Мал, махны зах зээлийн судалгаа

Зөвлөх үйлчилгээний нэр:

Мал, махны зах зээлийн судалгаа

Улс: Монгол

 

Байршил: Хөвсгөл аймгийн Рашаант сум, Булган аймгийн Сэлэнгэ сум Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн удирдагч, бусад

Ажилтны тоо  : 4

Захиалагч: Мерси Кор Монгол ОУБ Хугацаа: 5 сар

Хүн-сар: 8

Эхэлсэн:

2017, 5 сар

Дууссан:

2017, 7 сар

Зөвлөх үйлчилгээний өртөг, амдоллар:

 

Түншлэн ажилласан байгууллага: Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар:
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:

Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч

Төслийн товч агуулга:

2017 онд Мерси Кор нь “Даван туулах, дасан зохицох чадвартай орон нутгийн иргэд хөтөлбөр” (RCP хөтөлбөр) хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд  мал аж ахуйн үйлдвэрлэл, экспортыг дэмжиж, иргэд, төрийн байгууллагуудын шок стрессийг даван туулах чадавхийг бэхжүүлэх замаар хот, хөдөөгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлж, нийгмийн сайн сайхан байдал, тогтвортой хөгжлийг хангах зорилготой юм. Судалгааны ажлын зорилго нь Монголын МАА-н зах зээлийн малын эрүүл мэнд, тэжээллэг, үржүүлэг зэрэг хүрээнд тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх  боломжийг судлан илрүүлэхэд оршино.

Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

·      Бүлгийн хэлэлцүүлэг, ярилцлага,  хоёр дахь мэдээллийн эх үүсвэр ашиглах гэх мэт мэдээлэл цуглуулах

·      Мал, махны үйлдвэрлэл, өртгийн сүлжээн дахь уламжлалт технологийг харьцангуй дэвшилтэт аргатай харьцуулан судлах

·      Зорилтот зах зээлийн улирлын хуанлийг боловсруулах

·      “Зах зээлийн тогтолцооны хөгжил” /MSD/ аргыг ашиглан зах зээлийн тогтолцоог судлах. Үүнд:

  • Зах зээлийн тогтолцооны бүтэц
  • Зах зээлийн тогтолцооны гол оролцогчид, харилцан уялдаа хоолбоо
  • Зах зээлийн тогтолцооны шинжилгээ хийх

·      Зах зээлийн тогтолцооны бүтэц, гол оролцогчдыг сум, аймаг/бүс, үндэсний гэсэн 3 түвшинд судлах

·      Мал, махны салбарын сул, давуу тал, боломж, бэрхшээлийг SWOT шинжилгээний арга, бэрхшээлийн модны аргаар тодорхойлох

·      Малын тооны хойноос хөөцөлдсөн сэтгэлгээг өөрчилж, малын чанар, бүтээмжийг шүтсэн сэтгэлгээг төлөвшүүлэх цогц арга хэмжээний хөтөлбөр боловсруулж, түүнийг урамшууллын механизмаар дамжуулан хэрэгжүүлэх талаар орон нутгийн оролцогчидтой зөвшилцөх

·      Махны салбарын урт хугацааны хөгжлийн зорилтод хүрэх зөвлөмж боловсруулж төсөл /RCP/-д санал болгох

·      Махны салбарын урт хугацааны хөгжлийн зорилтыгМахны олон улсын органик зах зээлд өрсөлдөхгэж тодорхойлов. Монголын махны салбарын урт хугацааны хөгжлийн зорилтыг ингэж тодорхойлж байгаа нь доорх үндэслэлтэй юм. Үүнд:

  • Монгол орны бэлчээрийн МАА-н харьцангуй давуу тал дээр суурилсан
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох шаардлагыг харгалзсан
  • Олон улсын махны зах зээлийн хөгжлийн хандлагыг харгалзсан болно.