Монголын ногоон төслүүдийн багц боловсруулав

Европын сэргээн босголт, хөгжлийн банк /ЕСБХБ/-ны санхүүжилттэй “Монгол Улс: Ногоон багцын шинжээч/төслийн менежер” гэрээт ажлыг Бодлого судлалын төвөөс 2023 оны 3-10-р сард амжилттай гүйцэтгэв.

Монгол Улсын  Засгийн газраас ЕСБХБ-нд хандаж Эдийн засаг, хөгжлийн яам (ЭЗХЯ)-нд дараах чиглэлээр дэмжлэг үзүүлэх хүсэлт гаргасны дагуу энэхүү гэрээт ажлыг хэрэгжүүлэн байна. Үүнд:

  • Ногоон Хөрөнгө оруулалтын төслийн багцыг боловсруулах олон улсын стандартын дагуу сэргээгдэх эрчим хүчний (40 хүртэлх төсөл) төслүүдийг багтаасан ногоон хөрөнгө оруулалтын төслийн санхүүжилтийн шугамыг тодорхойлох;
  • Ногоон болон сэргээгдэх эрчим хүчний төслийн талаарх хөрөнгө оруулалтын орчин, бодлогыг судлах;
  • Хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах бодлогын зөвлөмж боловсруулах;
  • ГШХО-ын арга хэмжээг хэрэгжүүлэх, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах Ногоон хөрөнгө оруулалтын төслийн багцын танилцуулга бэлтгэх.

Гэрээт ажлыг хэрэгжүүлэхэд сэргээгдэх эрчим хүчний төслийн зөвлөх (ЮУБИ Грид Консалтанси), бодлогын шинжээч (ХанЛекс) нартай хамтран ажилласан байна.

Тайлангийн хураангуйг дор хавсаргав.