Хил дамнасан өвчнөөс тайван нутгийн статусыг малчдын бүлэг хангав

АХБ-ны санхүүжилттэйгээр ХХААХҮЯ-ны харьяанд Бодлого судлалын төвөөс хэрэгжүүлж байгаа Хоршоонд суурилсан хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэл төслийн хүрээнд шүлхийн голомттой гэгддэг Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд төсөлд хамрагдсан малчдын бүлгийн түвшинд анх удаа экспортын хориг бүхий 5 өвчнөөр тайван нутгийг тогтоолоо.

Зорилго:

•Малчдын оролцоо, сонирхлыг төрүүлэх замаар малын хөдөлгөөн, өвчний тархалтыг хянах боломжийг турших

Хэрэглэсэн урамшууллын хөшүүргүүд:

•Зохион байгуулалтад орсон малчдын бүлэг, түүний албажуулсан гэрээт бэлчээрийн хийл заагийг ашиглах  •Тайван бүс тогтоох мөрдөж байгаа бодлого, стандартыг баримтлах

•Төв /ХХААХҮЯ, МЭЕГ, итгэмжлэгдсэн лабортаори/, орон нутгийн захиргаа, мэргэжлийн байгууллага, малчдын оролцоог хангах

•Үр дүнг хэрэглэгчдэд сурталчлан мал/махны үнэ цэнэ, малчдын орлогыг нэмэгдүүлэх замыг турших

Үр дүн:

Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын малчдын 3 бүлэгт 5 өвчнөөр цогц үзлэг, лабораторийн шинжилгээ, эрсдэлийн үнэлгээ хийлгэв

МЭЕГ-н Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлж дүгнэлт гаргуулав

Малчдын бүлэг бүрд шүлхий, цэцэг, богийн мялзан, бруцеллёз, сүрьеэ өвчнөөс тайван нутгийн гэрчилгээ олгов

Тайван нутгийн статусыг тогтвортой хадгалах стратегийг батлуулж, орон нутагт сургалт хийв