Хөдөө аж ахуйн хөгжлийн олон улсын сан (IFAD)– гийн “Хөдөөгийн ядуурлыг бууруулах хөтөлбөр”-ийн захиалгаар 2008-2009 онд 4 аймагт хэрэгжүүлсэн Сумын бэлчээрийн менежментийн хяналтын хороо бэхжүүлэх төсөл
- Санал асуулгын судалгаа, бүлгийн хэлэлцүүлэг: 1500 гаруй малчин, нийт сумдын удирдлагаас бэлчээрийн менежментийн үйл ажиллагааны одоогийн байдал, цаашид яаж сайжруулах арга зам, сумын БМХХ-ны үйл ажиллагаа, бэлчээрийн болон малчдын бүлгийн чиглэлийн сургалтын эрэлт хэрэгцээ, бэлчээрийн хуулийн төсөлд оруулах нэмэлт санал асуултаар судалгаа авчээ.
- БМХХ-г ТББ байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах талаар: 32 сумын БМХХ-ны гишүүдэд ТББ байгуулах талаар газар дээр нь зөвлөгөө өгч, ТББ байгуулахтай холбогдсон бичиг баримтыг бүрдүүлэх, ТББ улсын бүртгэлийн гэрчилгээ, тамга авахад дэмжлэг үзүүлэв.
- Танилцах аялал болон туршлага солилцох уулзалт: Орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, малчдын төлөөлөл 31 хүн оролцсон танилцах аялал болон туршлага солилцох уулзалт зохион байгуулж, БМХХ-ны үйл ажиллагаа, бэлчээрийн менежментийн төлөвлөлт, малчдын бүлгийн тэргүүн туршлага, арга ажиллагаатай газар дээр нь танилцуулав.
- Нутгийн уугуул иргэд, алдартнуудын уулзалт: Архангай, Булган, Хөвсгөл, Хэнтий аймгийн уугуул улс төр, урлаг, спорт, шинжлэх ухаан, бизнесийн алдартнууд ба аймаг, сумдын төлөөлөгчдийн уулзалтыг нутгийн зөвлөлтэй хамтран зохион байгуулав.
- Орон нутагт зохион явуулсан чадавхижуулах сургалт: Бэлчээрийн менежмент, БМХХ-ны үйл ажиллагааг сайжруулах сургалтад давхардсан тоогоор орон нутгийн удирдлага, малчдын төлөөлөл 401 хүн оролцжээ.
- Төрийн албан хаагчдыг чадавхижуулах сургалт: Улаанбаатар хотод ХХААХҮЯ, ХЯБХДН, аймаг, сумын холбогдох удирдлага, мэргэжилтнүүд, малчдын төлөөлөл зэрэг 50 гаруй хүн оролцуулж, шинэ ТББ-ын үйл ажиллагаа, малчдын бүлэг, баг, сумын түвшинд ажиллах чиглэл, ТББ-тай хамтран ажиллах зохицуулалтын тухай ойлголт, мэдлэгийг оролцогчдод олгов.
- Бэлчээрийн менежментийн сургагч бэлтгэх сургалтыг Улаанбаатар хотод зохион явуулж аймаг, сумдын албан тушаалтнууд 39 хүнийг мэргэшүүлэн бэлтгэв. “Бэлчээр ашиглалт”, “Төрийн бус байгууллага” гарын авлагаар хангаж бэлчээрийн менежментийн сургагчийн гэрчилгээ олгов. Төсөлд хамрагдсан 32 сум, 64 багийн төв, нийт 96 цэгт “Бэлчээрийн менежментийн булан” ажиллуулав.