Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт бэлчээрийн тогтвортой менежментийн загвар төсөл хэрэгжүүлэх

Зөвлөх үйлчилгээний нэр:

Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт бэлчээрийн тогтвортой менежментийн загвар төсөл хэрэгжүүлэх

Улс: Монгол

 

Байршил: Архангай аймгийн Цэнхэр сум Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн удирдагч, бусад

Ажилтны тоо : 5

Захиалагч:

Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл

Хугацаа: 15 сар

Хүн-сар: 50

Эхэлсэн:

2018, 12 сар

Дууссан:

2020, 03 сар

Зөвлөх үйлчилгээний өртөг, ам доллар:

 

Түншлэн ажилласан байгууллага: Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар:
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:

Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч

Төслийн зорилго нь:

·      Бэлчээрийн тогтвортой менежментийн загвар арга хэмжээ нэвтрүүлэх;

·      Бэлчээр, хадлан сайжруулахад услах, бордох, хашиж хамгаалах аргыг турших;

·      Нэн ховор, ховор амьтны аймаг, ургамал, бэлчээрийн экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалах

Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

·         Төслийн үйл ажиллагааны талаар сум, баг, БЦГ-ын захиргаа малчдад танилцуулах, мэдээлэл түгээх

·         Нийгэм-эдийн засгийн суурь судалгааны санал асуулга малчдаас авах

·         Байгалийн нөөцийн хамтын менежментийн нөхөрлөлүүдийн  үйл ажиллагаанд үнэлгээ хийх

·         Малчдын  80–с доошгүй  хувийг  бүлэг,  нөхөрлөлийн  зохион  байгуулалтад оруулах, бэлчээр гэрээгээр ашиглуулах ажлыг зохион байгуулах

·         Бэлчээрийн мониторингийн талбарыг сонгон, эхлэлтийн судалгааг сумын газрын даамал,  хамгаалалтын  захиргааны  мэргэжилтэн  нарыг  хамруулан  иж  бүрэн хийх

·         Бэлчээрийн ургамалжилт, ашиглалт, даац, доройтлыг судалж, 1:100,000 масштабтай газарзүйн мэдээллийн системийн зураглал үйлдэх

·         Бэлчээрийн даацад малын тоог тохируулах, бэлчээрийн зохистой ашиглах талаар малчдад дэмжлэг үзүүлэх

·         Цас, ус хуримтлуулах боломжтой уулын жалга, ам хөндийг ашиглан ус хуримтлуулах хөв бий болгох, турших

·         Хуримтлуулсан усаар услах,  бордох зэрэг өнгөц сайжруулалтыг 10-аас доошгүй га талбайд хэрэгжүүлэх

·         5-аас доошгүй га хадлангийн талбайг хашиж хамгаалах

·         Ховор, нэн ховор, ашигт ургамал, зэрлэг амьтдыг малчдад таниулан, хамгаалах талаар зөвлөгөө өгөх

·         Орчны бүсийн зээлийн эргэлтийн сангийн ач холбогдол, санхүүгийн дэмжлэг авах боломжтойг тайлбарлан таниулах, боломж гарвал хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх