Сүүний фермерүүдийн бүтээмжийг дээшлүүлэх /III шат/

Зөвлөх үйлчилгээний нэр:

Сүүний фермерүүдийн бүтээмжийг дээшлүүлэх /III шат/

Улс: Монгол

 

Байршил: Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн сүүний фермерүүд бүхий сумд Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн Монгол талын удирдагч, бусад

 

Ажилтны тоо  : 3

Захиалагч:

 

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банк /ЕСБХБ/

Хугацаа: 5 сар

 

Хүн-сар: 5

Эхэлсэн:

2017, 9 сар

Дууссан:

2018, 8 сар

Зөвлөх үйлчилгээний өртөг, ам доллар:

 

Түншлэн ажилласан байгууллага:

 

Фрежин Агро Консалтанси BV Голланд

Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: 5
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:

 

Бен Браакман, Төслийн удирдагч

Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч

Төслийн товч агуулга:

ЕСБХБ Монгол орны агро-бизнесийн салбарыг 2007 оноос эхлэн дэмжиж, сүүний салбарын гол компаниудад  хөрөнгө оруулалт хийсэн байна. Сүүний салбарыг цаашид бэхжүүлэхийн тулд Голланд болон Монголын зөвлөх үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудын консорциумыг сонгон сүүний фермерүүдэд зориулсан практик сургалт зохион байгуулж, гарын авлага боловсруулахаар болсон юм. Энэ ажлыг зорилго нь сүүний үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэхэд оршино.

Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

Дараах чиглэлээр хамтран ажиллав. Үүнд:

·      Сургалтад хамрагдагсдын мэдлэгийн түвшин тогтоох мэдээлэл цуглуулж, боловсруулах

·      Сургалтын төлөвлөгөө боловсруулах

·      Онолын болон практик агуулгатай сургалтын хөтөлбөр боловсруулах, олон улсын тэргүүний мэдлэг, туршлагыг  нутагшуулах асуудлыг багтаах

·      Сүүний үйлдвэрлэл, боловсруулалт, маркетингийн чиглэлээр газар дээр нь үзүүлэх таниулах практик сургалт зохион байгуулах

·      Малын эрүүл мэнд, үржүүлгийн гол асуудлыг хамруулан газар дээр нь үзүүлэх таниулах практик сургалтыг бүсчлэн зохион байгуулах

·      Сүүний фермийн үйл ажиллагааг төлөвлөх, шинжлэхэд зориулсан сүргийн менежментийн компьютер программыг сонгон авсан фермерүүдэд заах

·      Боловсруулсан сургалтын материалыг боловсролын байгууллага, мэргэжлийн холбоод зэрэгт тарааж сүүний салбарын нийт ашиг хүртэгчдэд хүртээмжтэй болгох