БСТ нь 2020-2022 онд АХБ-ны техник туслалцааны “Хоршилтод суурилсан тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” төслийг амжилттай хэрэгжүүлэв. АХБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагаар хэрэгжүүлсэн уг төсөл нь мал аж ахуй, бэлчээр, усны менежмент зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд малчдын хоршоодын чадавхыг сайжруулах замаар хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, тогтвортой, үр ашигтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн МАА-н түүхий эдийн өртгийн сүлжээг бэхжүүлэх, малчдыг зах зээлтэй холбох туршилтуудыг хэрэгжүүлэх замаар Монгол улсын мал аж ахуйг тогтвортой, чанарт суурилсан тогтолцоонд шилжүүлэх загварыг санал болгосон юм. Төслийн үр дүнд үндэслэн АХБ-ны зүгээс 226 дугаар бүхий бодлогын баримт бичгийг 2022 оны 11 дүгээр сард хэвлүүлсэн байна.