“Монгол улсын хөдөөгийн хөгжлийн стратеги боловсруулах” 2002-9-10

Төслийн нэр, захиалагч, үйл ажиллагаа, гол үр дүн

Гүйцэтгэсэн ажлын хэмжээ

(хүн-сараар)

Төслийн нэр: “Монгол улсын хөдөөгийн хөгжлийн стратеги боловсруулах”

Захиалагч: Дэлхийн Банк, ХХААБ, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр, Английн Олон улсын хөгжлийн агентлаг, 2002 оны 9-10-р сар

Захиалагчид хүлээлгэн өгсөн гол үр дүн, холбогдох тоо баримт:

Энэхүү төслийг хэрэгжүүлэх явцад өргөн хүрээтэй судалгаа, мэдээлэл цуглуулах, боловсруулах томоохон хэмжээний ажил хийгдсэн байна. Үүнд:

·    Хөдөөгийн хөгжлийн урьд нь гарсан бодлогын бүх баримт бичигт шинжилгээ хийх

·    Үндэсний хэмжээний гол байгууллага, албан тушаалтантай уулзалт, ярилцлага хийх

·    Стратеги боловсруулах арга зүйг бэлтгэх

·    Хөдөөгийн хөгжлийн стратегийн төсөл боловсруулах

·    Боловсруулсан стратегийг олон нийтэд танилцуулан нэгдсэн зөвшилцөлд хүрэх

 

Дээрх үйл ажиллагааны эцэст хоёр гол үр дүн гарсан.

   1. Төр засгийн төв ба орон нутгийн байгууллага, хандивлагчид, эрдэм шинжилгээний байгууллага, малчид, тариаланчид, иргэний нийгмийн төлөөлөл оролцсон үндэсний семинар зохион байгуулж Хөдөөгийн хөгжлийн стратеги”-ийн асуудлаар өргөн хэлэлцүүлэг явуулсан нь олон ургалч үзэл, шинэлэг хандлага, арга барилаар асуудалд хандах, янз бүрийн түвшинд санал бодлоо нэгтгэх, нэгдмэл ойлголт бүрдүүлэхэд чухал алхам болсон юм.

   2. Төслийн үр дүн, үндэсний семинарын зөвлөмжийг нэгтгэн “Монгол улсын хөдөөгийн хөгжлийн стратеги” товхимол гаргасан. Зах зээлд шилжих шилжилтийн хугацаанд Монгол орны хөдөөгийн хөгжлийн ерөнхий дүр төрх, авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашдын зорилтуудыг нарийвчлан тодорхойлсон 5 үндсэн логик хүрээнээс бүрдсэн стратегийг 12 зангилаа асуудлаар томъёолсон энэхүү товхимолд МАА-н дараахь асуудлуудыг тусгав:

·         Малчдын бүлэг, хоршоог дэмжих

·         Бэлчээр, усны тогтвортой менежмент

·         Тэжээлийн хангамж

·         Мал эмнэлгийн үйлчилгээ

·         Эрсдэлийн урьдчилан мэдээлэх тогтолцоо, хариу арга хэмжээ, гамшгийн менежмент

·         Ядуу, алслагдсан малчдад хүргэх тусгай араг хэмжээнүүд 

 

Стратегийн эрхэм зорилго, зорилгыг алсыг харсан, урт хугацааны баримжаатай, үе шаттайгаар байгал, эдийн засаг, нийгмийн хөгжлийн чиг баримжаатай, цогцоор нь тодорхойлсон нь бэлчээрийн менежментийн чиглэлээр стратегид тусгагдсан асуудлуудыг тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд суурилуулан багцлах, үе шаттай шийдвэрлэх, бүх шатанд цогцоор хэрэгжүүлэх боломжийг хангаж өгсөн болно.

8