Уламжлалт мал аж ахуйд тулгамдаж буй уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалсан сөрөг нөлөөллийг бууруулах тухай хууль батлагдаж, мал аж ахуйн тогтвортой хөгжлийг малчдын хоршооны хүчээр хангах цаг үеэ олсон чухал зорилт дэвшүүллээ. Энэхүү зорилтыг богино хугацаанд эрсдэл багатай, үр дүнтэй хэрэгжүүлж, малчдын итгэлийг хөсөрдүүлэхгүй байх хүлээлт үүсээд байна. Гол эрсдэл гэвэл хоршоо хөгжүүлэх нарийн төвөгтэй зорилтыг богино хугацаанд шийдэх гэж судалгаа, тооцоо дутмаг хандах явдал юм. Ийм хандлага гарах эрсдэл өртгийн сүлжээний оролцогчид, арилжааны банк, зээлийн батлан даалтын сан гээд аль ч түвшинд байх магадлалтай юм. Дээрх эрсдэлээс сэргийлж, зорилтот салбарын зээл шингээх чадвар, малчид, ченжүүд, боловсруулах үйлдвэр, эцсийн хэрэглэгч гээд
Дэлгэрэнгүй…Ангилал: Бодлогын санал
БЭЛЧЭЭРИЙН ЭРХ ЗҮЙН ОРЧИНД ЭРХ АШГИЙН ЭРЭМБЭЭР ХАНДЪЯ
2023 оны 2-р сарын 3-ны өдөр GOGO.MN сайтад гарсан нийтлэл
Дэлгэрэнгүй…МАА-Н ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН ЗОРИЛТОТ ЗАХ ЗЭЭЛД ЯАЖ ХҮРЭХ ВЭ Өдрийн сонины 2017 оны 3-р сарын 13-ны дугаар
ХЭНТИЙ АЙМГИЙН БАЯН-ОВОО СУМАНД МАА-Н ХӨГЖЛИЙН ШИНЭ ЗАГВАР НЭВТРҮҮЛЖ БАЙНА
НОГООН БЭЛЧЭЭР ТУРШИЛТЫН ТӨСЛИЙГ ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА Удиртгал Бодлого судлалын төв нь байгальд ээлтэй аргаар малчдын орлогыг нэмэгдүүлэх санаачилгыг 2000 оноос эхлэн хэрэгжүүлж ирэв. 2017 онд малчид малын тоог сайн дураар цөөлөх боломжтой болохыг Дэлхийн байгаль хамгаалах сангийн “Ирвэст ээлтэй бэлчээрийн менежмент төслийн хүрээнд баталсан бөгөөд малын тоог цөөлөх санаачилгыг дэмжих малчдын зээлийн эргэлтийн сангийн журмын төслийг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд боловсруулсан юм. 2018 оны дундуур ХАС банк, Мерси Кор байгууллагаас гаргасан бэлчээрийн менежментийг сайжруулахад хөнгөлөлттэй зээлийг хөшүүрэг болгон ашиглах санаачилгад нэгдсэн бөгөөд төслийн дизайн, зээлийн бүтээгдэхүүнийг боловсруулахад
Дэлгэрэнгүй…АМЕРИКУУДЫН 100 ЖИЛИЙН ӨМНӨ ШИЙДСЭН АСУУДЛЫГ МОНГОЛЧУУД ӨНӨӨДӨР ШИЙДЭЖ ЧАДАХ УУ?
Өнөөдөр сонины 2018 оны 2-р сарын 5-ны дугаарт гарсан нийтлэл Америкийн сургамж ба өнөөгийн зохицуулалт Үнэ төлбөргүй ашигладаг, хэмжээ хязгааргүй мэт санагдах төрийн өмчийн бэлчээрийн шүүсийг шавхан малынхаа тоог өсгөн ашиг олох сонирхол АНУ-д 1800-д оны сүүлээр давамгайлж байв. 1870-1900 оны хооронд үхрийн тоо 4.1 саяас 19.6 сая, хонины тоо 4.8 саяас 25.1 сая болж 4-5 дахин өсжээ. Ийнхүү хүний шунал, байгалийн орчны доройтлыг үл хайхран хэнэггүй байсны харгайг Америкууд хожуу ч гэсэн ухаарчээ. 1900-д оны эхэн үед баруун мужууд дахь бэлчээрийн доройтол, цөлжилтөөс улбаалсан шороон шуурга зүүн эрэг дахь нийслэл Вашингтонд хүрч гамшиг учруулах болсон, нөгөө талаас эдийн засгийн
Дэлгэрэнгүй…Сайн малчин гэж хэн бэ?
САЙН МАЛЧИН ГЭЖ ХЭН БЭ?
Өдрийн сонины 2017 оны 5-р сарын 23-ны дугаарт гарсан нийтлэл
“Мянгат малчин” цол хүртээх гэж жил бүр дээр доргүй хөл алдацгаадаг жишиг тогтоод уджээ. Мянгат малчин маань үнэхээр сайн малчин мөн үү, өнөө үед сайн малчин гэж хэнийг хэлэх вэ? Харьцуулах зүйлгүй ”хөмөрсөн тогоо” шиг орчинд удсан хүн өөрийгөө хөндлөнгийн нүдээр шүүн харахад илүүддэггүй. Бид малчдаа буруу замаар будаа тээлгээд байгаа юм биш байгаа хэмээн доорх харьцуулалт хийв.
Дэлгэрэнгүй…БСТ-с Ган-зудын хосолсон гамшгийн эрсдэлийг эрт мэдээлэх, зарлах шалгуур үзүүлэлтийг малчдын амьжиргаа, бэлтгэлийг харгалзан боловсронгуй болгох зөвлөмж боловсруулав
Бодлого судлалын төвөөс НҮБ-ын ХХААБ-ын “Ган-зудын хүндрэлийг даван туулахад яаралтай тусламж үзүүлэх, чадавхийг бэхжүүлэх”, TCP/MON/3602 төслийн хүрээнд Ган-зудын хосолсон гамшгийн эрсдэлийг эрт мэдээлэх, зарлах шалгуур үзүүлэлтийг малчдын амьжиргаа, бэлтгэлийг харгалзан боловсронгуй болгох зөвлөмж боловсруулав.
Дэлгэрэнгүй…МАА-н САЛБАРЫГ ТОГТВОРТОЙ, ОЛОН УЛСЫН ЗАХ ЗЭЭЛД ӨРСӨЛДӨХ ЧАДВАРТАЙ БОЛГОХ ГАРЦ ЮУ ВЭ?
Манайхаас 6 дахин бага газар нутагтай Шинэ Зеланд улс зөвхөн махны экспортоос жил бүр 3.8 тэрбум долларын орлого олдог нь манай Эрдэнэт, Оюу Толгойг нийлүүлснээс 4 дахин их, дээр нь сүүний экспортоос 8 тэрбумыг олж байна. Харин бид амар хялбар баяжих хэнээгээр уул, ус, газар шороогоо ухах тухай талцаж хэрэлдсээр сохорч, хожсон ч юмгүй, дуусашгүй баялаг болсон бэлчээр, малаа шоовдорлосоор. Монголын бэлчээрийн МАА-н харьцангуй давуу тал, түүнийг чулуу болгох нь Дэлхий дахинаа хөдөө аж ахуй эрхлэхэд тааламжтай хөрс, цаг агаарын нөхцөлд оршдог Европ, Америк, Австрали тивийн орнууд МАА-гаа асар их эрчимжүүлэн нэг малаас авах шим буюу бүтээмжээр өрсөлдөж байна. Тэд
Дэлгэрэнгүй…БЭЛЧЭЭР ХАМГААЛАХ ХУУЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР ОЛОН НИЙТИЙН ХЭЛЭЛЦҮҮЛГИЙН ДҮН
НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр Бэлчээр хамгаалах хуулийн төслийн хэлэлцүүлгийг 2016 оны 9-11-р сард Монгол орны бүх бүс, нийгмийн бүлгүүдийг төлөөлсөн 14 аймгийн 134 сумын 850 малчид, 278 аймаг, сумын албан хаагчид, нийт 1128 хүнийг хамруулан Бодлого судлалын төвөөс зохион байгуулав.. Малчдын хувьд бэлчээрийн даац хэтэрсэн (63.8%), усгүй (50.4%), маргаан, зөрчил ихэссэн (42%), төрийн зохицуулалт сулаас дур зоргоор ашигладаг (34.9%) гэсэн асуудлуудыг бэлчээр ашиглалтын хүрээн дахь хамгийн тулгамдсан хурц асуудал гэж үзэж байна. Хэлэлцүүлэгт оролцогчдын дийлэнх (80.2%) одоогийн Газрын хууль дээрх тулгамдсан асуудлыг зохицуулж чадахгүй байна, иймд бэлчээр хамгаалах хуулийг гаргах шаардлагатай
Дэлгэрэнгүй…