Зөвлөх үйлчилгээний нэр: Оюу Толгой компанийн нөлөөлөлд өртсөн 89 малчин өрхийн амьжиргааг сэргээх Нүүлгэн шилжүүлэлтийн үйл ажиллагааны төлөвлөгөө /НШҮАТ/-ний үр дүнгийн үнэлгээ | Улс: Монгол
|
|
Байршил: Өмнөговь аймгийн Ханбогд сум | Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн удирдагч, бусад Ажилтны тоо : 4 | |
Захиалагч: Интерсойшил Косалтинг, Мавритани улс, Оюу Толгой /ОТ/ компани Монгол улс | Хугацаа: 10 сар
Хүн-сар:16 |
|
Эхэлсэн:
2017, 10 сар |
Дууссан:
2018, 8 сар |
Зөвлөх үйлчилгээний өртөг, ам доллар:
|
Түншлэн ажилласан байгууллага:
Интерсойшил Косалтинг, Мавритани |
Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: 6 | |
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:
Эдди Смиф, Багийн ахлагч, Интерсойшил Косалтинг-ийн захирал, Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч |
||
Төслийн товч агуулга:
Ажлын зорилго нь малчин өрхүүдэд олгосон нөхөн олговор, нүүлгэн шилжүүлэлтийн ба амьжиргаа дэмжих бусад нийтлэг хөтөлбөрийн нөлөөлөл, үр дүнг үнэлэх, ОТ төслийн одоогийн үйл ажиллагааны сөрөг нөлөөллийг багасгах, үйл ажиллагаанд тавигдах шаардлагыг хангах, эерэг нөлөөллийг нэмэгдүүлэх сайжруулах үйл ажиллагааг тогтоох |
||
Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:
· 89 өрхөд олгосон нөхөн олговрын хөтөлбөрийн үр дүнг үнэлэх; · Сумын хэмжээнд авсан арга хэмжээний үр дүнг үнэлэх · 89 өрхийн амьжиргааг үнэлэх, түүний дотор орлого, сэтгэл ханамжийг тооцох · Нөхөн олговрын хөтөлбөр, бусад арга хэмжээ амьжиргаанд хэрхэн нөлөөлснийг үнэлэх; · 2011 оны НШҮАТ-д заасан зорилтыг хэрэгжүүлэхэд цаашид засаж, сайжруулбал зохих арга хэмжээг зөвлөх · Одоогийн бичиг баримтыг судлах, хээрийн судалгаагаар анхан шатны мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх · Үнэлгээний үр дүнг малчид, 3 талт зөвлөл, ОТ компанид танилцуулах · Үнэлгээнд 92 өрхийг хамруулж дараа үр дүнг гаргав. Үүнд: а) 7 өрхийн эдийн засгийн амьжиргаа 2011 оны түвшнээс буурсан б) 4 өрхийн эдийн засгийн амьжиргаа 2011 оны түвшнээс сайжирсан боловч сумын ядуурлын түвшнээс доогуур байна в) 81 өрхийн эдийн засгийн амьжиргаа 2011 оны түвшнээс мэдэгдэхүйц сайжирсан г) 5 өрх орлогоо 2011 оны түвшин болон сумын ядуурлын түвшнээс дээшлүүлсэн боловч амьжиргаа нь тогтвортой биш д) 16 өрхийн хувьд эдийн засгийн амьжиргааг нь тогтвортой болгохын тулд цаашид нэмэлт дэмжлэг үзүүлэх шаардлагатай |