НҮБ-н Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагад зориулсан гэрээт ажил

Зөвлөх үйлчилгээний нэр: НҮБ-н Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага /ХХААБ/-д зориулсан гэрээт ажил:

1.   ХХААБ-ын “Газар, ой, загасны эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Бэлчээр хамгаалах хуулийн төсөл боловсруулахад дэмжлэг үзүүлэх

2.   “Газар, ой, загасны эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж”-ийг хэрэгжүүлэх хүрээнд Бэлчээр хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлэг зохион байгуулах

3.Уур амьсгалд зохицсон ухаалаг МАА-н үзэл баримтлалыг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх

Улс: Монгол

 

Байршил:

Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 14 аймгийн 134 сум

Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл: Төслийн удирдагч, бусад Ажилтны тоо   : 8
Захиалагч: НҮБ-н Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага Хугацаа: 7 сар

Хүн-сар:11

Эхэлсэн:

2016, 4 сар

Дууссан:

2016, 10 сар

Зөвлөх үйлчилгээний өртөг, амдоллар:

 

Түншлэн ажилласан байгууллага: Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар:
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:

 

Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч

Төслийн товч агуулга:

 

Ажлын зорилго нь НҮБ-н ХХААБ-ын SO1 – өлсгөлөн, хүнсний хомсдол, хоол тэжээлийн дутагдалтай тэмцэх зорилтыг хангахад чиглэнэ

Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

·      “Газар, ой, загасны эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж”-тэй нийцүүлэн Бэлчээр хамгаалах хуулийн төсөл боловсруулахад Засгийн газарт дэмжлэг үзүүлэх

·      Бэлчээр хамгаалах хуулийн төсөл боловсруулахад оролцогчдын чадавхыг бэхжүүлэх;

·      “Газар, ой, загасны эдэлбэрийн хариуцлагатай засаглалын сайн дурын зөвлөмж”, Бэлчээр хамгаалах хуулийн төслийг холбогдох төр, орон нутгийн байгууллага, олон нийтэд сурталчлах

·      Уул уурхай, газар тариалангийн бүстэй хил залгаа оршдог малчдын бэлчээр ашиглах эрхийг хамгаалах талаар зөвлөмж боловсруулах

·      Бэлчээр хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлгийг Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 14 аймгийн төлөөллийг хамруулан зохион байгуулах

·      Эмэгтэйчүүдийн бэлчээр ашиглах эрхийн талаар судалгаа явуулах, шинэ хуулийг баталснаар гарах нөлөөллийн үнэлгээг хийх

·      Ган/зудын аюулыг зарлан мэдээлэх нөрцөлийг оновчтой болгох бодлогын санал боловсруулах

·      Уур амьсгалд зохицсон ухаалаг МАА-н үзэл баримтлал нэвтрүүлэх, гангийн эсрэг чадавхыг дээшлүүлэх үндэсний семинар зохион байгуулах

·      Уур амьсгалд зохицсон ухаалаг МАА-н үзэл баримтлалыг Монгол оронд нэвтрүүлэх зөвлөмж боловсруулах