Оюу Толгой уурхайн нөлөөллийн бүсэд багтах Ханбогд, Баян-Овоо, Манлай, Даланзадгад суманд 2014-2015 онд хэрэгжиж байна. Дараах ажлыг гүйцэтгэж байна. Үүнд:
- Орон нутгийн зах зээлийн эрэлтийн түргэвчилсан үнэлгээг сум тус бүрээр хийх, одоогийн бизнес (жижиг үйлдвэр)-ийн суурь, бизнесийн орчин, бизнесийн хөгжилд саад болж байгаа зүйл, ерөнхий ажил эрхлэлтийн өсөлтийг тогтоох, хөгжлийн боломж, хандлага, шинээр хөгжих ирээдүйтэй бизнесийг тодорхойлох
- Эрэлтийн үнэлгээг үндэслэн бизнес хөгжлийн нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах
- Одоогийн бизнест дүн шинжилгээ хийх, 2014 онд хийх шинэ бизнесийг сонгох. Сонгох үйл ажиллагааг 2 тал төслийн бэлтгэл үе шатанд боловсруулсан тусгай шалгуурын дагуу явуулна.
- Сургалт: Эхний сургалтаар оролцогчдод бизнес санаагаа хөгжүүлэх, бизнес төлөвлөгөөний анхны хувилбар боловсруулахад тусална. 2 дахь сургалтаар хувь бизнесийг төлөвшүүлэхэд чиглэсэн технологийн сургалт хийнэ.
- Бизнес хийхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийн судалгаа хийж, боломжтой бол холбоо тогтоох Баг
- Бизнесийн зорилгодоо хүрэхэд ахиц дэвшил гарч байгаа эсэхэд мониторинг, үнэлгээ хийх.
- 2014 онд санал болгосон сургалтын эрэлт, эхний хөрөнгийн өртөг, суурь мэдээллийг багтаасан бизнесийн мэдээллийн сан бий болгох
- Хөтөлбөр, сурталчилгааны материал боловсруулах
- Тэмээний брэнд стратеги боловсруулах, турших