Тогтвортой Амьжиргаа 2 төслийн хаалтын семинар боллоо.
ТӨСЛИЙН ХААЛТЫН ҮНДЭСНИЙ ХЭМЖЭЭНИЙ СЕМИНАР
Төслийн хаалтын үндэсний хэмжээний “Бэлчээрийн ба эрсдэлийн менежментийн туршлага: ололт, цаашдын зорилт” сэдэвт семинарыг Улаанбаатар хотод 2012 оны 03-р сарын 07 –ны өдөр тусгай хөтөлбөрийн дагуу зохион явуулав. Семинарт УИХ, ХХААХҮЯ, ГХБХБГЗЗГ, УЦУОШХ, ОБЕГ, ТА-2 төслийн газар, Швейцарын хөгжлийн агентлагийн Ногоон алт төсөл, НҮБХХ-ийн Цөлжилтийг бууруулах төсөл, Аймгийн ХХААЖДҮГ, ГХБХБГ, ТА-2 төслийн зохицуулагч, зарим сумын газрын даамал болон бэлчээр, малчдын бүлэг, хоршоо хариуцсан мэргэжилтнүүд оролцов.
Семинар дээр Тогтвортой амьжиргаа-II төслийн хүрээнд бэлчээр, эрсдэлийн менежментийн талаар хийгдсэн ажлыг доорхи байдлаар багцлан танилцуулав. Үүнд:
- Тогтвортой амьжиргаа-I төсөлд хамрагдаагүй 13 аймгийн бүх сумын бэлчээрийн иж бүрэн зураглал шинээр боловсруулан хийв.. Энэхүү 13 аймгийн 187 сумын бэлчээрийн багц зураглалыг ХХААХҮЯ, ГХБГЗЗГ, аймгийн ГХБХБГ, 187 сумын ЗДТГ-т хүлээлгэн өгөв.
- Тогтвортой амьжиргаа-I төсөлд хамрагдсан 8 аймгийн бүх сумын газар ашиглалтын болон бэлчээрийн ургамалжилтын зураглалыг шинэчлэн хүлээлгэж өгөв.
- Тогтвортой амьжиргаа-I төсөлд хамрагдсан 8 аймгийн загвар сумдын бэлчээрийн иж бүрэн зураглалыг шинэчлэн хүлээлгэж өгөв.
- Бэлчээрийн зураглалыг ашиглан бэлчээрийн менежментийн жилийн төлөвлөгөөг малчдаас гарсан санал, багийн иргэдийн нийтийн хурлын хэлэлцүүлгийн дүнг үндэслэн боловсруулж, хэрэгжүүлэх иж бүрэн чадавхижуулах сургалт, зөвлөгөө. Үүнд 21 аймгийн газрын албад болон бүх сумын газрын даамал, МЭҮТ-ийн бэлчээр, малчдын бүлэг, хоршоо хариуцсан мэргэжилтнүүдийг сумын бэлчээрийн менежментийн төлөвлөгөө боловсруулах арга зүйд сургав.
- Сумын бэлчээрийн менежментийн жилийн төлөвлөгөө боловсруулахад ашиглах компьютерийн БСТ-1.0 программыг шинэчилж, сургалт хийн нийт сумдад хүргэв
- Бэлчээрийн эрсдэлийн менежментийн сумын жилийн төлөвлөгөө боловсруулж, хэрэгжүүлэх чадавхижуулах сургалт, зөвлөгөөг нийт сумдад хүргэв.
- Загвар 22 сум бүрт 60-80 сая, бусад сум бүрт 4-7 сая төгрөгийн санхүүжилт өгч, доороос дээш чиглэсэн, малчдын оролцоотой бэлчээр, эрсдэлийн менежментийн жилийн төлөвлөлтийн тогтолцоог бий болгож хэвшүүлэх ажлын эхлэл тавигдав.
- Загвар сумдад бэлчээр, эрсдэлийн менежментийн тэргүүний арга ажиллагааг нутагшуулж, дэлгэрүүлэх ажлын эхлэл тавигдав.
- Нийт аймгийн ГХБХБА-ны зураглал хариуцсан мэргэжилтэнд зураглал хийх ArcGIS– програм эзэмшүүлэх сургалт зохион байгуулав.
- Нийт аймгийн ГХБХБА-нд бэлчээрийн зураглалыг А0 хэмжээгээр хэвлэх плоттероор хангав.
- Нийт сумдад газарзүйн байршил тодорхойлох GPS багажаар хангав.
- Орон нутгийн эрсдлээс хамгаалах чадварыг сайжруулах үүднээс 11 аймгийн 106 суманд 6000 ширхэг барометр олгов.
- Багийн даргаас сайд хүртэл бүх шатны төрийн байгууллага, албан хаагчдын үр дүнгийн гэрээнд бэлчээр, эрсдэлийн менежментийн чиглэлээр хариуцвал зохих үүрэг, бүтээгдэхүүнийг тодорхойлон хэвшүүлэх ажлын эхлэл тавигдав.
- Бэлчээрийн төлбөрийг орлуулан МАА-н эрсдэлийн сан байгуулах туршилтыг өндөр уулын бүсийн Ховд аймгийн Манхан сум, ойт хээрийн бүсийн Архангай аймгийн Өндөр-Улаан сум, хээрийн бүсийн Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум, говийн бүсийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумдад амжилттай хийв.
- “Үндэсний болон аймаг, сумын хэмжээнд бэлчээр, эрсдэлийн менежментийг хэвшүүлэх тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам” сэдэвт баримт бичгийг боловсруулж, бэлчээр, эрсдэлийн менежментийн хүрээнд цаашид шийдвэрлэвэл зохих асуудлуудыг тодорхойлов.
- Төслийн хүрээнд “Бэлчээр, эрсдэлийн гарын авлага” 2010 онд, “ Малчдын бүлэгт суурилсан бэлчээр, эрсдэлийн менежмент” нэртэй малчдад зориулсан гарын авлага 2010 онд, “Малчдад өгөх зөвлөмж” нэртэй малчдад зориулсан гарын авлага 2011 онд хэвлүүлэн үндэсний, аймгийн холбогдох байгууллага, бүх сумдад хүргэж тараав. Төслийн хэрэгжилтийн талаар үндэсний болон орон нутгийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр сурталчилав.
Цаашид тавих зорилтыг дараах байдлаар танилцуулав. Үүнд:
- Тогтвортой амьжиргаа төслөөр эхлүүлсэн бэлчээр, эрсдлийн менежментийн үйл ажиллагааг хэвшүүлж (институчилж) цаашдын тогтвортой ажиллагааг хангах
- Бэлчээрийг гэрээгээр ашиглуулах ажлыг эрчимжүүлэх
- Бэлчээр ашиглалтын талаар хүний буруутай үйл ажиллагааг зогсоох, зөв үйл ажиллагааг урамшуулах эдийн засгийн хөшүүргийг өргөн ашиглах- бэлчээр ашиглалтын төлбөр
- Эрсдэлийн менежментийн хүрээнд маа-н эрсдэлийн сан, инновацийн сангуудыг Төсвийн шинэ хуультай уялдуулан ажиллуулах, маа-г эрчимжүүлэх, маа-н бүтээгдхүүний нэмүү өртгийн сүлжээг (эрүүл ахуй, ариун цэврийн нөхцлийг хангах, анхан шатны боловсруулалт хийх, технологийн дагуу хадгалах, тээвэрлэх гэх мэт) сайжруулах замаар бүтээгдхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэх (Монгол мал хөтөлбөр, биржийн хуультай уялдуулах), энэ хүрээнд хоршилт, хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, малын даатгалын хамралтыг нэмэгдүүлэх.