Өмнөговь аймгийн Ханбогд сумын “Ханбогд алтан нутаг” ТББ-ийн захиалгаар “Цэвэр энерги” ТББ-тай хамтран 2012 онд Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдыг хамруулан хэрэгжүүлсэн “Бэлчээрийн менежмент, мал аж ахуйн хөтөлбөрийг сайжруулах” судалгаа
- Ханбогд, Баян-Овоо, Манлай сумдын малчдын бүлгүүдэд түшиглэн бэлчээрийг зүй зохистой ашиглах судалгааны асуулт бэлтгэх
- Судалгаанд хамрагдах малчдыг сонгох
- Бэлчээрийг зүй зохистой ашиглах, гэрээгээр ашиглуулах боломжийн талаар сургалт зохион байгуулах
- Малчдаас бэлчээр ашиглалтын талаар судалгаа авч, дүгнэлт гаргах
- Говийн бүсэд бэлчээрийн даацад тохирсон бэлчээрийн менежментийн арга зүй, бэлчээрийг зүй зохистой, тогтвортой ашиглах зөвлөмж боловсруулах
- Оюу Толгойгоос боловсруулсан бэлчээрийн менежментийн хөтөлбөрийг (үндсэн баримт бичгийн 1-р хэсэг) цогцоор нь мэргэжлийн түвшинд хянах, 2, 3 болон 4-р хэсгийн үйл ажиллагааг нягтлан санал зөвлөмж өгөх
- Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн хөтөлбөр боловсруулах
Мал аж ахуй, бэлчээрийн менежментийн хөтөлбөр нь бэлчээрийн менежмент, мал аж ахуйн бизнесийг дэмжих гэсэн 2 үндсэн хэсгээс бүрдэж байгаа болно.
Мал аж ахуйн бизнесийг дэмжих хэсэг нь:
- Мал аж ахуйн эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх
- Мал, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үнийг нэмэгдүүлэх гэсэн хоёр зорилтыг дэвшүүлж байгаа юм.
Мал, мал аж ахуйн бүтээгдэхүүний чанарыг сайжруулж, үнийг нэмэгдүүлэхийн тулд:
- МАА–н түүхий эдийг цуглуулж, ангилалт, ялгалт хийж угаадаг, чанарын урамшуулалтай үнээр малчдаас худалдан авч эцсийн хэрэглэгчид борлуулах хоршоог дэмжих
- Мал, мал аж ахуйн бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй болгох
- Малыг үйлдвэрийн аргаар мал эмнэлэг, ариун цэврийн шаардлага хангасан нөхцөлд нядлаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэж, борлуулах махны бага оврын үйлдвэрийг хоршооны бүрэлдэхүүнд байгуулж, ажиллуулах гэсэн үйл ажиллагааг санал болгож байгаа. Эдгээрээс бүтээгдэхүүнийг мал эмнэлэг, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээтэй болгох эсэх талаар асуухад малчдын 74.7% нь дэмжсэн байна. Мөн орон нутагт мал аж ахуйн бүтээгдэхүүн боловсруулах жижиг, дунд үйлдвэр байгуулахыг малчдын 80.1% нь дэмжсэн байна. Хоршоог байгуулах асуудал дэмжигдээд явж байгаа тул санал асуулгад оруулаагүй болно.