Бодлого судлалын төв нутгийн иргэд (бүлэг, нөхөрлөл)-д түшиглэсэн байгаль хамгаалах шинэлэг загварыг (community vonservation model) Дорнод аймгийн Баян-Уул, Цагаан-Овоо, Хэнтий аймгийн Норовлин сумын орон нутгийн хамгаалалтад авсан Тосон хулстайн орчны бүсийн нийт 374499 га талбайд шинээр туршин нэвтрүүлэв.
Төслийн бүс нутгийн зураг
Туршилтын төслөөр нутгийн иргэдэд ашиглаж байгаа бэлчээрийг нь гэрээгээр үүрэг хүлээлгэн хариуцуулах, түүн дээр байгаа зэрлэг амьтан, ургамал зэрэг байгалийн баялгийг бэлчээрийн гэрээ хийсэн малчдын бүлэг, нөхөрлөлд эзэмшүүлэн ашиг хүртээх зарчмыг нэвтрүүлсэн нь амжилттай болов. Түүнчлэн Монгол улсад анх удаа бэлчээрийн санхүүгийн дүйцүүлэн хамгаалах аргачлал боловсруулан нь орон нутгийн оролцогчдын өргөн дэмжлэгийг авсан болно.
Нутгийн иргэд (бүлэг, нөхөрлөл)-д түшиглэсэн байгаль хамгаалал (community conservation) гэж юу вэ
“Хамгаалалттай газрын менежментийг албан болон албан бус гэрээ, журам, институцийн аль нэг хэлбэрээр нутгийн иргэд, бүлэг, нөхөрлөлд хариуцуулах” явдал мөн. (IUCN, Governance of Protected Areas, 2013)
Монгол улсын Үндсэн хуулийн 6.2 дахь заалт:
Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.
Дүгнэлт: Төр өмчлөгчийн (Сумын Засаг дарга) хувьд байгалийн нөөцийн зохистой ашиглалтын (хамгаалалт орно) менежментийг иргэд, бүлэг, нөхөрлөлд гэрээний үндсэн дээр хариуцуулан хяналт тавина гэсэн үг юм.
Нутгийн иргэд (бүлэг, нөхөрлөл)-д түшиглэсэн хамгаалалттай газрын менежментийн загвар бий болгоход баримталсан зарчим
- ∇ Ашиглагч өөрөө хамгаалагч байна гэдэг зарчмыг гол болгох- тухайн газар амьдарч байгаа малчдын тогтвортой амьжиргааг бий болгох зорилттой нягт уялдуулах, байгалийн нөөцийг зохистой буюу нөхөн сэргэх боломжийг нь хадгалж ашиглах загвар бий болгоно гэсэн үг
- ∇ Байгаль хамгаалах ажлыг орон нутагт хариуцдаг албан ёсны бүтэц, албан тушаалтны чадавхийг бэхжүүлэхэд анхаарч, тэдгээртэй давхардсан үйл ажиллагаа явуулах бүтцээс татгалзах (гэхдээ нутгийн иргэдийн оролцоог шийдвэр гаргахад оролцуулах зөвшилцлийн, зөвлөмжийн чанартай бүтэц, механизм байхыг үгүйсгэхгүй )
- ∇ Бэлчээрийг зохистой ашигласнаар зэрлэг амьтны амьдрах зохистой орчинг бий болгох (бэлчээрийн хэт ашиглалт нь зэрлэг амьтны амьдрах орчинг хумих гол аюул болдог)
- ∇ Үйл ажиллагааны тогтвортой байдлыг хангах (ensuring sustainability)
- ∇ Байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг урамшуулах Монгол орны нөхцөлд аль болох туршигдсан эдийн засгийн шинэлэг хөшүүргүүдийг ашиглах
- ∇ Үйл ажиллагаандаа байнга үнэлгээ хийж, арга барилаа шинэчлэх (adaptive learning approach)
Малчдын тогтвортой амьжиргааг бий болгох зорилттой нягт уялдуулах шаардлага
- ∇ Бэлчээр, түүн дээр байгаа ус, хужир мараа гээд аливаа нөөцийг үнэ төлбөргүй ашигладгийн зэрэгцээ даацыг нь хэтрүүлж талхалсан ч ямар ч хариуцлага хүлээдэггүй нийтээр дундаа ашигладаг тогтолцоо
- ∇ Малын тоог бэлчээрийн даацад тохируулахад урамшуулах хөшүүрэг байхгүй байна. Үүнээс болоод малчид зөвхөн малын тоогоо өсгөн орлогооо нэмэгдүүлэх сонирхолтой байна. Энэ нь
- ∇ Биологийн төрөл зүйлийн амьдрах орчиныг хумьж байна.
- ∇ Онгон цэвэр байгалийг ирээдүй үедээ үлдээх боломжийг хязгаарлаж байна.
- ∇ Бүхэлдээ ногоон хөгжлийн үзэл баримтлалыг үгүйсгэж байна.
Асуудлыг шийдсэн арга зам
Малчдын сонирхлыг тооноос чанарт шилжүүлэх, ингэснээр малын өсөлтийг хязгаарлан зэрлэг амьтны амьдрах орчинг хангах боломжтой юм. Үүний тулд:
- ∇ Бэлчээрийг ашиглуулах гэрээ байгуулан түүний даацад малын тоог тохируулах үүргийг гэрээнд тусгах (Тооны өсөлтийг хязгаарлах)
- ∇ Гэрээг хэрэгжүүлэх эдийн засгийн хөшүүрэг болгон бэлчээрийн төлбөр, аль эсвэл түүнийг орлуулах хөшүүрэг ашиглах
- ∇ Зэрлэг амьтан, ой зэрэг байгалийн бусад нөөцийг зохистой ашиглах гэрээг хуулийн дагуу бэлчээрийг гэрээлсэн бүлэгтэй байгуулах
- ∇ Ойрын хугацаанд (1-2 жил) гэрээний хэрэгжилтийн үр дүнг харгалзан малчдын орлого нэмэгдүүлэх (малын тоог хязгаарласнаас үүдэх орлогын алдагдлыг нөхөх) жижиг төслүүдийг сонгон шалгаруулах зарчмаар хэрэгжүүлэх.
- ∇ Дунд болон урт хугацаандаа (3-аас цааш жил) ноолуурын микрон, сүүний бактерийн агууламж зэрэг чанарын үзүүлэлтийг харгалзсан ялгавартай үнийг боловсруулагчидтай хамтран турших, чанарын нэмэгдлийг богино хугацаанд төслөөс санхүүжүүлэн дунд-урт хугацаанд төрийн дэмжлэгтэй холбох, боловсруулагч/ худалдан авагчид хариуцуулах ажлыг эхлүүлэх шаардлагатай
Хэрэгжүүлсэн нь
- ∇ Тодорхой шалгуур үзүүлэлтээр байгалийн нөөцийг гэрээгээр зохистой ашиглах ажлыг хэрэгжүүлэх бүлэг, нөхөрлөлийг сонгох (бэлчээр, түүн дээрх байгалийн нөөцийг зохистой ашиглах хүсэл эрмэлзлэл өндөр байх нь нэг гол үзүүлэлт байна)
- ∇ Төсөл хэрэгжих сум болон сонгосон бүлэг, нөхөрлөлд санал болгож байгаа загварын ач холбогдол, орон нутгийн захиргаа, малчид хэрхэн оролцож ашиг хүртэх талаар эрчимтэй сургалт, чадавхи бэхжүүлэх үйл ажиллагаа зохион байгуулах
- ∇ Санал болгож буй загварыг цогцоор нь эхний ээлжинд сум бүрт 2-с доошгүй бүлэг, нөхөрлөл дээр туршин хэрэгжих боломжтой болохыг батлан харуулах
- ∇ Туршилтын бүлэг, нөхөрлөлийг сургалт, сурталчилгааны загвар болгон ашиглах замаар бусад малчдыг хамруулах
- ∇ Санал болгож буй загварыг урт хугацаанд тогтвортой ажиллуулахад шаардлагатай эрх зүй, зохицуулалтын орчинг бий болгох, үүнд загвар сумдын туршлага, үр дүнг өргөн ашиглах
Байгалийн нөөцийн зохистой ашиглалтыг санхүүжүүлэх боломжит эх үүсвэрийн талаар
- ∇ Нэгдсэн төсвийн шинэ хуулиар бэлчээрийн менежментийг орон нутгийн төсөвт тусгайлан суулган орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэхээр болсон заалтын боломжийг бүрэн ашиглах
- ∇ Дэлхийн банкны “Тогтвортой амьжиргаа” төслийн хүрээнд БСТ-өөс бэлчээр ашиглалтын төлбөрийг орлуулан туршсан “Мал аж ахуйн эрсдлийн сан”- малчид малын хонин толгойн тоогоор хураамж төлдөг, эргүүлээд эрсдлийг бууруулах арга хэмжээнд сангаас ашиг хүртдэг загварыг ашиглах
- ∇ Санхүүгийн дүйцүүлэн хамгаалах (financial offsets) ажлыг тухайн орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн зэрэг компаниудтай ярилцаж эхлүүлэх
- ∇ Олон улсын хүлэмжийн хийн зах зээлтэй холбох туршилтыг бэлчээр дээр эхлүүлэх (Бэлчээрийн талхлагдлыг багасгаснаар жилдээ 1 га бэлчээрт 2.16 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах боломжтой, 1 тн хүлэмжийн хийн бууралт нь олон улсын зах зээл дээр 2-10 ам доллараар үнэлэгдэж байна. Манай орны нэг малчин өрх дунджаар 300 орчим хонин толгой малтай, үүндээ жилдээ 600 орчим га бэлчээр ашигладаг гэж үзвэл бэлчээрийн талхлагдлыг бууруулснаар жилдээ 2600-13000 ам доллар олох боломж бий)
Төслөөр бэлчээр, түүн дээрх байгалийн баялгийг гэрээгээр ашиглаж буй малчдын бүлгийн зураг