Төслийн ерөнхий зорилго нь орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн менежментийн зохистой бүтэц бий болгох, түүний болон малчдын бүлэг, нөхөрлөлийн байгаль хамгаалах чадавхийг бэхжүүлэн нутгийн иргэдэд суурилсан байгаль хамгаалах үлгэр жишээч загвар бий болгоход оршино. Гол үр дүн:
- Нутгийн иргэдийн бүлэг, нөхөрлөлийг биологийн олон янз байдалд учирч байгаа аюул заналыг арилгах чадвартай болгон чадавхижуулах;
- Орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн хамтын менежментийн зохистой бүтэц бий болгох, үүнд нутгийн иргэд, тэдгээрийн байгууллага, төрийн байгууллага, хувийн салбарын оролцоог хангах;
- Шаардлагатай зохицуулалтын дэг жаягийг бий болгох замаар нутгийн иргэдэд суурилсан байгаль хамгаалалтын үр өгөөжийг нэмэгдүүлэх
Гол үйл ажиллагаа:
- Нутгийн иргэдэд суурилсан байгаль хамгаалах ажлын гол сул тал, давуу тал, менежментийн бүтэц, зохицуулалтын хандлага зэргийг илрүүлэх суурь судалгаа хийх
- Нутгийн иргэдийн одоогийн болон боломжит бүлэг, нөхөрлөлийг илрүүлж, хил заагийг тогтоох, тэдний ашиглаж байгаа байгалийн нөөц, эрхийн зураглал хийж, баримтжуулах;
- Төслийн зорилтод хүрэх шалгуур үзүүлэлт бүхий үйл ажиллагааны нарийвчилсан арга зүй, төлөвлөгөө боловсруулах
- Үндэсний болон орон нутгийн түвшинд шаардагдах сургалтын эрэлтийн судалгаа хийх;
- Нийт оролцогчдод чиглэсэн сургалт, семинар, хэлэлцүүлэг зохион байгуулах
- Төслийн бүс нутагт иргэдийн бүлэг, нөхөрлөл байгуулах, менежментийн бүтцийг тогтоох, үйл ажиллагааны болон мониторингийн дүрэм журам боловсруулах
- Малчдын бүлэг, нөхөрлөлд ашиглаж байгаа нутгийн хил зааг тогтоох, газрын зураг хийхэд нь туслах, түүнд бэлчээр ашиглалт болон зэрлэг амьтны нүүдлийн чиглэлийг тусгах;
- Хамтын менежментийн зарчим дээр суурилсан менежментийн зохистой бүтэц бий болгох, үйл ажиллагааны дүрэм, журмыг боловсруулж, орон нутгийн захиргаагаар батлуулах, түүнд оролцогчдын гүйцэтгэх үүргийг зааглан тодорхойлох, бэлчээрийн ачааллыг бууруулан зэрлэг амьтны амьдрах орчныг хангах замаар хамгаалалтын үр өгөөжийг дээшлүүлэх