Торомны самнасан ноосны Галба брэндийг бий болгох туршилт амжилттай явагдаж байна.

Оюу Толгой компаний захиалгаар Бодлого судлалын төвөөс хэрэгжүүлж байгаа “Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих” хөтөлбөрийн хүрээнд тэмээний брэнд бүтээгдэхүүн бий болгох ажил амжилттай явагдаж байна. Брэнд болох бүтээгдэхүүнээр хамгийн олон хүн зэрэг ашиг хүртэх боломжтой (бүх малчид), Говийн бүсийн харьцангуй давуу талд тулгуурлан өрсөлдөх чадвартай бүтээгдэхүүн болох боломжтой, технологийн хувьд шинэлэг бөгөөд хэрэгжих боломжтой байх гэсэн шалгуураар самнаж бэлтгэсэн торомны ноосыг сонгосон билээ.

Зорилго нь Говийн тэмээний брэнд бүтээгдэхүүн бий болгох замаар орон нутгийн иргэдийн амьжиргааны гол үндэс МАА-н салбарын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, малчин өрхийн орлогыг нэмэгдүүлэхэд оршино.

Торомны самнасан ноос нь хяргасан ноостой харьцуулахад гарц, чанар, үнэ гээд бүх үзүүлэлтээр хамаагүй илүү байгаа нь  өнгөрсөн хугацааны туршилт, лабораторийн шинжилгээгээр батлагдлаа.

Торомны ноосоор эцсийн бүтээгдэхүүн (нарийн утас, бэлэн хувцас) үйлдвэрлэх туршилт амжилттай явагдаж байгаа бөгөөд 2015 оны 9-р сарын 25-д Ханбогд суманд болох зах зээлийн өдөрлөгөөр дээжийг нь загвараар үзүүлэх юм.

Галбын торомны ноосоор хийсэн бэлэн бүтээгдэхүүний загвараас: