Зөвлөх үйлчилгээний нэр: “Малчдын бүлэг болон сумын Засаг даргатай байгуулсан бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах” Ногоон алт төсөл | Улс: Монгол
|
|
Бүс нутгийн байршил: Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Завхан, Төв, Увс, Ховд аймаг | Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: төслийн удирдагч, салбар хариуцсан мэргэжилтнүүд
Ажилтны тоо: 10 |
|
Захиалагч: Швейцарын хөгжлийн агентлаг, Ногоон алт төсөл | Хугацаа: 12 сар
Хүн-сар: 29 |
|
Эхэлсэн: V 2015 | Дууссан: V 2016 | Зөвлөх үйлчилгээний өртөг /сая төгрөгөөр/ ойролцоогоор: 240 |
Түншлэн ажилласан байгууллага: байхгүй | Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: байхгүй | |
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:
Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч
|
||
Төслийн товч агуулга: Бэлчээр талхалж доройтуулсны учир хүлээх хариуцлагын ямар ч механизмгүй нийтээр ашиглах өнөөгийн тогтолцоо нь малынхаа тоо толгойг аль болох өсгөн төрийн өмчийн бэлчээрийг хэт ашиглан доройтуулах замаар хамгийн хямд аргаар ашиг олох тэр арга зам руу малчдыг түлхэж байгааг өөрчилж, гэрээний механизмаар дамжуулан малчдын хэсэг, бүлгийн зүгээс бэлчээрийг тогтвортой ашиглах хариуцлагын тогтолцоог бий болгох нь төслийн үндсэн зорилт юм. | ||
Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:
· “Ногоон алт” төслийн хүрээнд өмнө нь байгуулсан бэлчээр ашиглалтын хэсгийн үйл ажиллагаанд үнэлгээ дүгнэлт өгч, бэлчээрийн даац хэтрэлт, хүрэлцээ, нүүдлийн өнөөгийн байдал, бэлчээр ашиглалтын 2 шаттай гэрээг дэмжих эсэх талаар малчдын санал бодлыг илрүүлэв · Малчдын санал асуулгын үндсэн дээр бэлчээр ашиглалтын гэрээг малчдын бүлгийн түвшинд нэмж байгуулан бэлчээр ашиглалтын хэсгийн хамт 2-шаттай гэрээ байгуулах санал боловсруулан хэрэгжүүлэв. Үүнд бэлчээрийг урт хугацаагаар ашиглуулах гэрээ байгуулснаар малын тоог бэлчээрийн даацад тохируулах боломж сайжирна гэж судалгаанд 78.4 % үзэж буйг иш үндэс болгов. · Бэлчээр ашиглалтын 2-шаттай гэрээ хийх туршилтыг 8 аймаг, 8 сумын бэлчээр ашиглагчдын 12 хэсэгт хамаарах 22 бүлэг, нөхөрлөл байгуулав. Гэрээгээр ашиглах бэлчээрийн хил зааг нь малчдын одоогийн бэлчээр ашиглалт, нүүдлийн хэв маяг дээр суурилсан буюу түүнийг аль болохоор эвдэхгүй байх, гэрээт бэлчээрийн хил заагийг тогтоож зурагласны дараа хөрш малчидтай зөвшилцөх зарчимд суурилсан байна. · Гэрээгээр ашиглуулах бэлчээрийг хамгаалах, хяналт тавих, хариуцлага тооцох гол үндэс болсон бэлчээрийн экологийн чадавхын зураглал, бэлчээрийн төлөв байдлыг тогтоох ажлыг орон нутгийн оролцоотойгоор гүйцэтгэв. · МАА-н салбарыг тогтвортой хөгжлийн замд оруулан өрсөлдөх чадварыг нь дээшлүүлэх замаар малчдын жилийн бодит мөнгөн орлогыг тогтмол өсгөх замаар малын толгойн тоог бэлчээрийн даацтай нийцүүлснээс үүдэх орлогын алдагдлыг бүрэн нөхөх “Малчин”хөтөлбөр боловсруулсныг аймаг, сумд дэмжин ИТХ-аар батлуулан хэрэгжүүлээд явж байна. Энэ хүрээнд малчдаас сайн дураар төлөх хураамж дээр суурилсан МАА-н эрсдэлийн сан байгуулж ажиллуулах журмыг боловсруулж туршин хэрэгжүүлсэн байна. · Бэлчээр ашиглалтын гэрээний хэрэгжилтийг сайжруулах үйл ажиллагааны цогц төлөвлөгөөг малчдын бүлэг бүрээр оролцооны аргаар боловсруулсныг бүлгүүд хэрэгжүүлж байна. |