Оюу Толгой төслийн захиалгаар 2012 онд боловсруулсан “Ханбогд сумын мал аж ахуйг дэмжих хөтөлбөр, төслийн нөлөөлөлд өртсөн малчин өрхөд олгох нөхөн олговорын хөтөлбөрт үнэлгээ өгөх, бэлчээрийн өөрчлөлтийг тооцох арга зүй боловсруулах” No 3100731223 дугаар бүхий гэрээт ажил
Дараахь зарчмыг баримтлан хөтөлбөрийг боловсруулав. Үүнд:
-
Орон нутгийн оролцоо, өмчлөл
-
Орон нутгийн чадавхийг бэхжүүлэх, тогтвортой байдлыг хангах
-
Иргэдийн шинэлэг санаачилга, өрсөлдөх чадварыг урамшуулах
-
Хэрэгжих боломжтой байх
Сумын мал аж ахуйн байдалд нарийвчилсан шинжилгээ хийж дараахь үнэлгээ өгөв. Үүнд: сумын иргэдийн амьжиргааны гол эх үүсвэр болсон мал аж ахуй нь малчдын орлогыг нэмэгдүүлэх найдвартай, тогтвортой эх үүсвэр болж чадахгүй байгаа нь доорх дөрвөн шалтгаанаас үүдэлтэй байна.
-
Эрсдэлд өртөмтгий
-
МАА–н үндэс болсон бэлчээрийн даац хэтрэн доройтох болсон
-
Малын ашиг шим бага
-
Мал, маа–н бүтээгдэхүүний үнэ бага
Дээрх асуудлыг шийдвэрлэж, малчдын амьжиргааг тогтвортой дээшлүүлэхийн тулд олон талт хөтөлбөрийг боловсруулсны дотор мал аж ахуйн бүтээгдэхүүний нэмүү өртгийн сүлжээний хүрээнд:
-
Мал эмнэлэг, ариун цэврийн баталгаа, гарал үүслийн гэрчилгээтэй болгох
-
Түүхий эдийг боловсруулах, ангилан ялгалт хийдэг болох
-
Дээрх ажлыг бүлэг, хоршооны зохион байгуулалтыг сайжруулан гүйцэтгэх хөтөлбөр боловсруулав.
-
Түүнчлэн малчид, иргэд, ааа–н нэгж байгууллагаас ирүүлэх төслийн саналыг уралдуулах шалгаруулах зарчмаар үйл ажиллагаа явуулах инновацийн санг байгуулан ажиллуулах санал дэвшүүлсэн байна.
-
Бэлчээрийн өөрчлөлтийг тооцох арга зүй боловсруулж, төслийн нөлөөлөлд өртсөн өрхүүдийн хувьд өөрчлөлтийг тооцож гарган зураг хийсэн байна.