Бодлого судлалын төв олон улсын чанарын менежментийн ISO 9001 стандартыг нэвтрүүлж, SFCS байгууллагаас гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа.

Эс-Эф-Си-ЭС баталгаажуулалтын байгууллагын гүйцэтгэх захирал захирал Г.Өнөржаргал, үүсгэн байгуулагч Н.Алгаа нар чанарын менежментийн гэрчилгээг Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгаланд гардуулж байгаа нь
Төвийн чанарын менежментийн зорилго нь “Салбартаа манлайлагч, бодлого, шийдвэрт бодит хувь нэмэр оруулдаг, ашиг хүртэгчдийн сэтгэл ханамжийг тогтвортой нэмэгдүүлдэг, Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Төрийн бус байгууллага болох явдал юм.
Төв нь чанарын менежментийн стандартыг “Судалгаа, шинжилгээ, бодлого боловсруулалт, зөвлөх үйлчилгээ, стратегийн төлөвлөлт, сургалт, үнэлгээний хүрээнд нэвтрүүлээд байна.