“Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөнд танилцуулга хийв

2018 оны 5-р сарын 17-нд ХХААХҮЯамнаас Төрийн ордонд зохион байгуулсан “Мал аж ахуйн тогтвортой хөгжил” малчдын улсын зөвлөгөөнд Бодлого судлалын төвийн тэргүүн доктор А.Энх-Амгалан урилгаар оролцож, НҮБХХ-н “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн хүрээнд боловсруулсан “Бэлчээрийн ашигласны төлбөрийн талаарх санал” танилцуулж, хэлэлцүүлэгт оролцон асуултад хариулав.

Нийт 12916 малчдаас авсан санал асуулгаар 65.3% бэлчээрийн төлбөрийг дэмжиж, 80.5% нэг хонин толгойгоос авах суурь төлбөр 500 төгрөг байхыг дэмжсэн байна.