“Малын индексжүүлсэн даатгал” 2004-2011

Төслийн нэр, захиалагч, үйл ажиллагаа, гол үр дүн

Гүйцэтгэсэн ажлын хэмжээ

(хүн-сараар)

Төслийн нэр: “Малын индексжүүлсэн даатгал”

Захиалагч: Дэлхийн банк

2004-2011 он

Хэрэгжүүлсэн газар:

2011 онд Өвөрхангай, Хөвсгөл аймгийн бух сум

2010 онд Говь-Алтай, Завхан аймгийн бүх сум

2009 онд Сүхбаатар аймгийн бүх сум

2006-2008 онд  Увс, Баянхонгор, Хэнтий аймгийн бүх сум

2005 онд  Увс, Баянхонгор, Хэнтий аймгийн 21 сум, эдгээр аймгийн зэргэлдээх Баян-Өлгий аймаг Баяннуур, Дорноговь аймаг Иххэт, Говь-Алтай аймаг Чандмань сумд

 

Хийгдсэн ажил:

·   Мал аж ахуйд учрах ган, зудын эрсдэл, түүнийг даван туулах уламжлалт нүүдлийн болон орчин үеийн арга замууд түүний дотор малын даатгалын ач холбогдлыг МАА-н салбар, малчин өрхийн эрсдэлийн өнгөрсөн үеийн туршлагатай нь уялдуулан тайлбарласан гарын авлага, сургалтын үзүүлэн, CD бусад материал бэлтгэх

·   Аймаг, сумын удирдлага, малчдад нүүр тулсан сургалт[1], өдөрлөг  зохион байгуулах

 

·   2011 онд Өвөрхангай, Хөвсгөл аймгийн 9487 малчин өрх, нийт сумын удирдлага, мэргэжилтэнд

 

·   2010 онд Завхан аймгийн 4634 өрх, Говь-Алтай аймгийн 3867 малчин өрхийн 15048 малчдад, сумын  удирдлага 142, мэргэжилтэн 249, багийн засаг дарга 168,  төсөв болон хувийн хэвшлийн 303 хүмүүст сургалт хийж, орон нутгийн мэргэшсэн  сургагчаар ХХАА-н түшмэл 42, багийн засаг дарга 173, бусад мэргэжлийн 17 нийт 232 хүнийг мэргэшүүлэн бэлтгэв.

 

·   2009 онд Сүхбаатар аймгийн 3599 малчин өрхийн 6642 малчин, нийт сумын удирдлага, мэргэжилтэнд

 

·   2008 онд Увс, Баянхонгор, Хэнтий аймгийн 10609 өрхийн 18391 малчин,  сумдын удирдлага, мэргэжилтэнд

 

·   2007 онд  Увс, Баянхонгор, Хэнтий аймгийн 27731 малчин, 877 сумын  удирдлага, мэргэжилтэнд

 

·   2006 онд  Увс, Баянхонгор, Хэнтий аймгийн 27027 малчин өрх,  сумын удирдлага 217, мэргэжилтэн 280, багийн засаг дарга 262 хүнд нүүр тулсан сургалт зохион байгуулав

 

 

250


[1] Нүүр тулсан сургалт гэдэг нь малчин өрхийн гэрт очиж, малчинтай харилцан ярилцаж, асуултад хариулах замаар хийдэг сургалт юм.