Түүхэн товчоо

  1. 1998. Бодлого судлалын төв байгуулагдав. Үүнд Английн Вестминстерийн ардчиллын  сангаас үзүүлсэн санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй байв.
  2. 1999. “Монголын мал аж ахуйн маркетингийн тулгамдсан асуудал, баримтлах бодлогын талаарх зөвлөмж”
  3. 1999. “Үнэ цэнэтэй аж ахуй, үйлдвэрүүдийн хувьчлалын бодлогын хувилбарууд” сэдэвт судалгааны ажил
  4. 1999 оны 8-р сарын 25. Англи хэл дээр үндэсний хэмжээнд гардаг “UB Post” (Дугаар № 034, 171 ) сонин БСТ-ийн үйл ажиллагааны талаарх сурвалжлага  нийтлэв. БСТ-ийн үйл ажиллагаа, хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, Английн Вестминстерийн ардчиллын  сангаас үзүүлсэн тусламжийн талаар онцлон дурьдсан байна.
  5. 1999 оны 9-р сарын 28. Зориг сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулсан “Шилжилтийн эдийн засаг, үнэ цэнэтэй аж ахуйн нэгжүүдийн хувьчлал” сэдэвт семинарт БСТ-ийн судалгааны үр дүнгийн талаар мэдээлэл хийв.
  6. 1999 оны 9-р сарын 30. “Өдрийн сонинд” (№ 174) НҮБ-ын хүний хөгжлийн илтгэлтэй холбогдуулан БСТ-өөс дэлгэрэнгүй ярилцлага нийтлүүлэв.
  7. 1999 оны 10-р сарын 22. ‘Монголын ноолуурын экспорт – бодлогын хувилбарууд’ сэдэвт судалгааны ажлын үр дүнг үндэсний өдөр тутмын “Өдрийн сонин” сонины № 193 дугаарт нийтлүүлсэн.
  8. 1999 оны 11-р сарын 3. “Үнэ цэнэтэй аж ахуй үйлдвэрүүдийн хувьчлалын бодлогын хувилбарууд“ сэдэвт судалгааны ажлыг Монголын үндэсний өдөр тутмын “Монголын Мэдээ” сонины 200 дугаарт нийтлэгдсэн.
  9. 1999 оны 12-р сарын 20. “Бүс нутгийн хөгжил ба Монгол орон” сэдэвт судалгааны ажлын үр дүнгээр бодлого боловсруулагчдыг оролцуулсан 2 семинар зохион байгуулсан. Холбогдох яам, агентлагийн яам тамгын газрын албан хаагч нар болон эрдэмтэд оролцож судалгааны ажлын эхний үе шатны үр дүнгийн талаар ярилцсан. Засгийн газарт чухал хэрэгцээтэй бодлогын хувилбар боловсруулахад оруулсан хувь нэмрийг өндрөөр үнэлсэн. 
  10. 1999 оны 12-р сарын 13-15. ЮНЕСКО-ийн санхүүжилтээр Улаанбаатар хотод зохион байгуулагдсан “Өнөөгийн нүүдэлчид ба бэлчээрийн газар нутгийн ашиглалт” сэдэвт олон улсын симпозиум дээр “Бэлчээрийн газар нутгийн шинэчлэл” сэдэвт судалгааны ажлын тайлангаар илтгэл тавьсан.
  11. 1999 оны 11-р сарын 18. Улаанбаатар хотноо болсон доноруудын уулзалтад хөгжлийн албан ёсны тусламжийн зохицуулалт болон Засгийн газрын шинэтгэлийн тулгамдсан асуудлуудаар илтгэл тавьсан.
  12. 2000 оны 3-р сарын 10. БСТ-өөс Засгийн газрын Хэрэг эрхлэх газартай хамтран оюутан, залуучуудын дунд “Өдрийн сониноор” дамжуулан зохион байгуулсан эрдэм шинжилгээний тэргүүний өгүүлэл шалгаруулах уралдааны дүнг гаргаж, шагнал гардуулах ёслолыг Төрийн ордонд зохион байгуулав.
  13. 2000 оны 3-р сарын 13-15. Тогтвортой хөгжлийн үндэсний зөвлөл, Гадаадын зээл тусламжийг зохицуулах зөвлөл, Сангийн яамнаас зохион байгуулсан “Монгол улсын хөгжлийн стратеги”-ийн сэдэвт үндэсний семинарт БСТ-өөс хийсэн судалгааны ажлын үр дүнгийн талаарх илтгэлийг тавив.
  14. 2000 оны 4-р сарын 3-6. БСТ-өөс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран “Дуусаагүй шинэтгэл ба эдийн засгийн сэргэлт” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулав. БНХАУ, БНСУ, Хонконгийн эрдэмтэд болон НҮБ-ын зүүн хойд Азийн бүсийн хөтөлбөрийн удирдлага, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын удирдлага, Засгийн газрын төлөөлөгч нар оролцсон тус хуралд БСТ-өөс “Бэлчээрийн маа дахь шинэтгэл, салбарын бүтээмжид нөлөөлсөн нь” сэдэвт илтгэл тавьж, хурлын үр дүнгээр сэтгүүлчдэд зориулан хэвлэлийн бага хурал хийлгэв.
  15. 2000 оны 5-р сарын 8-10. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, “Очирбат сангаас” зохион байгуулсан “Хүний аюулгүй байдал” сэдэвт семинарт БСТ-өөс зудтай тэмцэх стратегийн талаар хийсэн судалгааны ажлынхаа үр дүнг илтгэж хэлэлцүүлэв. Хуралд Монголд суугаа нийт донор орнууд, олон улсын байгууллагын тэргүүн нар оролцсон байна.
  16. 2000 оны 6-р сарын 6. БСТ-өөс зудтай тэмцэх стратегийн талаар хийсэн судалгааны үр дүнг “Өдрийн сонин” энэ өдрийн дугаартаа дэлгэрэнгүй өгүүллээр нийтэлсэн байна.
  17. 2000 оны 6-7 сар. ‘Малчдын татварын тогтолцоог өөрчлөх бодлогын хувилбарууд’ сэдэвт судалгааны ажлыг гүйцэтгэлээ. Малчид дотоодын нийт бүтээгдэхүүний 35 орчим хувийг үйлдвэрлэдэг боловч татварын орлогын 0.4 хувийг бүрдүүлж байгаа юм. Энэ нь татварын тогтолцоог эргэж харах бодитой үндэслэл хэмээн үзэж судалгаагаар малчдын татварын тогтолцоог үндсээр нь өөрчлөн, хэмжээг нь нэмэгдүүлэх хувилбар дэвшүүлсэн байна. Судалгааны ажлын үр дүнгээр Сангийн яамны холбогдох мэргэжилтнүүдтэй ярилцлага зохион байгуулсан байна.
  18. Дэлхийн банкны “Хөдөөгийн хөгжлийн стратеги, үйл ажиллагааны төлөвлөгөө” сэдэвт Ази, Номхон далайн бүсийн зөвлөлдөх уулзалт 2001 оны 3-р сарын 19-21-ний өдрүүдэд Филиппин улсын Себу хотноо боллоо. Зөвлөлдөх уулзалтад оролцсон төрийн бус байгууллагуудын төлөөлөлд Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгалан оролцлоо. Монголын бүлгийн хуралдаанд манай төлөөлөгчид нэн идэвхтэй оролцож, хөдөөгийн хөгжлийн асуудлаар Дэлхийн банкнаас баримтлах бодлого, хөтөлбөрийн эх хувийг нилээд шинэчлэн засварлаж, үр дүнг Дэлхийн банкны холбогдох хүмүүстэй зөвшилцсөн нь энэхүү уулзалтын гол үр дүн боллоо.
  19. 2001 оны 4-р сарын 2-3.  Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сантай хамтарсан “Монгол дахь мал аж ахуй, байгалийн нөөцийн менежмент” олон улсын семинарыг зохион байгууллаа.
  20. 2000-2002. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн санхүүжилттэй “Бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх загвар боловсруулж, турших” төслийг Бодлого судлалын төвөөс боловсруулж хэрэгжүүллээ. Энэхүү төслөөр малчид байгальд халгүй аргаар орлогоо нэмэгдүүлж, амьдралынхаа баталгааг хангах, ингэснээр нийгмийн асуудлаа оновчтой шийдэх хувилбарыг ойт хээр, хээр, говийн бүсийн нэг нэг сумын жишээн дээр туршсан юм. Бэлчээрийн маа-н хөгжлийн хуримтлагдсан олон асуудлыг нэгд, цогцоор хоёрт, малчин өрхүүдийн хоорондын хоршиж, хамтран ажиллахыг дэмжих замаар л шийдэх нь илүү дөхөмтэй юм гэдгийг харууллаа.
  21. 2000 оны 12 –р сар. Төслийн ажлын талаар Өдрийн Сонины 2000 оны 12-р сарын 8-ны өдрийн дугаарт бүтэн нүүрээр, англи хэл дээр гардаг MongolMessenger сонины 2000 оны 12-р сарын 20-ны дугаарт нийтлэл хэлбэрээр сурталчилсан байна. 
  22. 2001 оны 3-4-р сар. Дээрх төслийн ажлын ололт, үр дүнгийн талаар Монголын радиогийн Соёмбо хөтөлбөрөөр нийт 10 удаа мэдээлэл, сурвалжлага нэвтрүүлсэн нь төслийг олон нийтэд нэн ялангуяа хөдөөгийн малчдад хүргэхэд онцгой ач холбогдолтой боллоо.
  23. 2002 оны 1-р сарын 15. “Бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх загвар боловсруулж, турших” төслийн үр дүнг бодлого боловсруулагчдад хүргэх “Малчдаа сонсъё” сэдэвт семинарыг Төрийн ордонд УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороотой хамтран зохион байгуулав. Байгаль орчин, хөдөөгийн хөгжлийн байнгын хорооны дарга Ш.Гунгаадорж “…туршилтын төслийн хүрээнд хэрэглэсэн оролцооны арга нь бодлогын түвшинд гарсан шийдвэрийг малчны хотонд хүргэж хэрэгжүүлэх өвөрмөц хувилбар болж байна…. Бодлогын судлалын төвийн зүгээс төслийн үйл ажиллагааг Байнгын хороо болон Хүнс, хөдөө аж ахуйн яамны бодлого, үйл ажиллагаатай уялдуулах хүчин чармайлт гаргаж ажилласан нь сайшаалтай….” гэж тэмдэглэлээ. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Сарасвати Менон “…Төслөөр олон янзын санааг туршсаны дотор урьд нь огт туршиж байгаагүй шинэлэг зүйлүүд ч байгаа юм. Тухайлбал бэлчээрийн газрыг эзэмшүүлэх гэрээ нь үүнд хамаарах бөгөөд бидний үзэж байгаагаар энэ нь бэлчээрийн мал аж ахуйн цаашдын тогтвортой хөгжилд нэн чухал үүрэг гүйцэтгэх юм. Учир нь чухам ийм замаар л бэлчээрийг зохистой ашиглаж, хайрлан хамгаалах, ядуу малчдын бэлчээр болон үйлдвэрлэлийн бусад нөөцийг ашиглах эрхийг хамгаалан баталгаажуулж болох юм…” гэж онцлон тэмдэглэв. Хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд Тэрбишдагва “Төслөөс малчдын хоршиж хамтран ажиллах талаар зөв зүйтэй хувилбар дэвшүүлж байна, иймээс би НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон бусад доноруудыг малчдын хамтран ажиллаж байгаа хэлбэрийг цаашид аль болохоор дэмжихийг уриалмаар байна. …Манай яамны хувьд малчдын хоршоо, төрийн бус байгууллагыг дэмжих асуудлыг нэн чухалд авч үзнэ гэж онцлон тэмдэглэв”.  
  24. 2001 оны 9-р сарын 13-14. Төрийн ордонд болсон “Ядуурлыг бууруулах асуудлыг хөгжлийн стратегид тусгах нь” үндэсний семинарт Бодлого судлалын төвөөс “Хөдөөгийн тогтвортой хөгжил” илтгэлд өгөх шүүмжийг хэлэлцүүллээ.
  25. 2001. НҮБ-ын ХХААБ-ын “Бэлчээрийн мал аж ахуйн эрсдлийн менежментийн чадавхийг бэхжүүлэх” төслийг Увс, Төв аймгийн нэр бүхий сумдад хэрэгжүүлж, малчдын бүлэг, бэлчээр, эрдслийн менежментийн судалгаа, сургалт явуулсан байна.
  26. 2001. АНУ-ын олон улсын хөгжлийн агентлаг, Мерси Кор байгууллагын “Говийн санаачлага” төслийн хүрээнд Өвөрхангай, Дундговь аймгуудад судалгаа хийж, маа-н үйлдвэрлэлийн зохион байгуулалт, бэлчээр ашиглалт, мал эмнэлэг, малын үржүүлэг, тэжээл бэлтгэл, маркетинг, маа-н бус жижиг үйлдвэрлэл, малдын бизнесийн ур чадвар гэсэн чиглэлээр   хэргжүүлэх ажлын төлөвлөгөө, үнэдслэлийг боловсруулж өгсөн байна.
  27. 2002 оны 10-р сард Засгийн газрын ядуурлыг бууруулах стратегийн баримт бичгийн хүрээнд Монгол улсын хөдөөгийн хөгжлийн стратегийг холбогдох яам, байгууллага, Дэлхийн банкны зөвлөхүүдтэй хамтран боловсрууллаа.
  28. 2002-2003. Азийн хөгжлийн банкны “Хөдөө аж ахуйн чадавхийг бэхжүүлэх” TA MON 3606  техник туслалцааны төслийг Завхан, Говь-Алтай, Ховд, Увс гэсэн нэр бүхий 4 аймгийн сонгосон сумдад хэрэгжүүлэв. Малчдын бүлэгт суурилсан бэлчээр, худгийн менежмент нэвтрүүлэх, бэлчээр, худаг эзэмших үлгэрчилсэн гэрээ боловсруулах, сумын бэлчээрийн тоон зураглал боловсруулах, бэлчээрийн хамтын менежментийн сургалт хийх ажлыг гүйцэтгэв.
  29. 2003-2006. Дэлхийн банкны санхүүжилттэйгээр “Өрхийн амьжиргааны чадавхийг дээшлүүлэх хөтөлбөрийн газар”-аас хэрэгжүүлж байгаа “Тогтвортой амьжиргаа” төслийн “Мал аж ахуйн эрсдэл, бэлчээрийн менежментийн үйл ажиллагаа” дэд төслийг хэрэгжүүлэв. Энэхүү төслөөр Монгол орын 8 аймгийн 143 сумын бэлчээр ашиглалтын иж бүрэн зураглал хийж, малчдын бүлгийн болон бэлчээр, эрслийн менежементийн олон тооны сургалт, чадавхижуулах үйл ажиллагааг төслийн нийт аймаг, сумдад хэрэгжүүлсэн байна.
  30. 2002-2006. “Малын индексжүүлсэн даатгалын” төслийг бэлтгэх ажлын хүрээнд олон тооны судалгаа хийж гүйцэтгэв. Төвийн тэргүүн А.Энх-Амгалан АНУ-ын профессор Жерри Скийстэй хамтран “Монгол орны малын даатгалын тогтолцоог судлах нь” өгүүлэл бичсэн нь энэхүү төслийн дизайныг боловсруулахад чухал үүрэг гүйцэтгэсэн байна. Энэхүү өгүүлэл Дэлхийн банкны Бодлогын судалгааны цувралын 2002 оны 2886 дугаарт Англи хэлээх хэвлэгдсэн байна.
  31. 2003. Японы Засгийн газрын ЖАЙКА байгууллагын захиалгаар “Ядуу малчдын амьжиргааны судалгаа”-г Сүхбаатар, Завхан аймгуудад гүйцэтгэв. Үүнд судалгааны санал асуулгыг боловсруулан, сум бүрт 100 орчим өрхөөс судалгаа авч, орон унтгийн захиргааны албан хаагчдаар хэлэлцүүлэн, ядуу малчдын амьжиргаанд тулгараад байгаа бэрхшээлтэй асуудлуудыг даван туулах зөвлөмж боловсруулав.
  32. 2003-2004. Японы Засгийн газрын ЖАЙКА байгууллага, Японы “Пасифик интернайшнел“ компаний захиалгаар “МАА-н тогвортой хөгжлийн төлөвлөгөө боловсруулах нийгэм-эдийн засгийн судалгаа”-г Дорноговь аймгийн нийт сумдад хийж гүйцэтгэв. Үүнд нийгэм-эдийн засгийн судалгааг нийт сумдаар явж гүйцэтгэсний гадна худгийн менежментийн өнөөгийн байдалд шинжилгээ хийж, малчдын бүлэгт суурилсан худгийн менежментийн чиглэлээр сургалтын материал боловсруулав.
  33. 2003-2004. НҮБХХ-ийн “Бэлчээрийн тогтвортой менежмент” төслийн захиалгаар “Бэлчээрийн менежментийн бодлогын гарын авлага” боловсруулав.
  34. 2004. НҮБХХ-ийн “Монгол улсын гамшгийн менежментийн тогтолцоог бэхжүүлэх” төслийн захиалгаар гамшгийн менежментийн үндэсний бодлогыг боловсруулав. Бодлогыг гамшгаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, бэлтгэл, хариу арга хэмжээг хохирлыг барагдуулах, нөхөн сэргээх зэрэг үе шатаар гаргав.
  35. 2004 оны 8-р сар. Голландын Засгийн газраас байгалийн нөөцийн менежментийг сайжруулах замаар ядуурлыг бууруулах хүрээнд хөгжингүй болон хөгжиж байгаа орнуудын судлаачдын хооронд хамтарсан судалгаа-туршилтын төсөл хэрэгжүүлж энэ чухал асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмэр оруулах зорилготой тусгай хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Хөтөлбөрт оролцогчдыг хөгжиж байгаа орны судалгааны багуудаас санал авч шигшин шалгаруулдаг. Бодлого судлалын төвөөс малчдын ядуурал, бэлчээрийн доройтлын уялдаа холбоог судлах чиглэлээр дэвшүүлсэн төсөл шалгарч 2003-2004 онд “Бэлчээрийн доройтол ба малчдын ядуурал” сэдэвт судалгааны төслийг Голландын судлаачидтай хамтран хэрэгжүүлсэн байна. Түүний үр дүнг   Зууны мэдээ сонины 2004 оны 8-р сарын 24-ний өдрийн 200 дугаарт нийтлүүлсэн байна.
  36. 2004 оны 12-р сарын 14-15. “Бэлчээрийн хууль тогтоомжийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт үндэсний семинарыг Хүнс, хөдөө аж ахуйн яам НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр болон бусад доноруудын хөтөлбөр, төслийн оролцоотойгоор Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Бодлого судлалын төвөөс “Бэлчээрийн хууль, тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах санал” боловсруулж хэлэлцүүлсэн нь дэмжлэг авч, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас боловсруулаад байгаа бэлчээрийг эзэмшүүлэх чиглэлээр Газрын хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн үндэс болсон байна.
  37. 2004-2006. ХААХОУСангийн “Хөдөөгийн ядуурлыг бууруулах” төслийн захиалгаар “Хадлан сайжруулах, тэжээл бэлтгэлийн технологийг нэвтрүүлэх” сургалтын төслийг Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хэрэгжүүлэв. Төслөөр хадлан сайжруулах энгийн арга замыг туршиж, малчдын бүлэгт нэвтрүүлэх,  орон нутгийн түүхий эд ашиглан гар тэжээл бэлтгэх технологийг талбай дээр нь туршиж 400 орчим малчдын үйлдвэрлэлд нэвтрүүлэх, сумын хадлангийн зураглал, гэрээгээр ашиглах зөвлөмж боловсруулах, хадлангийн талбай хаших зэргээр сайжруулах ажлуудыг гүйцэтгэв.
  38. 2006 оны 5-10 дугаар сар. Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа” төслийн захиалгаар  “Бэлчээрийн менежментийн жишиг үйл ажиллагаатай сум бий болгох” төслийг Төв аймгийн Эрдэнэсант, Эрдэнэ суманд хэрэгжүүлжээ. Хоёр сумын бэлчээр, хадлангийн талбай, булаг, шандны эхийг хашиж хамгаалах, худаг гаргаж бэлчээрийн усжуулалтын асуудлыг шийдвэрлэх, бэлчээрийг өнжөөх, сэлгэх, улирлын хуваарьтай ашиглах, нөөц бэлчээр бий болгох, хадлан, бэлчээрийг малчдын бүлэгт урт хугацааны гэрээгээр ашиглуулах, бэлчээрийн маргаан зөрчлийг зөв шийдвэрлэх механизм бүрдүүлэх, сум, аймгийн газрын мэргэжилтэн, газрын даамал, ХХАА-н түшмэл, байгаль орчны байцаагч, багийн засаг дарга нарыг  бэлчээрийн менежментийн сургалтанд хамруулан  чадавхижуулах, зэрэг ажлыг уг төслийн хүрээнд хийж гүйцэтгэсэн.
  39. 2006-2008. “Малын индексжүүлсэн даатгалын” төслийн хүрээнд 32 аймгийн нийт малчид, орон нутгийн захиргаа, даатгалын байгууллагуудад шинэ даатгалын тогтолцооны талаар иж бүрэн сургалтын материал боловсруулж, сургалтыг газар дээр нь зохион байгуулав. Сургалтад нийт 56 сумын төрийн захиргааны албан хаагчид, 30 гаруй мянган малчид хамрагдсан байна. Энэ ажлын үр дүнд шинэ даатгалын толгтолцоонд хамрагдсан малчдын тоо нь Дэлхйин банкнаас тавьсан зорилтод бүрэн хүрч, малчид нөхөн төлбөр авч, зудын хохирлоо барагдуулах бодитой боломж анх удаа бүрдсэн юм.
  40. 2006-2007. Нээлттэй Нийгэм Форум, Нээлттэй Нийгэм Хүрээлэнгийн “Оролцогчдын хамтын ажиллагаанд тулгуурлан орон нутгийн эдийн засгийг хөгжүүлэх – ДЕЛТА” төслийг Архангай аймгийн Ихтамир, Баянхонгор аймгийн Баянхонгор, Увс аймгийн Тариалан, Хөвсгөл аймгийн Тариалан  сумдад хэрэгжүүлэв. Тус төслийн хүрээнд улсын бүх сумдаас төсөл хэрэгжүүлэх сумдыг сонгон авах, орон нутгийн стратеги төлөвлөгөө боловсруулах арга зүйг онол арга зүйн хувьд судлах, сумын эдийн засгийн хөгжил, бизнесийн орчны судалгаа явуулах, судалгааны дүн олон нийтийн хүсэл эрмэлзэлд тулгуурлан сумын хөгжлийн дунд хугацааны стратеги төлөвлөгөө боловсруулж батлуулах, стратеги боловсруулахад олон нийтийн оролцоог зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэсэн байна.
  41. 2007. Mercy Corps ОУБ-ын “Бизнесийн орчныг сайжруулах мастер төлөвлөгөө” төслийг Архангай аймгийн Эрдэнэбулган, Батцэнгэл, Тариат, Ховд аймгийн Зэрэг, Дөргөн, Эрдэнэбүрэн, Завхан аймгийн Цагаанчулуут, Их-Уул, Тэс, Сүхбаатар аймгийн Мөнххаан, Баруун-Урт, Сүхбаатар  сумдад хэрэгжүүлэв.  Тус төслийн хүрээнд сумын хөгжлийн мастер төлөвлөгөө боловсруулах арга зүйг онол арга зүйн хувьд судлах, сумын эдийн засгийн хөгжил, бизнесийн орчны судалгаа явуулах, сумын хөгжлийн дунд хугацааны мастер төлөвлөгөө боловсруулж батлуулах, төлөвлөгөө боловсруулахад олон нийтийн оролцоог зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэв.
  42. 2007. Айвенхоу Майнз компаний “Оюу Толгой” төслийн захиалгаар “Өмнгөговь аймгийн Ханбогд сумын ус ашиглалтын төсөөллийн судалгааг” гүйцэтгэв. Судалгаагаар хүн, малын усан хангамжийг судлах аргачлал боловсруулах, бэлчээр, усны тоон зураглал хийх, ус ашиглалт, усны түвшинд хяналт тавих арга замууд, Оюу Толгой төслийг хэрэгжүүлснээр гарах эерэг, сөрөг нөлөөллийн талаархи малчдын бодол саналыг судлах,  усны нөөцийн ашиглалтыг зохион байгуулахад талуудын үүрэг оролцоог зэрэг ажлыг гүйцэтгэв.
  43. 2007 оны 12-р сарын 18. Үндэсний өдөр дутмын Зууны Мэдээ сонины 301 дугаарт төвийн тэргүүн Др.Энх-Амгалангийн “Бэлчээрийн асуудлыг ингэж шийдье” нэртэй бодлогын хувилбар дэвшүүлсэн өгүүлэл нийтлэгдэв.
  44. 2008 оны 7-р сарын 4. 2008 оны 7-р сарын 1-нд болсон улс төрийн үймээнийг эцэс болгож, үндэсний эв нэгдэлд уриалан БСТ-өөс гаргасан өгүүллийг үндэсний өдөр дутмын Зууны Мэдээ сониноос 161 дугаарт “Улс төрийн хийрхэл, үндэсний хуваагдал Монголчуудын явах зам биш” нэртэйгээр нийтлэв.
  45. 2008-2009. Айвенхоу Майнз компаний “Оюу Толгой” төсөл, Өмнөговь аймгийн “Хөгжлийн сан”-гийн ийн захиалгаар “Өмнөговь аймгийн эдийн засаг, нийгэм, байгаль орчны суурь судалгааг” Австралийн олон улсын зөвлөх Др. Катерин МакДональд, МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн амын сургалт, судалгааны төвтэй хамтран гүйцэтгэв. Үүнд эдийн засаг, нийгэм, байгаль орчны байдлыг хэмжих үзүүлэлтүүдийг боловсруулах, анхдагч болон хоёр дахь ч мэдээлэл цуглуулж боловсруулах, ус болон хөрсний бохирдлыг хэмжих дээж цуглуулах, сум бүрээр ядуурлын ажилгүйдлийн зэрэг нийгмийн асуудлуудыг судлах замаар эдийн засаг, нийгэм, байгаль орчны суурь түвшинг сум бүрээр тодорхойлов.
  46. 2008-2009. ХААХОУСангийн “Хөдөөгийн ядуурлыг бууруулах” төслийн захиалгаар “Бэлчээрийн менежмент, хяналтын хороог бэхжүүлэх” төслийг Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгуудад хэрэгжүүлэв. Төслөөр 4 аймгийн 32 сумдын болон малчдын бүлгийн чадавхийг бэхжүүлэх, бүлгүүдэд ТББ болоход нь дэмжлэг үзүүлэх, сургалт зохион байгуулах ажлыг гүйцэтгэв.
  47. 2009. Айвенхоу Майнз компаний “Оюу Толгой” төслийн захиалгаар Оюу Толгой төслийн нийгмийн нөлөөллийн үнэлгээг МУИС-ийн Эдийн засгийн сургуулийн Хүн амын сургалт, судалгааны төвтэй хамтран Австралийн олон улсын зөвлөх Др. Катерин МакДональдийн удирдлагаар боловсруулав.
  48. 2009. Монголын Энержи Ресурс компаний захиалгаар Ухаа Худаг төслийн нийгмийн нөлөөллийн үнэлгээг Канадын олон улсын зөвлөх Калеб Воллтой хамтран боловсруулав.
  49. 2009. Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-II” төслийн захиалгаар “Бэлчээрийн менежментийн давтан сургалт” төслийг нэр бүхий 8 аймагт хэрэгжүүлэв. Төслөөр бэлчээрийн менежментийн ач холбогдол, ач холбогдлын судалгаа, албан хаагчид, малчдад зориулсан бэлчээрийн менежментийн сургалт, малчдын санаачлагад тулгуурласан бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах, газарзүйн мэдээллийн сургалт GIS зэрэг ажлыг гүйцэтгэв.
  50. 2009 оны 12-р сарын 11. Үндэсний өдөр дутмын Өдрийн Сонины 297 дугаарт төвийн тэргүүн Др.Энх-Амгалангийн “Бэлчээрийн менежментийг сайжруулах, жишиг сум бий болгох, маа-н эрсдлийг буруулах чиглэлээр ажиллаж байна” нэртэй сурвалжлага гарч, БСТ-өөс хэрэгжүүлж байгаа “Тогтвортой амьжиргаа-II” төслийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл нийтлэв.
  51. 2009-2012. Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа-II” төслийн захиалгаар “Бэлчээрийн менежментийн төлөвлөлт, загвар үйл ажиллагаа, эрсдлийг даван туулах хариу арга хэмжээний төлөвлөлт” төслийг нэр бүхий 13 аймагт хэрэгжүүлнэ. Төслөөр малчдын санаачлагад суурилсан бэлчээр, эрсдлийн менежментийг төлөвлөж, хэрэгжүүлэх сургалтын материал боловсруулах, сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулахад туслах компьютерийн програм бэлтгэж, нэвтрүүлэх, 188 сум нэг бүрээр бэлчээрийн багц зураглал боловсруулах, бэлчээр, эрсдлийн менежмент, маа-н бус орлого нэмэгдүүлэх үйлдвэрлэл, үйлчилгээ, маркетинг, байгаль орчныг хамгаалах  зэрэг чиглэлээр малчид саналаа гарагахад нь туслах сургалт зохион байгуулах, малчид, орон нутгийн ажилтнуудын дунд танилцах аялал зохион байгуулах зэрэг ажлыг гүйцэтгэнэ.
  52. 2010. Сентерра Гоулд компаний захиалгаар Бороо гоулд уурхайн бүс нутгийн газар ашиглалтын судалгааг гүйцэтгэв. Судалгаагаар газрын гадарга, сум, баг, суурин газрын хил, дэд бүтцийн сүлжээ, ой, усны нөөц, улирлын бэлчээр, хамгаалалттай болон уул уурханй лицензээр олгосон бус нутаг зэрэг газар ашиглалтын үндсэн төрлийг 1:100000 масштабаар харуулсан нарийвчилсан тоон зураглалыг боловсруулав.
  53. 2010. Монголын мянганы сорилтын сангийн Мэргэжлийн боловсролын төсөл, Айвенхоу Майнз компаний “Оюу Толгой” төслийн захиалгаар “Говийн бүсийн мэргэжлийн ур чадвар, хөдөлмөр, сургалтын судалгааг” Авсралийн Sustainability компанитай хамтран гүйцэтгэв. Судалгаагаар говийн бүснйи мэргэжлийн ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн одоогийн болон ирээдүйн гол асуудлуудын үр нөлөө, одоогийн байгаа ур чадварын болон түүний эрэлтийн түвшинг тодорхойлж, мэргэжлийн ур чадварын эрэлт, нийлүүлэлтийн хооронд байгаа зөрүү болон холбогдох зохион байгуулалтын асуудлуудыг тогтоосон байна.
  54. 2010 оны 1-р сарын 22. Үндэсний өдөр дутмын Зууны Мэдээ сонины 17 дугаарт төвийн тэргүүн Др.Энх-Амгалангийн “Мал аж ахуйд эрс шинэчлэл хийх цаг нь болсон” нэртэй бодлогын хувилбар дэвшүүлсэн өгүүлэл нийтлэгдэв.
  55. 2010 оны 1-р сарын 26. Дээрх өгүүлэл Англи хэд дээр UB Post сонины 007 дугаарт хэвлэгдэв.
  56. 2010. УИХ-д өргөн барьсан Бэлчээрийн тухай хуулийн төслийн талаар БСТ-өөс баримталж байгаа байр суурийг илэрхийлсэн “Бэлчээрийн эрх зүйн орчноор шийдвэл зохих гуран асуудал” нэртэй асуудал дэвшүүлсэн өгүүллийг Өдрийн сонины 2010 оны 11–р сарын 3-ны  264дугаарт, Өнөөдөр сонины 2010 оны 11–р сарын 4-ний 256 дугаарт, Зууны мэдээ сонины 2010 оны 11–р сарын 9 ны  268 дугаарт тус бүр 3 удаа нийтлэв.
  57. 2009-2011. Монголын мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээр” төслийн захиалгаар “Бэлчээрийн зураглал, мэдээлэл цуглуулах, бэлчээрийн байгаль орчны үнэлгээ” төслийг хэрэгжүүлнэ. Төслөөр Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Хархорин, Чойбалсан хотуудыг тойрсон бүс нутагт эрчимжсэн болон хагас-эрчимжсэн мал аж ахуй эрхлэх зорилгоор бэлчээрийг гэрээгээр ашиглуулахад тохиромжтой 465 талбай сонгоно. Түүнчлэн төлсийн бүс нутагт байгаа малчдын амьжиргаа, байгаль орчны холобгдолтой мэдээлэл цуглуулж, боловсруулах, малчдын дунд санал асуулгын судалгаа явуулах, бэлчээр ашиглалтын холбогдолтой газар зүйн мэдээлэл, зураглал боловсруулах зэрэг өргөн хүрээтэй ажлыг гүйцэтгэнэ.
  58. 2009-2011. Монголын мянганы сорилтын сангийн “Хот орчмын бэлчээр” төслийн захиалгаар “Бэлчээрээ гэрээгээр ашиглах малчдын бүлгийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлэх,  сургалт сурталчилгаа явуулах” төслийг хэрэгжүүлнэ. Төслөөр малчид болон орон нутгийн албан хаагчдад бэлчээрийг гэрээгээр ашиглах, эрчимжсэн болон хагас-эрчимжсэн аж ахуй эрхлэх чиглэлээр нүүр тулсан сургалт зохион байгуулах, сумын мэдээллийн төвийг ажиллуулах, малчдын бүлэгт төсөлд хамрагдах өргөдлөө бичихэд нь дэмжлэг үзүүлэх, сумын шалгаруулах ажлын хэсэгт зориулж малчдын бүлгийг сонгон шалгаруулах сургалт зохион байгуулах, шаардлагатай дэмжлэг үзүүлэх зэрэг ажлыг гүйцэтгэнэ.