Төслийн нэр, захиалагч, үйл ажиллагаа, гол үр дүн |
Гүйцэтгэсэн ажлын хэмжээ (хүн-сараар) |
Төслийн нэр: Малчдын бүлгийн тогтвортой амьжиргааны төлөвлөгөө боловсруулах
Захиалагч: АНУ-ын ОУХА, “Говийн бүсийн эдийн засгийн санаачлага”, 2001 оны 8-10-р сар
Хэрэгжүүлсэн газар: Өмнөговь, Дундговь, Өвөрхангай аймгийн сумд
Захиалагчид хүлээлгэн өгсөн гол үр дүн, холбогдох тоо баримт: “Малчдын амьжиргааг тогтворжуулах үйл ажиллагааны төлөвлөгөө” судалгааны төслийг төслийн аймгийн зарим сумдыг хамруулан · бэлчээрийн эзэмшил, ашиглалт · малчдын бүлэг, хоршооны хамтын ажиллагаа · мал эмнэлэг · малын үржил · маркетинг · нэмэгдэл тэжээл бэлтгэх
хүрээнд тулгарч буй гол бэрхшээл, тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж, энэ үндсэн дээр цаашид хэрэгжүүлэх бодлого, авах арга хэмжээний дэлгэрэнгүй төлөвлөгөөг боловсруулж захиалагчид хүлээлгэн өгсөн болно. Манай төвөөс боловсруулсан энэхүү төлөвлөгөө нь “Говийн бүсийн эдийн засгийн санаачилга” хөтөлбөрөөс орон нутагт хэрэгжүүлэх үйл ажиллагаанд тусгалаа олон хэрэгжиж байна. |
8 |