“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙГ  ЭРСДЭЛ БАГАТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг малчдын хоршооны хүчээр хангах цаг үеэ олсон чухал зорилт дэвшүүллээ.

Энэхүү зорилтыг богино хугацаанд эрсдэл багатай, үр дүнтэй хэрэгжүүлж, малчдын итгэлийг хөсөрдүүлэхгүй байх хүлээлт үүсээд байна.

Гол эрсдэл гэвэл хоршоо хөгжүүлэх нарийн төвөгтэй зорилтыг богино хугацаанд шийдэх гэж судалгаа, тооцоо дутмаг хандах явдал юм. Ийм хандлага гарах эрсдэл өртгийн сүлжээний оролцогчид, арилжааны банк, зээлийн батлан даалтын сан гээд аль ч түвшинд байх магадлалтай юм. Дээрх эрсдэлээс сэргийлж, зорилтот салбарын зээл шингээх чадвар, малчид, ченжүүд, боловсруулах үйлдвэр, эцсийн хэрэглэгч гээд МАА-н өртгийн сүлжээнд оролцогчдын сэтгэлгээ, ур чадварын түвшнийг тооцсон загварын санал дэвшүүлж байна.