Бэлчээрийн доройтлыг бууруулах талаар Бодлого судлалын төвөөс туршсан шинэлэг шийдлүүдийг Монголын Оюуны өмчийн газар бүртгэлээ.

Малчдын малын тоогоо хөөцөлдсөн эдийн засгийн сэтгэлгээг өөрчлөх замаар бэлчээрийн доройтлыг бууруулах чиглэлээр Бодлого судлалын төвөөс (БСТ) боловсруулж, туршсан шинэлэг 5 шийдлийг Монгол Улсын Оюуны өмчийн газраас хүлээн зөвшөөрч Зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. 2026 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн А/96 тоот тушаалаар баталгаажсан эдгээр шийдэл нь бэлчээрийн даац хэтрэлтийг бий болгодог шалтгаан, нөхцөл бүрийн суурь үндсийг таслахад чиглэгдсэн байна. Тодруулбал, амьжиргаагаа залгуулахын тулд малчид малынхаа тоог өсгөдөг ч энэ нь эргээд бэлчээрийг доройтуулж, тэдний орлогын эх үүсвэрийг хумьдаг чөтгөрийн тойргийг бий болгодог бөгөөд дараах 5 шийдэл нь энэхүү тойргоос гаргаж, малын тоог бус мал, бэлчээрийн чанар, бүтээмжид анхаарах

Дэлгэрэнгүй…

БОУАӨЯ, НҮБ-н ХХААБ болон БСТ хамтран Монгол Улсын НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын үндэсний тайланг боловсруулж байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Бодлого судлалын төв (БСТ)-тэй хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод хүргүүлэх Монгол Улсын үндэсний тайланг бэлтгэх зөвлөлдөх семинарыг 4 дүгээр сарын 20–22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус семинар нь газрын доройтлыг арилгах, цөлжилттэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, Цөлжилтийн үндэсний тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Семинарт төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, 21 аймгийн захиргаа, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байна. Семинараар газрын бүрхэвч, бүтээмж, нүүрстөрөгчийн хуримтлалын өөрчлөлтийн хандлага, Тогтвортой хөгжлийн зорилтын 15.3.1 дэх үзүүлэлт, газрын доройтлыг арилгах зорилтуудыг хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Энэхүү семинар нь цөлжилт, газрын доройтол,

Дэлгэрэнгүй…

БОУАӨЯ, НҮБ-н ХХААБ болон БСТ хамтран Монгол Улсын НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын үндэсний тайланг боловсруулж байна Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам (БОУАӨЯ), НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага (ХХААБ) болон Бодлого судлалын төв (БСТ)-тэй хамтран НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод хүргүүлэх Монгол Улсын үндэсний тайланг бэлтгэх зөвлөлдөх семинарыг 4 дүгээр сарын 20–22-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус семинар нь газрын доройтлыг арилгах, цөлжилттэй тэмцэх чадавхыг бэхжүүлэх, Цөлжилтийн үндэсний тайланг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой юм. Семинарт төрийн байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, 21 аймгийн захиргаа, иргэний нийгмийн төлөөлөгчид оролцож байна. Семинараар газрын бүрхэвч, бүтээмж, нүүрстөрөгчийн хуримтлалын өөрчлөлтийн хандлага, Тогтвортой хөгжлийн зорилтын 15.3.1

Дэлгэрэнгүй…

Бодлого судлалын төв малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах журмыг боловсруулж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яаманд хүлээлгэж өгөв.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны захиалгаар Бодлого судлалын төв нь Малчин өрхийн анхдагч холбоонд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах журмыг 2025 оны 5-7-р сард боловсруулав. Энэхүү журам нь бэлчээрийг гэрээний дагуу даацад нь тохируулан хариуцлагатай ашиглах тухай эрх зүйн орчныг бүрдүүлэхээр 2024 оны 6-р сард УИХ-р батлагдсан дараах хуулиудыг амьдралд хэрэгжүүлэх зорилготой юм. Үүнд Дээрх хуулиудын дагуу урьд байгуулагдсан малчдын бүлэг, нөхөрлөл, бэлчээр ашиглагчдын хэсэг /БАХ/ зэрэг малчдын албан бус байгууллагууд нь 10-с доошгүй өрхийг батгаасан хуулийн этгээдийн статустай албан ёсны байгууллага болж бүртгүүлэх бөгөөд ингэснээр зөвхөн бэлчээр ашиглалтын гэрээ байгуулаад зогсохгүй МАА-н бизнесийн бүхий л салбарт түншүүдтэйгээ эрх тэгш

Дэлгэрэнгүй…

Бодлого судлалын төв Азийн хөгжлийн банкны “Хоршилтод суурилсан тогтвортой ХАА-н үйлдвэрлэл” техник туслалцааны төслийг амжилттай хэрэгжүүлэв.

БСТ нь 2020-2022 онд АХБ-ны техник туслалцааны “Хоршилтод суурилсан тогтвортой хөдөө аж ахуйн үйлдвэрлэл” төслийг амжилттай хэрэгжүүлэв. АХБ, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны удирдлагаар хэрэгжүүлсэн уг төсөл нь мал аж ахуй, бэлчээр, усны менежмент зэрэг олон асуудлыг шийдвэрлэхэд малчдын хоршоодын чадавхыг сайжруулах замаар хөдөө аж ахуйн нэмүү өртгийн сүлжээг бэхжүүлэх, тогтвортой, үр ашигтай хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих зорилготой юм. Түүнчлэн МАА-н түүхий эдийн өртгийн сүлжээг бэхжүүлэх, малчдыг зах зээлтэй холбох туршилтуудыг хэрэгжүүлэх замаар Монгол улсын мал аж ахуйг тогтвортой, чанарт суурилсан тогтолцоонд шилжүүлэх загварыг санал болгосон юм. Төслийн үр дүнд үндэслэн АХБ-ны зүгээс 226 дугаар бүхий бодлогын

Дэлгэрэнгүй…

Бодлого судлалын төв чанарын менежментийн ISO стандартыг нэвтрүүлэв

Бодлого судлалын төв олон улсын чанарын менежментийн ISO 9001 стандартыг нэвтрүүлж, SFCS байгууллагаас гэрчилгээгээ өнөөдөр гардан авлаа. Эс-Эф-Си-ЭС баталгаажуулалтын байгууллагын гүйцэтгэх захирал захирал Г.Өнөржаргал, үүсгэн байгуулагч Н.Алгаа нар чанарын менежментийн гэрчилгээг Бодлого судлалын төвийн тэргүүн А.Энх-Амгаланд гардуулж байгаа нь Төвийн чанарын менежментийн зорилго нь “Салбартаа манлайлагч, бодлого, шийдвэрт бодит хувь нэмэр оруулдаг, ашиг хүртэгчдийн сэтгэл ханамжийг тогтвортой нэмэгдүүлдэг, Монгол улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн Төрийн бус байгууллага болох явдал юм. Төв нь чанарын менежментийн стандартыг “Судалгаа, шинжилгээ, бодлого боловсруулалт, зөвлөх үйлчилгээ, стратегийн төлөвлөлт, сургалт, үнэлгээний хүрээнд нэвтрүүлээд байна.  

Дэлгэрэнгүй…

2023-2024 оны дараалсан зудын Монгол улсын мал аж ахуйн салбарт үзүүлсэн нөлөөллийг үнэлэв

НҮБ-н Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын захиалгаар Бодлого судлалын төв нь 2023-2024 оны дараалсан зудын мал аж ахуйн салбарт үзүүлсэн нөлөөллийг үнэлэв. 2023-2024 оны зуд нь үзүүлсэн хор уршгаараа сүүлийн жилүүдэд тохиолдсон хүнд гамшгийн тоонд орж байгаа бөгөөд гамшигт нэрвэгдсэн аймгуудын хувьд нэн хүчтэй нөлөө үзүүлсэн байна. Улсын хэмжээнд 2023 онд 4.9 сая, 2024 онд 8.1 сая мал тус тус хорогдсон байна. 2023 онд малын хорогдол 6%-с давсан аймгуудад Хэнтий (16.9%), Сүхбаатар (12.5%), Увс (11.8%), Архангай (11.6%), Дархан-Уул (9.1%), Ховд (8.5%), Булган (6.8%), Өмнөговь (6.4%), болон Завхан (6.3%) аймгууд багтаж байгаа бөгөөд эдгээр аймгуудын малын хорогдол нь 2023 оны нийт

Дэлгэрэнгүй…

“ШИНЭ ХОРШОО” ХӨДӨЛГӨӨНИЙГ  ЭРСДЭЛ БАГАТАЙ ХЭРЭГЖҮҮЛЭХ САНАЛ

Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг малчдын хоршооны хүчээр хангах цаг үеэ олсон чухал зорилт дэвшүүллээ. Энэхүү зорилтыг богино хугацаанд эрсдэл багатай, үр дүнтэй хэрэгжүүлж, малчдын итгэлийг хөсөрдүүлэхгүй байх хүлээлт үүсээд байна. Гол эрсдэл гэвэл хоршоо хөгжүүлэх нарийн төвөгтэй зорилтыг богино хугацаанд шийдэх гэж судалгаа, тооцоо дутмаг хандах явдал юм. Ийм хандлага гарах эрсдэл өртгийн сүлжээний оролцогчид, арилжааны банк, зээлийн батлан даалтын сан гээд аль ч түвшинд байх магадлалтай юм. Дээрх эрсдэлээс сэргийлж, зорилтот салбарын зээл шингээх чадвар, малчид, ченжүүд, боловсруулах үйлдвэр, эцсийн хэрэглэгч гээд

Дэлгэрэнгүй…

Уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн чадавхыг үнэлэв

Дэлхийн банктай байгуулсан гэрээний дагуу Бодлого судлалын төв уур амьсгалын өөрчлөлт, гамшгийн эрсдэлийг бууруулах үүднээс орон нутгийн чадавхыг дээшлүүлэх зорилгоор орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг үнэлэх, сайжруулах судалгааг хийв. Судалгааны үр дүнд гарсан бодлогын хураангуйг Англи хэл дээр хавсаргав.  

Дэлгэрэнгүй…

Элсэн болон шороон шуурганы МАА-д учруулах эрсдэлийг үнэлэв

НҮБ-ын ХХААБ-аас санхүүжилттэй бүс нутгийн төслийн хүрээнд Монгол улсад элсэн болон шороон шуурга /ЭШШ/-ны МАА-д учруулах эрсдэлийг үнэлэх загварыг боловсруулж, турших ажлыг 2021-2022 онд гүйцэтгэв. Энэхүү төсөл нь мөн Монгол, Ирак, Иран улсын хөдөө аж ахуйд зориулсан ЭШШ-ны эрсдэлийг бууруулах үр дүнтэй төлөвлөгөөг боловсруулахад чиглэсэн юм. Монгол улсын хувьд ЭШШ-ны газар тариалангийн салбарт үзүүлэх нөлөөлөл харьцангуй бага (тариалангийн талбай нь Монгол Улсын нутаг дэвсгэрийн дөнгөж 0.6 хувийг эзэлдэг) бөгөөд түүний ихэнх хэсэг нь ЭШШ-д бага өртдөг нутгийн хойд хэсэгт байрладаг. Хөдөөгийн хоёр сум (Дундговь аймгийн Сайнцагаан, Дорноговь аймгийн Замын-Үүд) судалгаанд хамрагдсан. ЭШШ-ны эрсдэлийг бууруулах төлөвлөлтийн үйл явцыг гурван үе шаттайгаар

Дэлгэрэнгүй…