Аливаа төсөл, хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэр гарангуут түүнийг хэрэгжүүлэх ажлын сайн төлөвлөгөө, төсөв, график боловсруулах, төслийн явц, үр дүнд жил бүр байнгын хяналт тавьж ажиллахад онцгой анхаарал тавьдаг.
Төсөл, хөтөлбөрийг боловсруулахдаа ашиг хүртэгчдийн оролцоог эхнээс нь бүрэн хангах нь амжилтын гол үндэс байдаг. Ялангуяа амьжиргааных нь эрх ашиг шууд болон шууд бусаар хөндөгдөж байгаа иргэд, байгууллагын оролцоотой семинар, уулзалтыг байнга зохион байгуулдаг нь төсөл, түүний ашиг хүртэгчдийн хооронд зөвшилцлийн чухал механизм болж байна. Аливаа төслийг санхүүжүүлэгч донор байгууллагын зүгээс тавьж байгаа зорилго, тэргүүлэх чиглэлийн талаарх бодитой мэдлэг, мэдээллээр нийт оролцогчдыг шуурхай хангаж, зөв эерэг ойлголтыг бий болгох нь бидний түншлэлийн харилцаандаа баримталдаг гол зарчим юм.