“ДАСАН ЗОХИЦОХ АРГА ХЭМЖЭЭГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙГАА ГАЗРУУДАД БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАГЧ МАЛЧДЫН БАЙГУУЛЛАГУУДТАЙ БАЙГАЛИЙН НӨӨЦ АШИГЛАСНЫ ГЭРЭЭГ ШИНЭЧЛЭХ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛЭХ”

Захиалагч байгууллага: “Монгол орны хөдөөгийн иргэдийн уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадамж болон эрсдэлийн менежментийг боловсронгуй болгох нь” (АДАПТ) төсөл

Гэрээт ажлын зорилго:

  1. Төслийн хүрээнд 2024-2026 онуудад дасан зохицох арга хэмжээний хэрэгжихээр төлөвлөгдсөн байршлуудын ойролцоох малчдын байгууллагыг тодорхойлж ярилцлага хийх, тэдэнтэй нөөц ашиглалтын гэрээ байгуулах
  2. 2024-2026 онуудад ус, ой, бэлчээрийн менежментийн арга хэмжээг хэрэгжүүлэх байгууллагуудтай хамтран ажиллах замаар гэрээ байгуулсан малчдын байгууллагыг чадавхжуулах
  3. 2024-2026 онд хэрэгжих дасан зохицох арга хэмжээнүүдийн төлөвлөлт, байршлын сонголтод малчид, малчдын байгууллагын саналыг авч 2024 оны төлөвлөгөөнд тусгах, шаардлагатай бол нутгийн иргэдээс “Урьдчилан мэдэгдэх зөвшилцөл (FPIC)” авах
  4. 2023 онд байгуулсан “нөөц ашиглалтын гэрээ”-ний хэрэгжилтэд үнэлгээ хийж сайжруулсан арга хэмжээний зөвлөмж гаргаж, 2024-2026 онуудад хамтран ажиллах малчдын байгууллагуудын үйл ажиллагаанд тусгаж хэрэгжүүлэх
  5. Хамтран ажиллах гэрээний хэрэгжилтийн үр дүнд мониторинг хийж, сайжруулах арга хэмжээг тодорхойлон хэрэгжүүлэх
  6. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг малчдын байгууллагын сайн туршлагыг сурталчлах сурталчилгааны материал бэлтгэх

Гэрээт ажлын хугацаа: 2023 оны 9- сараас 2025 оны 4-р сар

Гэрээт ажлаас гарах үр дүн:

  1. Дасан зохицох арга хэмжээний хэрэгжихээр төлөвлөгдсөн байршлуудын ойролцоох малчдын байгууллагыг тодорхойлж, тэдэнтэй нөөц ашиглалтын гэрээ байгуулах
  2. Хөрөнгө оруулалт хийсэн цэгүүдийг хариуцан хамгаалж ашиглах чиглэлээр гэрээ байгуулсан малчдын байгууллагыг чадавхжуулах
  3. Шинээр хөрөнгө оруулахаар төлөвлөсөн байршлууд дээр малчид, малчдын байгууллагын санал (FPIC) авах
  4. Идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг малчдын байгууллагын сайн туршлагыг сурталчлах