Төслийн товч танилцуулга
Төслийн нэр: “Хурга бордох хамтарсан судалгааны төсөл”
Төслийн гүйцэтгэгч: Бодлого судлалын төв
Төсөл санхүүжүүлэгч: “ХАА-н маркетинг” төсөл
• Туршилт явуулсан газар: Архангай аймгийн Цэцэрлэг сум
• Туршилт эхэлсэн хугацаа: 2015 оны 11 дугаар сар 03
• Туршилт дууссан хугацаа: 2015 оны 12 дугаар сар 02
• Туршилт үргэлжилсэн хугацаа: 30 хоног
• Тэжээж бордсон хурганы тоо: 300 толгой
• Туршилтын ба хяналтын бүлгийн хурганы тоо: 20/10
• Тэжээж бордсон хоног, тэжээлийн төрлөөр:
o Ногоон тэжээл – 33 хоног (3/XI-5/XII)
o Өвс, хивэг – 22 хоног (14/XI-5/XII)
Төсөл хэрэгжүүлэх үндэслэл
Цэцэрлэг сумын 194523 га бэлчээрт 92630 хонин толгой мал багтаах даацтай. Гэвч 2014 оны байдлаар сумын нийт малын тоо 290684 буюу хонин толгойд шилжүүлснээр 415725 толгойд хүрч бэлчээрийн даац 4.5 дахин хэтэрсэн үзүүлэлттэй байна. Хонин сүргийн бүтцийг авч үзвэл нэг наст мал 34%-ийг эзэлж байгаа нь өсвөр хонины борлуулалт сул, үржлийн бус эр сувай малын тоо өндөр байгааг харуулна. Үржлийн сүрэг сэлбэхэд ашиглагддаггүй зөвхөн маханд нийлүүлэгдэх шүдлэнгээс дээш насны хонины эзлэх хувийн жин бараг 30 шахам хувьд хүрч байгаа нь сүргийн эргэлт нэн удаан байгаа хэрэг юм. Энэ байдал нь үржлийн бус нас хэтэрсэн малын тоог нэмэгдэх, улмаар бэлчээрийн даац хэтрэх гол шалтгаан юм.
Сумандаа тариалсан ногоон тэжээлээр хургыг богино хугацаанд үр ашигтай тэжээж бордон маханд бэлтгэн нийлүүлснээр малыг аж ахуйн эргэлтэд оруулан бэлчээрийн ачааллыг хөнгөвчлөх нь энэхүү төслийн гол үндэслэл юм.
Дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.