Баг бүрдүүлэлт

Төслийн оновчтой менежмент бол аливаа төсөл, хөтөлбөрийн амжилтын үндэс байдаг. Нэн ялангуяа төслийн шаардлагад нийцсэн  мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэх нь онцгой чухал. Түүнчлэн аливаа сөрөг үр дагавар ихтэй алдаа гаргахгүй байхаар үйл ажиллагаагаа зохион байгуулж, хяналттай хэрэгжүүлэх нь онцгой чухал болохыг бидний хуримтлуулсан туршлага харуулж байна.

Төслийн хүрээнд төв, орон нутгийн холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллах нь бидний баримталдаг гол зарчим юм. Төсөлд оролцогчдод мэдлэг чадвар олгож, чадавхийг нь дээшлүүлэх, шаардлагатай бүтэц, зохион багуулалтын тогтолцоог бий болгох нь төслийн зорилтыг хангах, төслөөр эхлүүлсэн үйл ажиллагааг хэвшүүлж, тогтвортой үргэлжлүүлэх гол нөхцөл болдог.