаар малчдын амьжиргааг дээшлүүлэх, МАА-н бүтээгдхүүний нийлүүлэлтийг нэмэгдүүлэн үнийн зохисгүй өсөлтөөс сэргийлэх асуудлыг цогцоор нь шийдвэрлэх гарц болгох саналыг Бодлого судлалын төвөөс дэвшүүлж байна.

МАА-н салбарын онцлог

  • Сэрүүн, хуурай бүсийн үржил шимээр дорой газрыг ашиглан экологийн цэвэр бүтээгдхүүн үйлдвэрлэх орлуулшгүй боломж
  • Хүн ам сийрэг уудам нутгийг эзэнтэй байлгаж ирсэн түүхэн үүрэгтэй
  • Монголын уламжлалт  ахуй, ёс заншлын өлгий
  • Эдийн засгийн хүндрэлийн үед ашиглагддаг нийгмийн “зөөлөвч”
  • Хөдөөгийн хүн амын ажил эрхлэлт, орлогын үндсэн эх үүсвэр
  • Тогтвортой хөгжлийн замд орж чадвал хөдөөгийн ажил эрхлэлт, орлогын дундаршгүй эх үүсвэр юм.
    Дэлгэрэнгүй…

Бэлчээрийн эрх зүйн орчинд эрх ашгийн эрэмбээр хандъя

2014 оны 1-р сарын 9-ний “Өдрийн сонин”-д гарсан бодлогын санал

Бэлчээрийн эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудал сүүлийн 20 жил яригдсан боловч өнөө хүртэл шийдэгдэхгүй байна. Хуримтлагдсан асуудлыг зөвөөр ойлгож, цаг алдалгүй шийдвэрлэхэд тус дөхөм болгох үүднээс баримт, судалгаанд тулгуурласан нийтлэлийг Бодлого судлалын төвөөс толилуулж байна.

Эзэмшүүлэх, гэрээгээр ашиглуулах ойлголтын тухай

Гадныханд үл итгэж, 1990-ээд оны эхээр анх эзэмшүүлэх (Монголчуудад), гэрээгээр ашиглуулах (гадныханд) хэмээн хоёр салгаж орхисон ойлголт нь зах зээл хөгжсөн орнууд дахь түрээслэх  буюу лизинг (lease, leasing) гэдэг ойлголттой дүйнэ. Зорилго нь газрын нөөцийг зохистой ашиглах харилцааг өмчлөгч, ашиглагчийн эрх, үүргээр зохицуулахад чиглэдэг. Ашиглагчийн гол үүрэг нь газрын чанарыг талхлан доройтуулахгүй байхад чиглэдэг бол өмчлөгчийн үүрэг нь ашиглагчийн зүгээс үүргээ биелүүлэх боломж, нөхцлийг нь хангахад оршино. Тухайлбал, цаг агаар хэвийн нөхцөлд эзэмшсэн бэлчээрт бусдын мал орж талхлах, уул уурхай зэрэг бусад ашиглалтын зүгээс хохирол учруулахаас  сэргийлэх, зөрчил маргааныг шийдвэрлэх үүргийг өмчлөгч буюу төр хүлээнэ. Бэлчээрийг үе уламжлан албан бусаар эзэмшиж ашиглаж ирсэн Монгол орны нөхцөлд бэлчээрийг эзэмшүүлнэ гэдэг нь малчдын албан бус эрхийг цаасан дээр буулгаж, баталгаажуулна гэсэн үг. Өөрөөр хэлбэл малчдын дутуу эдлээд байгаа эрхийг нь гүйцээж, хамгаалахыг хэлээд байгаа юм. Энэ нь мал аж ахуйг бүтээмж өндөртэй, өрсөлдөх чадвартай, тогтвортой хөгжлийн гольдрилд оруулах нийтийн эрх ашигт нийцэж байгаа юм.

Дэлгэрэнгүй…

Дэлхийн банкны санхүүжилттэй “Хөдөө аж ахуйн маркетинг төсөл”-ийн хүрээнд Монгол хурга бордох туршилтыг амжилттай хэрэгжүүлэв.

Төслийн товч танилцуулга
Төслийн нэр: “Хурга бордох хамтарсан судалгааны төсөл”
Төслийн гүйцэтгэгч: Бодлого судлалын төв
Төсөл санхүүжүүлэгч: “ХАА-н маркетинг” төсөл

• Туршилт явуулсан газар: Архангай аймгийн Цэцэрлэг сум
• Туршилт эхэлсэн хугацаа: 2015 оны 11 дугаар сар 03
• Туршилт дууссан хугацаа: 2015 оны 12 дугаар сар 02
• Туршилт үргэлжилсэн хугацаа: 30 хоног
• Тэжээж бордсон хурганы тоо: 300 толгой
• Туршилтын ба хяналтын бүлгийн хурганы тоо: 20/10
• Тэжээж бордсон хоног, тэжээлийн төрлөөр:
    o Ногоон тэжээл – 33 хоног (3/XI-5/XII)
    o Өвс, хивэг        – 22 хоног (14/XI-5/XII)

Дэлгэрэнгүй…

Дэлхийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн маркетинг төсөл, 2015-2016

Мал аж  ахуйн үйлдвэрлэлийн ашиг шимийг сайжруулах, зэх зээлтэй холбох, нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах  замаар  хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж,  хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой.  Архангай аймгийн Чулуут, Цэцэрлэг, Цахир сумдад 2015-2016 онд хэрэгжиж байна. Мах, ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх – Малчдад бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлд гаргах, цуглуулах, арчлах, цэвэрлэх, ангилах, савлах, хадгалах үйл ажиллагааг сайжруулах зорилготой хөрөнгө оруулалтыг дэмжиж, оролцоот санхүүжилт олгох Хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг дэмжих – орлого багатай өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүй иргэд, цөөн малтай малчдад өрхийн

Дэлгэрэнгүй…

“Малчдын бүлэг болон сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах” Ногоон алт төсөл

Зөвлөх үйлчилгээний нэр: “Малчдын бүлэг болон сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах” Ногоон алт төсөл Улс: Монгол   Бүс нутгийн байршил: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Төв, Увс, Ховд аймаг Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: төслийн удирдагч, салбар хариуцсан мэргэжилтнүүд Ажилтны тоо: 10 Захиалагч: Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон алт төсөл Хугацаа: 12 сар Хүн-сар: 29 Эхэлсэн: V 2015 Дууссан: V 2016 Зөвлөх үйлчилгээний өртөг /сая төгрөгөөр/ ойролцоогоор: 240 Түншлэн ажилласан байгууллага: байхгүй Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: байхгүй Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг: Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч БСТ-ийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах

Дэлгэрэнгүй…

Торомны самнасан ноосны Галба брэндийг бий болгох туршилт амжилттай явагдаж байна.

Оюу Толгой компаний захиалгаар Бодлого судлалын төвөөс хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тэмээний брэнд бүтээгдэхүүн бий болгох ажил амжилттай явагдаж байна. Брэнд болох бүтээгдэхүүнээр хамгийн олон хүн зэрэг ашиг хүртэх боломжтой (бүх малчид), Говийн бүсийн харьцангуй давуу талд тулгуурлан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болох боломжтой, технологийн хувьд шинэлэг бөгөөд хэрэгжих боломжтой байх гэсэн шалгуураар самнаж бэлтгэсэн торомны ноосыг сонгосон билээ.

Дэлгэрэнгүй…

Хөдөө аж ахуйн маркетинг төслийг амжилттай хэрэгжүүлж байна.

Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ашиг шимийг сайжруулах, зэх зээлтэй холбох, нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Бодлого судлалын төв Архангай аймгийн Чулуут, Цэцэрлэг, Цахир сумдад хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа бөгөөд төслийн санхүүжилт энэ жил оройтож батлагдсан боловч олон малчдын бүлэг, хоршоо өөрсдийн хичээл зүтгэлээр малын тэжээл, төмс хүнсний ногоо тарих, зоорь барих үйл ажиллаагааг амжилттай хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй…

Нутгийн иргэд (бүлэг, нөхөрлөл)-д түшиглэсэн байгаль хамгаалах 3-түвшин бүхий шинэлэг загварыг амжилттай туршив.

Бодлого судлалын төв нутгийн иргэд (бүлэг, нөхөрлөл)-д түшиглэсэн байгаль хамгаалах шинэлэг загварыг (community vonservation model) Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумын орон нутгийн хамгаалалтад авсан Тосон хулстайн орчны бүсийн нийт 374499 га талбайд шинээр туршин нэвтрүүлэв.

Дэлгэрэнгүй…

Оюу Толгой ХХК, Орон нутгийн бизнес, эдийн засгийн хөгжил (ОНБЭЗХ)-ийн хөтөлбөрийг дэмжих зөвлөх үйлчилгээ, 2014-2015

Оюу Толгой уурхайн нөлөөллийн бүсэд багтах Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад суманд 2014-2015 онд хэрэгжиж байна. Дараах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд: Орон нутгийн зах зээлийн эрэлтийн түргэвчилсан үнэлгээг сум тус бүрээр хийх, одоогийн бизнес (жижиг үйлдвэр)-ийн суурь, бизнесийн орчин, бизнесийн хөгжилд саад болж байгаа зүйл, ерөнхий ажил эрхлэлтийн өсөлтийг тогтоох, хөгжлийн боломж, хандлага, шинээр хөгжих ирээдүйтэй бизнесийг тодорхойлох Эрэлтийн үнэлгээг үндэслэн бизнес хөгжлийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах Одоогийн бизнест дүн шинжилгээ хийх, 2014 онд хийх шинэ бизнесийг сонгох. Сонгох үйл ажиллагааг 2 тал төслийн бэлтгэл үе шатанд боловсруулсан тусгай шалгуурын дагуу явуулна. Сургалт: Эхний сургалтаар оролцогчдод бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес төлөвлөгөөний анхны

Дэлгэрэнгүй…