ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМАНД МАА-Н ХӨГЖЛИЙН ШИНЭ ЗАГВАР НЭВТРҮҮЛЖ БАЙНА

НОГООН БЭЛЧЭЭР ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Удиртгал Бодлого судлалын төв нь байгальд ээлтэй аргаар малчдын орлогыг нэмэгдүүлэх санаачилгыг 2000 оноос эхлэн хэрэгжүүлж ирэв. 2017 онд малчид малын тоог сайн дураар цөөлөх боломжтой болохыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэст ээлтэй бэлчээрийн менежмент төслийн хүрээнд баталсан бөгөөд малын тоог цөөлөх санаачилгыг дэмжих малчдын зээлийн эргэлтийн сангийн журмын төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд боловсруулсан юм. 2018 оны дундуур ХАС банк, Мерси Кор байгууллагаас гаргасан бэлчээрийн менежментийг сайжруулахад хөнгөлөлттэй зээлийг хөшүүрэг болгон ашиглах санаачилгад нэгдсэн бөгөөд төслийн дизайн, зээлийн бүтээгдэхүүнийг боловсруулахад

Дэлгэрэнгүй…

АМЕРИКУУДЫН 100 ЖИЛИЙН ӨМНӨ ШИЙДСЭН АСУУДЛЫГ МОНГОЛЧУУД ӨНӨӨДӨР ШИЙДЭЖ ЧАДАХ УУ?

Өнөөдөр сонины 2018 оны 2-р сарын 5-ны дугаарт гарсан нийтлэл Америкийн сургамж ба өнөөгийн зохицуулалт Үнэ төлбөргүй ашигладаг, хэмжээ хязгааргүй мэт санагдах төрийн өмчийн бэлчээрийн шүүсийг шавхан малынхаа тоог өсгөн ашиг олох сонирхол АНУ-д 1800-д оны сүүлээр давамгайлж байв. 1870-1900 оны хооронд үхрийн тоо 4.1 саяас 19.6 сая, хонины тоо 4.8 саяас 25.1 сая болж 4-5 дахин өсжээ. Ийнхүү хүний шунал, байгалийн орчны доройтлыг үл хайхран хэнэггүй байсны харгайг Америкууд хожуу ч гэсэн ухаарчээ. 1900-д оны эхэн үед баруун мужууд дахь бэлчээрийн доройтол, цөлжилтөөс улбаалсан шороон шуурга зүүн эрэг дахь нийслэл Вашингтонд хүрч гамшиг учруулах болсон, нөгөө талаас эдийн засгийн

Дэлгэрэнгүй…

Сайн малчин гэж хэн бэ?

САЙН МАЛЧИН ГЭЖ ХЭН БЭ?

 Өдрийн сонины 2017 оны 5-р сарын 23-ны дугаарт гарсан нийтлэл

 “Мянгат малчин” цол хүртээх гэж жил бүр дээр доргүй хөл алдацгаадаг жишиг тогтоод уджээ. Мянгат малчин маань үнэхээр сайн малчин мөн үү, өнөө үед сайн малчин гэж хэнийг хэлэх вэ? Харьцуулах зүйлгүй ”хөмөрсөн тогоо” шиг орчинд удсан хүн өөрийгөө хөндлөнгийн нүдээр шүүн харахад илүүддэггүй. Бид малчдаа буруу замаар будаа тээлгээд байгаа юм биш байгаа хэмээн доорх харьцуулалт хийв.

Дэлгэрэнгүй…

Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт бэлчээрийн тогтвортой менежментийн загвар төсөл хэрэгжүүлэх

Зөвлөх үйлчилгээний нэр: Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт бэлчээрийн тогтвортой менежментийн загвар төсөл хэрэгжүүлэх Улс: Монгол   Байршил: Архангай аймгийн Цэнхэр сум Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн удирдагч, бусад Ажилтны тоо : 5 Захиалагч: Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл Хугацаа: 15 сар Хүн-сар: 50 Эхэлсэн: 2018, 12 сар Дууссан: 2020, 03 сар Зөвлөх үйлчилгээний өртөг, ам доллар:   Түншлэн ажилласан байгууллага: Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг: Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч Төслийн зорилго нь: ·      Бэлчээрийн тогтвортой менежментийн загвар арга

Дэлгэрэнгүй…

Бэлчээрийн хуулийн төслийн талаар орон нутгийн хэлэлцүүлэг зохион байгуулав

НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын дэмжлэгтэйгээр Бэлчээрийн тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2018 оны 07-08-р сард Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 12 аймгийн 12 сумын  516 малчид, аймаг, сумын 86 албан хаагчид, нийт 602 хүнийг хамруулан Бодлого судлалын төвөөс зохион байгуулав. Малчдын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн (71.5%), оготно, царцаа ихэссэн (43.0%), бэлчээрийн маргаан, зөрчил ихэссэн (42.5%), усгүй (36.3%), гаднаас нүүдэллэн ирэгсэд ихсэж бэлчээр хүрэлцэхгүй байна (30.6%) гэсэн асуудлуудыг бэлчээр ашиглалтын хүрээн дахь хамгийн тулгамдсан хурц асуудал гэж үзэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх (78.9%) одоогийн Газрын хууль дээрх тулгамдсан асуудлыг зохицуулж огт чадахгүй, аль эсвэл зөвхөн заримыг нь зохицуулж

Дэлгэрэнгүй…

Сүүний фермерүүдийн бүтээмжийг дээшлүүлэх /III шат/

Зөвлөх үйлчилгээний нэр: Сүүний фермерүүдийн бүтээмжийг дээшлүүлэх /III шат/ Улс: Монгол   Байршил: Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн сүүний фермерүүд бүхий сумд Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн Монгол талын удирдагч, бусад   Ажилтны тоо  : 3 Захиалагч:   Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк /ЕСБХБ/ Хугацаа: 5 сар   Хүн-сар: 5 Эхэлсэн: 2017, 9 сар Дууссан: 2018, 8 сар Зөвлөх үйлчилгээний өртөг, ам доллар:   Түншлэн ажилласан байгууллага:   Фрежин Агро Консалтанси BV Голланд Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: 5 Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:   Бен Браакман, Төслийн удирдагч Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч Төслийн товч агуулга:

Дэлгэрэнгүй…

Оюу Толгой компанийн нөлөөлөлд өртсөн өрхийн амьжиргааг сэргээх Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөөний үр дүнгийн үнэлгээ

Зөвлөх үйлчилгээний нэр: Оюу Толгой компанийн нөлөөлөлд өртсөн 89 малчин өрхийн  амьжиргааг сэргээх Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө /НШҮАТ/-ний үр дүнгийн үнэлгээ Улс: Монгол   Байршил: Өмнөговь аймгийн Ханбогд сум Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн удирдагч, бусад Ажилтны тоо    : 4 Захиалагч: Интерсойшил Косалтинг, Мавритани улс, Оюу Толгой /ОТ/ компани Монгол улс Хугацаа: 10 сар Хүн-сар:16 Эхэлсэн: 2017, 10 сар Дууссан: 2018, 8 сар Зөвлөх үйлчилгээний өртөг, ам доллар:   Түншлэн ажилласан байгууллага: Интерсойшил Косалтинг, Мавритани Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: 6 Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:   Эдди Смиф, Багийн ахлагч, Интерсойшил Косалтинг-ийн захирал,  Др.

Дэлгэрэнгүй…

“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөнд танилцуулга хийв

2018 оны 5-р сарын 17-нд ХХААХҮЯамнаас Төрийн ордонд зохион байгуулсан “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөнд Бодлого судлалын төвийн тэргүүн доктор А.Энх-Амгалан урилгаар оролцож, НҮБХХ-н “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн хүрээнд боловсруулсан “Бэлчээрийн ашигласны төлбөрийн талаарх санал” танилцуулж, хэлэлцүүлэгт оролцон асуултад хариулав. Нийт 12916 малчдаас авсан санал асуулгаар 65.3% бэлчээрийн төлбөрийг дэмжиж, 80.5% нэг хонин толгойгоос авах суурь төлбөр 500 төгрөг байхыг дэмжсэн байна.

Дэлгэрэнгүй…

Богийн мялзангийн (PPR) нийгэм, эдийн засгийн үнэлгээ, 2017 оны 11-р сар, НҮБ-ын ХХААБ

НҮБ-ын ХХААБ-ын захиалгаар баруун таван аймагт гарсан бог малын мялзан өвчний нийгэм эдийн засгийн үнэлгээ хийх ажлыг 2017 оны 10-11 сард гүйцэтгэв. Судалгааг хийхдээ өвчин анх гарч олон сумдыг хамарсан, өвчлөл, хорогдол ихтэй Ховд аймгийг судалгааны гол аймгаар сонгон бог малын мялзан өвчинд их өртөж хорогдол их гарсан Булган сум, өвчнийг анх оношилсон, дундаж хорогдолтой Мянгад сум, сумын хэмжээнд хорио цээр сайн хэрэгжүүлсэн цөөн айлын мал өвчилсөн, хорогдол багатай Мөнххайрхан сумдыг төлөөлүүлэн сонгож авсан болно. Өвчлөл анх 2015 оны 7-р сарын сүүлээс эхэлж, 2016 оноос Булган голын доод хөндийг бүхэлд нь хамарсан том голомт үүсжээ. Ховд аймгийн Булган, Үенч, Мөнххайрхан,

Дэлгэрэнгүй…

БСТ-с Ган-зудын хосолсон гамшгийн эрсдэлийг эрт мэдээлэх, зарлах шалгуур үзүүлэлтийг малчдын амьжиргаа, бэлтгэлийг харгалзан боловсронгуй болгох зөвлөмж боловсруулав

Бодлого судлалын төвөөс НҮБ-ын ХХААБ-ын “Ган-зудын хүндрэлийг даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх”, TCP/MON/3602 төслийн хүрээнд Ган-зудын хосолсон гамшгийн эрсдэлийг эрт мэдээлэх, зарлах шалгуур үзүүлэлтийг малчдын амьжиргаа, бэлтгэлийг харгалзан боловсронгуй болгох зөвлөмж боловсруулав.

Дэлгэрэнгүй…