Мал аж ахуйн үйлдвэрлэлийн ашиг шимийг сайжруулах, зэх зээлтэй холбох, нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах замаар хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж, хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой “Хөдөө аж ахуйн маркетинг” төслийг Бодлого судлалын төв Архангай аймгийн Чулуут, Цэцэрлэг, Цахир сумдад хэрэгжүүлж байна. Төслийн үйл ажиллагаа амжилттай явагдаж байгаа бөгөөд төслийн санхүүжилт энэ жил оройтож батлагдсан боловч олон малчдын бүлэг, хоршоо өөрсдийн хичээл зүтгэлээр малын тэжээл, төмс хүнсний ногоо тарих, зоорь барих үйл ажиллаагааг амжилттай хэрэгжүүлж байна.
Чулуут суманд 60 га-пд тарьсан ногоон тэжээл ургасан байдал, 2015 оны 9-р сарын 15
Цэцэрлэг суманд мөн ногоон тэжээл тарьж хашиж хамгаалав.
Ногоо тарих хүлэмж барив. Цэцэрлэг сум
Ногооны зоорь барьж байна. Цэцэрлэг