Улсын МЭЕГ, Нийслэлийн МЭГ, МЭАЦТЛ, 21 аймгийн МЭГ-ийн нийт 32 малын эмч нарт “Газар зүйн мэдээллийн нэгдсэн системийн программ”-ын сургалтыг Архангай аймгийн Цэцэрлэг, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Улаанбаатар хотод хийж мал, амьтны халдварт, шимэгчтэх өвчний гаралт, тархалтын тоон мэдээллийг зурган мэдээлэлтэй холбож хийдэг чадварыг эзэмшүүлэн мэргэжил дээшлүүлсэн тухай гэрчилгээ олгов. Мэргэжил дээшлүүлсэн малын эмч нар Баян-Өлгий, Сүхбаатар, Төв, Архангай, МЭАЦТЛ, Нийслэлийн МЭГ-ын бусад холбогдох малын эмч нарт энэ сургалтыг дамжуулан зааж чадавхжуулж сургалтын хамрах цар хүрээг улам өргөжүүлэхээр ажиллаж байна.


гэрчилгээ гардуулж байгаа нь
