Дэлхийн банк, Эрдэнэс таван толгой компани, Нүүлгэн Шилжүүлэлтийн Сайжруулсан Төлөвлөгөө ба Нүүлгэн Шилжүүлэлтийн Бодлого боловсруулах, 2014

Дэлхийн банкны санхүүжилттэй энэхүү төслийг Бодлого судлалын төв (Толгой байгууллага), Соошил Састайнэбилити, Австрали (Туслан гүйцэтгэгч) хамтран 2014 онд  Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Зүүн Цанхийн уурхайд хэрэгжүүлэв. Төслөөр уурхайн ирээдүйд гарч болох нүүлгэн шилжүүлэлтийн нөлөөлөлд өртөгсдөд нөхөн олговор олгох, амьжиргааг дэмжих замаар уурхайн нүүлгэн шилжүүлэлтийн улмаас иргэд, аж ахуйн нэгжүүдэд учрах нөлөөллийг арилгахад чиглэсэн нүүлгэн шилжүүлэлтийн сайжруулсан төлөвлөгөө (НШСТ), нүүлгэн шилжүүлэлтийн бодлогын санал авах хувилбарыг боловсруулах.

Нүүлгэн шилжүүлэлтийн талаар олон улсын стандарт, Дэлхийн банкны үйл ажиллагааны бодлогод нийцүүлэн боловсруулсан дээрх баримт бичгийг холбогдох оролцогчдоор хэлэлцүүлж, санал авах, эцэслэх ажлыг гүйцэтгэн захиалагчид хүлээлгэн өгөх. Энэ ажлын хүрээнд Монгол орны нөхцөлд анх удаа нүүдлийн МАА-н нөхцөлд малчин өрхийн эдийн засгийн нүүлгэн шилжүүлэлтийн нөхөн олговорыг тооцож арга зүйг боловсруулав.