Төслийн нэр, захиалагч, үйл ажиллагаа, гол үр дүн |
Гүйцэтгэсэн ажлын хэмжээ (хүн-сараар) |
Төслийн нэр:“Бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой хөгжүүлэх загвар боловсруулж, турших”
Захиалагч: НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, 2000-2002
Хэрэгжүүлсэн газар: Төв, Өвөрхангай, Баянхонгор аймаг
Захиалагчид хүлээлгэн өгсөн гол үр дүн, холбогдох тоо баримт:
Төсөл нь нэг гол ус зэрэг нэг нутаг усаараа хамтран ажилладаг малчдын бүлгийг бэхжүүлэн тэднйи бэлчээр, эрсдэлийн менежмент, бизнес, маркетингийн үйл ажиллагааг нь дэмжих замаар бэлчээрийн мал аж ахуйг тогтвортой хөгжлийн замд оруулах загвар боловсруулж турших зорилготой бөгөөд дараахь үйл ажиллагаа явуулсан байна. Үүнд: · Бэлчээр ашиглах эрхийг нь тогтоох замаар бэлчээр, усны нөөцийг дундаа ашигладаг малчдын албан бус бүлгийг илрүүлэх, албан ёсны бүлгийн хүрээнд хамтын ажиллагааг бэхжүүлэх хэлбэр, малын нэмэгдэл тэжээлийн хангамж, эрүүл мэндийг сайжруулах тогтвортой механизм бүрдүүлэх зэрэг асуудлыг Монгол орны нөхцөлд малчдын бүлгийн түвшинд анх удаа туршин нэвтрүүлжээ. · Баг, сумын Засаг дарга нарын оролцоо, бэлчээр ашиглах урт хугацааны гэрээний үндсэн дээр бэлчээрийн хил заагийг тогтоох, бэлчээ ашиглалтыг бүлгийн түвшинд зохион байгуулах, маргаан зөрчлийг зохицуулах, шийдвэрлэх арга замыг тодорхойлж туршсан байна. · Малчдаас улирлын ба нөөц бэлчээр нутгийг ашиглах асуудлыг нарийвчлан тусгасан бэлчээрийн менежментийг сумын хэмжээнд тоон зураглалаар гаргах, төлөвлөх үндсэн дээр бэлчээрийн нөөцийн ашиглалтыг сайжруулах арга замыг туршин тодорхойлсон. · Малчид, малчдын бүлэгт суурилсан бэлчээрийн төлөвлөлт, мониторинг хэрэгжүүлэх, газар ашиглалтын гэрээ нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сумын бэлчээрийн дижитал зураг боловсруулав. · Өвөл-хавар, зун-намрын улиралд малчдаас хэрэгжүүлэх бизнес төлөвлөгөөний жишиг боловсруулж бэлчээр ашиглалтын зохицуулалтын чанартай арга хэмжээг тусгасан. · Малчдын бүлгийн дундын сан, тэжээлийн сан, малын эмийн сан зэрэг механизмуудыг туршин холбогдох журам зааврыг боловсруулсан · Хамтран бүтээгдхүүнээ тээвэрлэх, борлуулах, маркетингийн тогтвортой түнштэй болох
|
8
|