Төлөвлөлт

Аливаа төсөл, хөтөлбөрийг эхлүүлэх шийдвэр гарангуут түүнийг хэрэгжүүлэх ажлын сайн төлөвлөгөө, төсөв, график  боловсруулах, төслийн явц, үр дүнд жил бүр байнгын хяналт тавьж ажиллахад онцгой анхаарал тавьдаг. Төсөл, хөтөлбөрийг боловсруулахдаа ашиг хүртэгчдийн оролцоог эхнээс нь бүрэн хангах нь амжилтын гол үндэс байдаг. Ялангуяа амьжиргааных нь эрх ашиг шууд болон шууд бусаар хөндөгдөж байгаа иргэд, байгууллагын оролцоотой семинар, уулзалтыг байнга зохион байгуулдаг нь төсөл, түүний ашиг хүртэгчдийн хооронд зөвшилцлийн чухал механизм болж байна. Аливаа төслийг санхүүжүүлэгч донор байгууллагын зүгээс тавьж байгаа зорилго, тэргүүлэх чиглэлийн талаарх бодитой мэдлэг, мэдээллээр нийт оролцогчдыг шуурхай хангаж, зөв эерэг ойлголтыг бий болгох нь бидний түншлэлийн харилцаандаа

Дэлгэрэнгүй…

Баг бүрдүүлэлт

Төслийн оновчтой менежмент бол аливаа төсөл, хөтөлбөрийн амжилтын үндэс байдаг. Нэн ялангуяа төслийн шаардлагад нийцсэн  мэргэжлийн чадварлаг багийг бүрдүүлэх нь онцгой чухал. Түүнчлэн аливаа сөрөг үр дагавар ихтэй алдаа гаргахгүй байхаар үйл ажиллагаагаа зохион байгуулж, хяналттай хэрэгжүүлэх нь онцгой чухал болохыг бидний хуримтлуулсан туршлага харуулж байна. Төслийн хүрээнд төв, орон нутгийн холбогдох байгууллагатай нягт хамтран ажиллах нь бидний баримталдаг гол зарчим юм. Төсөлд оролцогчдод мэдлэг чадвар олгож, чадавхийг нь дээшлүүлэх, шаардлагатай бүтэц, зохион багуулалтын тогтолцоог бий болгох нь төслийн зорилтыг хангах, төслөөр эхлүүлсэн үйл ажиллагааг хэвшүүлж, тогтвортой үргэлжлүүлэх гол нөхцөл болдог.

Дэлгэрэнгүй…

Үр дүн чухал

Төслийг хэрэгжүүлэгч судлаач, зөвлөхүүдийн зүгээс мэдлэг чадвараа бүрэн дайчлан ажиллах гол хөшүүрэг нь ажлын явц, үр дүнг бодитой зөв үнэлэх явдал юм.  Энэ үүднээс төслийн явц, хүрсэн үр дүнг тавьж байгааа зорилттой харьцуулан байнга хамт олноороо хэлэлцэж, ололтоо бататган, дутагдлаа засч ажиллаж байна. Түүний зэрэгцээ санхүүгийн болон үйл ажиллагааны хяналт, аудитыг тогтмол хэрэгжүүлж байна.

Дэлгэрэнгүй…

Тайлагналт

Хэрэглэгчийн зүгээс төслийн тайланд агуулгын болоод цаг хугацааны ямар шаардлага тавьж байгаа талаар хэрэгжүүлэгч багийн гишүүн бүр бүрэн дүүрэн мэдэж байх, түүнийг хангах талаар тодорхой үүрэг хүлээж ажиллах нь нэн чухал юм. Төслийн тайланг хугацаанд нь гаргаж, хэрэглэгчид хүргүүлэх үүргийг төслийн багийн ахлагч хариуцаж ажилладаг.

Дэлгэрэнгүй…

Түүхэн товчоо

1998. Бодлого судлалын төв байгуулагдав. Үүнд Английн Вестминстерийн ардчиллын  сангаас үзүүлсэн санхүүгийн дэмжлэг онцгой үүрэгтэй байв. 1999. “Монголын мал аж ахуйн маркетингийн тулгамдсан асуудал, баримтлах бодлогын талаарх зөвлөмж” 1999. “Үнэ цэнэтэй аж ахуй, үйлдвэрүүдийн хувьчлалын бодлогын хувилбарууд” сэдэвт судалгааны ажил 1999 оны 8-р сарын 25. Англи хэл дээр үндэсний хэмжээнд гардаг “UB Post” (Дугаар № 034, 171 ) сонин БСТ-ийн үйл ажиллагааны талаарх сурвалжлага  нийтлэв. БСТ-ийн үйл ажиллагаа, хийсэн ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл, Английн Вестминстерийн ардчиллын  сангаас үзүүлсэн тусламжийн талаар онцлон дурьдсан байна. 1999 оны 9-р сарын 28. Зориг сан, АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаас хамтран зохион байгуулсан “Шилжилтийн эдийн

Дэлгэрэнгүй…

Чиг үүрэг

  Олон нитийн зүгээс төрийн бодлогод өөрийн байр суурьтай хандаж, үнэлгээ өгөх үндсэн дээр өөрийн эрх ашигт нийцсэн шийдвэр гаргах чадварыг олгох зорилгоор сургалт, сурталчилгаа явуулах Төрийн бодлогын бүх чиглэлээр олн нийтийн санал, шүүмжлэл (public debate) өрнүүлэх Төрийн бодлого, түүнийг хэрэгжүүлж буй арга замын талаар өөрийн судалгаа болон олон нийтийн санал асуулгын үндсэн дээр үнэлэлт өгч, олон нийтэд сурталчлах Нийгмийн тулгамдсан асуудлаар судалгаа явуулах, хөгжлийн төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх Албан ёсны бодлогын зэрэгцээ албан ёсны бус буюу зэрэгцээ бодлогын хувилбар боловсруулж, шийдвэр гаргагчдад санал болгох замаар тэдгээрийн зүгээс гаргах шийдвэрийн үндэслэлийг сайжруулахад туслах, нийтэд сурталчлах Бодлогын судалгааны чиглэлээр хийгдсэн гадаад,

Дэлгэрэнгүй…