Үр дүн чухал

Төслийг хэрэгжүүлэгч судлаач, зөвлөхүүдийн зүгээс мэдлэг чадвараа бүрэн дайчлан ажиллах гол хөшүүрэг нь ажлын явц, үр дүнг бодитой зөв үнэлэх явдал юм.  Энэ үүднээс төслийн явц, хүрсэн үр дүнг тавьж байгааа зорилттой харьцуулан байнга хамт олноороо хэлэлцэж, ололтоо бататган, дутагдлаа засч ажиллаж байна. Түүний зэрэгцээ санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, аудитыг тогтмол хэрэгжүүлж байна.