Германы хамтын ажиллагааны нийгэмлэг, СИ ЖИ ЭФ ХХК-ний захиалгаар Дундговь, Говьсүмбэр, Говь-Алтай, Булган, Төв, Өвөрхангай аймгуудад жижиг дунд бизнес эрхлэгчдэд зориулан 2013 онд хэрэгжүүлсэн “Бизнес төлөвлөгөө бичих арга зүй эзэмшүүлэх” сургалтын төсөл
-
ЖДҮ, бизнес эрхлэгчдийн санхүүгийн боловсролыг сайжруулах хөтөлбөрийн хүрээнд Булган, Говьсүмбэр, Говь-Алтай, Дундговь, Төв, Өвөрхангай аймгуудад “Бизнес төлөвлөгөө бичих арга зүй эзэмшүүлэх” сургалтыг зохион байгуулж дээрх аймгуудын ЖДҮ, бизнес эрхэлж байгаа болон эрхлэх сонирхолтой хүмүүсийг хамруулав.
-
Сургалтыг хөдөө орон нутагт зохион байгуулахдаа аймгуудын ЖДҮ-ийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, аймаг, сумын ИТХ, ЗДТГ, мэдээлэл нэвтрүүлэх төв зэрэг газруудтай хамтран ажиллав.
-
Сургалтад хамрагдагсадыг сонгохдоо ЖДҮ, бизнес эрхлэж байгаа, банк санхүүгийн байгууллага, төсөл хөтөлбөрөөс зээл авч байгаагүй, бизнес төлөвлөгөө, төсөл бичих хүсэлттэй хүмүүсийг аймгийн ЖДҮ-ийн газар, хөдөлмөрийн хэлтэс, сум орон нутгийн ЗДТГ–тай хамтран сонгосон болно.
-
Сургалтыг аймгуудын ЖДҮ-ийн газар, Хөдөлмөрийн хэлтэс, сумдын ЗДТГ, Багийн засаг дарга нартай хамтран зохион байгуулав.
-
Сургалтад модон эдлэл, барилгын материал үйлдвэрлэл, нийтийн хоол, талх нарийн боов үйлдвэрлэл, оёдол, ахуйн үйлчилгээ, тээвэр, МАА, газар тариалан, гар урлал, эсгий, эсгий урлал, сүлжмэл эдлэл гэх мэт чиглэлийн ЖДҮ, бизнес эрхлэгчид хамрагдав.
-
Сургалтад оролцогчид бүлэг болон хуваагдаж нийт 18 төрлийн 24 бизнес төлөвлөгөө бичсэн бөгөөд энэ дадлага ажлын үр дүнд бизнес төлөвлөгөө бичих тодорхой төвшний мэдлэг чадвартай болсон.
-
Судалгаанд хамрагдагсадаас сургалтын эрэлт хэрэгцээ, чанарын талаар судалгааны хуудас бөглүүлж авсан бөгөөд оролцогчдын 90.7 хувь нь сургалтын сэдэв эрэлт хэрэгцээнд нэн шаардлагатай байсан, 85.7 хувь нь сургалтаар заасан хичээлийн сэдвүүдийг сайн ойлгосон, 93.6 хувь нь сургагч багш нарын заах ур чадвар, зохион байгуулалт сайн, 95.2 хувь нь сургалт сайн болсон гэж үнэлсэн байна.