“Хот орчмын бэлчээрийн төсөл”, Малчид, төрийн албан хаагчдыг бэлчээрийн менежментэд сургах нь

Зөвлөх үйлчилгээний нэр: Малчид, төрийн албан хаагчдад зориулсан бэлчээрийн менежментийн сургалт, Хот орчмын бэлчээрийн төсөл Улс: Монгол

 

Бүс нутгийн байршил: Сэлэнгэ, Булган, Орхон, Дархан-Уул, Төв, Дорнод, Өвөрхангай, Архангай аймаг, Улаанбаатар хот Танай байгууллагаас ажилласан мэргэжлийн чиглэл:  Төслийн удирдагч, мэргэжлийн зөвлөх, сургагч нар

Ажилтны тоо: 25

Захиалагч: Монголын Мянганы сорилын сан Хугацаа: 4 жил, Хүн-сар: 190
Эхэлсэн: X 2010 Дууссан: VII 2013 Зөвлөх үйлчилгээний өртөг /сая төгрөгөөр/ ойролцоогоор:
Түншлэн ажилласан байгууллага: Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн Түншлэн ажилласан байгууллагаас зарцуулсан хүн-сар: 27
Төслийг удирдсан, багийг ахалсан албан тушаалтан, гүйцэтгэсэн үүрэг:

Др. Энх-Амгалан, БСТ-ийн багийн ахлагч

  • БСТ-ийн үйл ажиллагааг ерөнхий удирдлагаар хангах
  • Төсөлд оролцогч бусад талуудтай ажлаа уялдуулан зохицуулах
Төслийн товч агуулга: Газрын түрээс (бэлчээр ашиглалтын гэрээ) нэвтрүүлэх, мал аж ахуйн нэн шаардлагатай дэд бүтцийг сайжруулах, малчид, төрийн албан хаагчдын эрэлтэд нийцсэн сургалт, чадавхжуулах арга хэмжээг шат дараалалтай хэрэгжүүлэн малын тоог өсгөх сэтгэлгээг бүтээмжид илүү чиглэсэн стратеги (бэлчээрийн ба малын чанар, бизнес, зах зээлийн арга барилыг бүлгийн зохион байгуулалтаар дамжуулан сайжруулах)-д хандуулж өөрчлөх үйл явцыг дэмжих
Танай байгууллагаас хэрэгжүүлсэн үйл ажиллагаа:

·      Газар дээр нь үзүүлэх, зааж эзэмшүүлэх аргаар газар ашиглах гэрээний эрх, үүрэг хариуцлага, бэлчээр, байгалийн болон усны нөөцийн менежмент, мал аж ахуйн менежмент, бүтээмж (үржүүлэг, тэжээллэг, эрүүл мэнд, малын байр), бизнесийн болоод маркетингийн менежмент, хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр төсөлд хамрагдсан сумдад чадавх бэхжүүлэх өргөн хүрээтэй сургалтыг үндэсний ба орон нутгийн байгууллагуудтай хамтран зохион байгуулжээ.

·      Малчдыг сургах, дадлагажуулах орон нутгийн сургагчаар сумын МЭҮТ-ийн мэргэжилтнүүдийг төслийн үндсэн сургагчдыг дагалдуулан бэлтгэлээ.

·      Бэлчээрийн нөөцийн тогтвортой менежмент болон мал аж ахуйн хөгжлийн бусад тулгамдсан асуудлаар чадавхжуулах сургалт зохион байгуулж нийтдээ малчдын 400 орчим бүлэг, төрийн төв байгууллагын 172, аймаг/хотын 166, сумын 943 албан хаагч, мэргэжилтнийг хамруулав.

·      Сургалт, бусад арга хэмжээний үр дүнгийн шалгуур үзүүлэлтүүдийг боловсруулж, тэдгээр арга хэмжээгээр малчдад олгосон мэдлэг, чадварыг хэмжих, тодорхойлоход амжилттай хэрэглэсэн болно.

·      Сургалтын үр дүнгийн хэрэгжилт болон эрэлтийг судлах үндсэн дээр сургалтын агуулга, арга хэлбэрийг тогтмол сайжруулж ирэв. Төсөлд хамрагдсан өрхийн гишүүд, түүний дотор эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн сургалтад хамрагдсан байдлыг тодорхой болгох үүднээс сургалтын бүртгэл нэвтрүүллээ.

·      Нийгмийн хэвшсэн харилцаанд тулгуурласан малчдын бүлгийн хамтын ажиллагааг шинэ технологи нэвтрүүлэх, бүтээмж дээшлүүлэхэд чиглэсэн стратеги эзэмших, тухайлбал малын тоог цөөлөх үүргийг гишүүн бүх өрхийн хэмжээнд хэрэгжүүлэхэд чиглүүлэн ажиллав.

·      2012 оны эцэс гэхэд малчдын 387 бүлэг бэлчээр ашиглах гэрээ байгуулсан бөгөөд тэдгээрийн 64.2 хувь нь гэрээгээр ашиглаж байгаа бэлчээрийн даацад малын тоог тохируулах зорилтоо хэрэгжүүлсэн, ингэснээр байгальд ээлтэй аргаар орлого нэмэгдүүлэх боломжийг батлан харуулав. Бэлчээр ашиглалт, МАА-н үйлдвэрлэлд дэвшилтэт техник, технологи нэвтрүүлэх, бүтээгдэхүүнээ борлуулах найдвартай хоршилт бий болгох, түүхий эд, боломжтой бүтээгдэхүүнийг өөрсдийн хүч хөрөнгөөр боловсруулах эрмэлзэл нэлээд тогтворжиж буй хандлага нийтлэг  ажиглагдаж байна.