Зөвлөх үйлчилгээний нэр: Тогтвортой амьжиргаа-II төсөл |
Улс: Монгол
|
Бүс нутгийн байршил:
Монгол улсын 21 аймаг, 335 сум
|
Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн удирдагч, Салбар хариуцсан мэргэжилтнүүд, Сургагч багш нар
Ажилтны тоо: 291 |
Захиалагч:Монгол улсын Засгийн газар, Дэлхийн банк |
Хугацаа: 6 жил
Хүн-сар:240 |
Эхэлсэн:
2005 |
Дууссан:
2011 |
Зөвлөх үйлчилгээний өртөг, ам доллар: 968,000 |
Түншлэн ажилласан байгууллага:
Байхгүй |
Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: |
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:
Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч
· БСТ-ийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах
· Төсөлд оролцогч бусад талуудтай ажлаа уялдуулан зохицуулах |
Төслийн товч агуулга:
Төслийн зорилго нь мал аж ахуйн эрсдэлийг даах чадавхыг дээшлүүлэх замаар хөдөөгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлэх |
Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:
- Малчдын үүсгэл, санаачилгад тулгуурласан бэлчээр, эрсдэлийн менежментийг төлөвлөх, хэрэгжүүлэх тогтолцоог төрийн бодлоготой нийцүүлэн бүх сумдад нэвтрүүлэх, шаардлагатай сургалтын материал гарын авлага бэлтгэх. Үүний дотор:
- Мал аж ахуйн бус орлого олох жижиг, дунд үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх, энэ зорилгоор малчдын бизнес эрхлэх чадварыг дээшлүүлэх сургалтын материал гарын авлага боловсруулах
- Сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах компьютерийн програм боловсруулж, сумдад нэвтрүүлэх, сумын газрын даамал МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийг сургах
- Нийт 21 аймгийн газрын алба, ХХААЖДҮГ-ын мэргэжилтнүүд, бүх сумдын удирдлага мэргэжилтнүүдэд бэлчээр, эрсдэлийн менежментийн сургалт явуулах(МАА-н бус орлого олох жижиг дунд үйлдвэрлэлийн эрхлэх сургалт нь МАА-н эрсдэлийн менежментийн нэг чухал бүрэлдэхүүн хэсэг болдог, учир нь байгалийн эрсдэлээс хараат биш орлого олох үйл ажиллагаа нь эрсдэлийг бууруулах нэг арга зам)
- Малчдын бүлэг, багийн дарга нарт бэлчээр, эрсдэлийн менежментийн удаа дараагийн сургалт зохион байгуулах
- МАА-н эрсдэл, бэлчээрийн менежментийн загвар үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих, орон нутгийн онцлогт тохируулан хөгжүүлэх, үүнд малчдын оролцоог хангах чиглэлийн сургалт, зөвлөгөөг загвар 22 сумдад хэрэгжүүлэх
- Бэлчээр, эрсдэлийн менежментийн тэргүүн туршлагыг дэлгэрүүлэх уулзалт, туршлага солилцох аялалыг загвар 22 сумдад зохион байгуулах
- Үндэсний хэмжээний төр, иргэний нийгэм, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажиллах
· Мөрдөгдөж буй хууль-эрхзүйн орчин (төрийн бус байгууллагын тухай хууль, хоршооны тухай хууль болон бусад хууль)-ний хүрээнд малчдын бүлгийн хөгжүүлэх гарын авлага, эрсдэлийн сэрэмжлүүлэг, бэлчээрийн зураглал, бэлчээрийн маргаан зөрчлийг шийдвэрлэх тухай зөвлөмж ба зураг хуудас бэлтгэж 13 аймгийн 158 суманд хүргүүлж тараасан байна.
- Бэлчээр, эрсдэлийн менежментийн арга хэмжээг санхүүжүүлэхэд төр-хувийн хэвшлийн түншлэлийг дэмжих зорилгоор сумын мал аж ахуйн эрсдэлийн сангийн хэлбэрээр бэлчээр ашигласны хураамжийн системийг боловсруулж, түүнийг эргээд бэлчээр, эрсдэлийн менежментийн чиглэлээр малчдын бүлгээс гарсан саналыг санхүүжүүлэх загварыг амжилттай туршсан явдал БСТ-өөс хэрэгжүүлсэн шинэлэг ажил боллоо. Төслийн үр дүн бодлогын албан ёсны бичиг баримтад тусгагдсан болно.
|
|