Дэлхийн банк, Хүнс, хөдөө аж ахуйн яам, Хөдөө аж ахуйн маркетинг төсөл, 2015-2016

Мал аж  ахуйн үйлдвэрлэлийн ашиг шимийг сайжруулах, зэх зээлтэй холбох, нэр төрлийг нэмэгдүүлэхэд хөрөнгө оруулах  замаар  хөдөөгийн хүн амын амьжиргааг сайжруулж,  хүнсний аюулгүй байдлыг хангах зорилготой.  Архангай аймгийн Чулуут, Цэцэрлэг, Цахир сумдад 2015-2016 онд хэрэгжиж байна.

Мах, ноос, ноолуур, сүү, сүүн бүтээгдэхүүний зах зээлийг хөгжүүлэх – Малчдад бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээх, зах зээлд гаргахад нь дэмжлэг үзүүлэх сургалт зохион байгуулах, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, зах зээлд гаргах, цуглуулах, арчлах, цэвэрлэх, ангилах, савлах, хадгалах үйл ажиллагааг сайжруулах зорилготой хөрөнгө оруулалтыг дэмжиж, оролцоот санхүүжилт олгох

Хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэлийг дэмжих – орлого багатай өрх толгойлсон эмэгтэйчүүд, ажилгүй иргэд, цөөн малтай малчдад өрхийн хоол хүнсний нэр төрөл, орлогын эх үүсвэрийг олшруулахад боломж олгох зорилгоор хүнсний ногоо, жимс, жимсгэний үйлдвэрлэл болон боловсруулалтад хөрөнгө оруулах

Малын эрүүл мэндийг сайжруулах – Малын өвчингүй эрүүл бүсийг бэхжүүлэх, мал эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх замаар малын ашиг шим, эрүүл мэндийг сайжруулах зорилгоор мал эмнэлгийн тоног төхөөрөмж, хангамжийн материал хэрэгсэл, тоног төхөөрөмж, хүйтэн хэлхээ,  лабораторын тоног төхөөрөмж  худалдан авах, малын эрүүл мэндийн хяналтын цэг, хамгаалалтын бүсийн шалгах цэгийг байгуулах зэргээр шүлхий, бруцеллёз өвчинд  хяналт тавих  хөтөлбөр хэрэгжүүлэх, мал эмнэлгийн анхан шатны нэгжийг бэхжүүлж, сүргийн эрүүл мэндийн менежментийн үйлчилгээ үзүүлэх.

Малын үржил, сонгон үржүүлэг – малын чанар, малын үржлийн ажлын менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх, нэн ялангуяа малын үржлийн үйлчилгээний нэгж байгуулах эсхүл засварлан сайжруулах, багаж хэрэгслээр хангах; сумын мал аж ахуйн мэргэжилтэн, зохиомол хээлтүүлгийн техникч, малчид, сүүний чиглэлийн фермерүүдийг сургалтад хамруулах; удам зүйн хувьд сайжирсан малын нөөц бүрдүүлэхийн тулд цөм сүрэг бий болгох; багаж тоног хэрэгслээр хангах замаар сумын түвшинд зохиомол хээлтүүлэг хийх чадавхийг сайжруулах; гарваль ашиг шимээр баталгаажсан малыг малчдад борлуулах зорилгоор нийлүүлэх.

Малын тэжээл, тэжээллэг
– малын тэжээллэгийг сайжруулах замаар малын ашиг шимийг нэмэгдүүлэх, нэн ялангуяа малын тэжээл үйлдвэрлэл, малын тэжээл боловсруулах, тэжээх хөтөлбөр хэрэгжүүлэхэд нь малчдын бүлэгт хөрөнгө оруулалт хийх зорилгоор Оролцоот санхүүжилт олгох; малын тэжээллэг, ашиг шим, ашигт ажиллагааны хоорондын уялдааг нийт үйлдвэрлэгчдэд сайтар ойлгуулах зорилгоор оролцоот хээрийн судалгааг зохион байгуулах ажлыг хийнэ.