Зөвлөх үйлчилгээний нэр:
Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн зээлийн эргэлтийн сангийн журам боловсруулах |
Улс: Монгол
|
|
Байршил: Төвийн болон зүүн бүсийн Тусгай хамгаалалттай газар нутаг бүхий аймаг сумд | Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн удирдагч, бусад
Ажилтны тоо : 4 |
|
Захиалагч:
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөл |
Хугацаа: 5 сар
Хүн-сар: 8 |
|
Эхэлсэн:
2017, 5 сар |
Дууссан:
2017, 10 сар |
Зөвлөх үйлчилгээний өртөг, амдоллар:
|
Түншлэн ажилласан байгууллага: | Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: | |
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:
Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч |
||
Төслийн товч агуулга:
Дэд төсөл хэрэгжиж буй Улсын тусгай хамгаалалттай газруудын орчны бүсэд иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор Зээлийн эргэлтийн сан байгуулж ажиллуулахад холбогдох эрх зүйн өнөөгийн байдалд үнэлгээ хийж, ТХГН-ийн орчны бүсэд бичил зээлийн эргэлийн сангийн журам боловсруулж зорилтот хэсэгт сургалт зохион байгуулахад зөвлөх үйлчилгээний зорилго оршино |
||
Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:
· Төслийн бүс нутагт иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор олгогдож буй бичил зээлийн өнөөгийн байдалд үнэлгээ хийх o Орон нутаг өрхийн амьжиргааг дэмжих зорилгоор Арилжааны банкнуудаас олгогдож буй зээлийн нөхцөл, эргэн төлөлт, үр дүн, o Олон улсын төсөл хөтөлбөрүүдээс хэрэгжүүлж буй бичил зээлийн үйл ажиллагааны сургамж, o Иргэдийн тогтвортой амьжиргааг дэмжих, хөнгөлөлттэй зээл олгох талаарх төрийн бодлого, түүний хэрэгжилт, o ТХГ-удын Орчны бүсийн сангийн үйл ажиллагааны өнөөгийн байдал · ТХГН-ийн Орчны бүсийн сан болон Зээлийн эргэлтийн сангийн эрх зүйн орчинд үнэлгээ хийх o ТХГН-ийн Орчны бүсийн сангийн эрх зүйн байдал, o ТХГ-уудад байгуулсан Орчны бүсийн сангийн үйл ажиллагаа, сургамж, o ТХГ-уудад олон улсын төсөл хөтөлбөрүүдээс хэрэгжүүлсэн болон хэрэгжүүлж жижиг бичил зээлийн эргэлтийн сангийн үйл ажиллагааны талаар сургамж, o ТХГН-ийн орчны бүсэд нутгийн иргэдийн амьжиргааг дээшлүүлж, тэдний оролцоотойгоор байгаль орчныг хамгаалах бүтэц, үйл ажиллагааг санхүүжүүлэх олон улсын болон үндэсний туршлага, сургамж · Зээлийн эргэлтийн сангийн журамтай холбогдох дараах бичиг баримтыг боловсруулах o Зээлийн гэрээний загвар o Барьцааны гэрээний загвар o Бичил зээлийн төслийн санал ирүүлэх маягт o Зээлийн төслийг үнэлэх, шалгаруулах журам o Төслийн хяналт монитрингийн журам o Бусад |