Тогтвортой Амьжиргаа – II төслийн хүрээнд Бодлого судлалын төвөөс хийж гүйцэтгэсэн бэлчээр эдэлбэр газрын болон ургамалжилтын үндэсний хэмжээний зураглалыг нэмэлт 13 аймгаар гаргаж ХХААХҮЯам болон Газрын харилцаа, барилга, геодези зураг зүйн газрын газар зохион байгуулалт газар ашиглалтын хэлтэст тус тус албан ёсоор хүлээлгэн өглөө.
Энэхүү нэр бүхий 2 зургаас гадна аймаг нэг бүрийн бэлчээрийн менежментийн төлөвлөгөө хийхэд шаардлагатай
- Малчдын 4 улирлын байршлын зураг,
- Ховор амьтан, ургамлын амьдрах орчны зураг
- Бэлчээрийн усан хангамжийн зураг
- Бэлчээр ашиглалтын суурь зураг
- Бэлчээрийн ургамалжилт,
- Бэлчээрийн даацын зураг зэрэг 8 үндсэн мэдээллэл агуулсан АТЛАС-ыг тухайн аймаг нэг бүрээр хэвлэн гаргаж НЭМЭЛТЭЭР хүлээлгэн өгөв.
Мөн дээр нь Сумдын бэлчээрийн менежментийн төлөвлөлт, тоон өгөгдлийг боловсруулах БСТ-1 ПРОГРАММ-ыг зургын анхдагч баазтай нь хамт нийт 4 бүрэлдэхүүнийг тус тус 2011 оны 01-р сарын 19-нд албан ёсоор нэр бүхий яам, газарт нь хүлээлгэн өглөө…
Энэ нь цаашид аймаг бүр өөрсдийн сум нэг бүрт тухайн бэлчээрийн болон ургамжилтын зураглалыг БСТ програмаар гаргаж өгөх, улмаар сум бүрт АТЛАС хийж газар зохион байгуулалт газрын эдэлбэр газрын төлөвлөгөөгөө хийж ашигладаг болох юм. БСТ-1.0 програм нь – тухайн сумын малчин өрх, малын тоо толгой, байгалийн нөөцийн чадамжийн/бэлчээрийн ургац, усан хангамж/ өөрчлөлт, бэлчээрийн хатуу цэгийн байршил зэрэг үзүүлэлтүүдийг ашиглах замаар бэлчээр, эрсдэлийн менежментийн үйл ажиллагааг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийхэд шаардлага хангахуйц тоон мэдээллийг нэг дор бөөнөөр нь гаргах, ашиглах, хадгалах ихээхэн чимхлүүр ажлыг богино хугацаанд хийж гүйцэтгэх чадвартай сайжруулагдсан програм юм. Үүнийг өмнөх 8 аймгийг оролцуулаад нийт 21 аймгийн сум болгоны газрын даамлуудад суурилуулж өгсөн бөгөөд сургалтыг өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн одоо мэдээллээ шинээр оруулах л үлдэж байгаа юм.
Мөн энэ програм нь бэлчээрийн төлөв байдал, ашиглалт, хамгаалалттай холбоотой мэдээлэлд боловсруулалт хийх ажиллагааг ихээхэн хөнгөвчилж, мэдээллийн чанар, бүрэн бүтэн байдал, нарийвчлалыг давхар шалгах боломж олгохийн зэрэгцээ аймаг, сумын энэ чиглэлээр ажилладаг байгууллага, удирдлага, мэргэжилтнүүдийн хариуцдаг ажлаа чанартай гүйцэтгэх, үнэн зөв мэдээлэл гаргах, хангах, ажиллуулахад хялбар зэрэг давуу талтай.
Энэхүү програмд зохих мэдээллийг бүрэн оруулан ашиглах замаар сумын хэмжээнд бэлчээрийн мэдээллийн нэгдсэн сан үүснэ. Цаашлаад аймаг, улсын хэмжээний мэдээллийн сан үүсэх суурь болно.
Энэхүү оруулсан мэдээлэл нь жил бүр архивлагдах ба аймаг, улсын нэгдсэн сан мэдээллийн санг үүсгэх, бусад статистик мэдээлэл гаргахад ашиглах боломжтой.
БСТ 1.0 програм нь өөрт хадгалагдаж буй мэдээллээ Microsoft Excel програм рүү хөрвүүлэх чадвартай тул орон нутаг хүссэн мэдээлэлээ ямар ч хэлбэрээр ашиглах боломжтой.
Ингэхээр БСТ 1.0 програм нь үндэсний газарзүйн мэдээллийн системийн суурь мэдээллийг агуулах болно.
БСТ 1.0 програм нь бэлчээрийн багц зургийн суурь мэдээллийг ашиглах, хадгалах, шинэчлэх, боловсруулалт хийх болон програмын мэдээллийг ашиглан сумын тухайн жилийн бэлчээр, эрсдэлийн менежментийн ажлыг төлөвлөх, хэрэгжүүлэх, хяналт мониторинг хийх, тайлан гаргахад ашиглах боломж бүрдэнэ.
Энэхүү боломжийг бүрдүүлэхийн тулд Тогтвортой Амьжиргаа – II төслийн газраас ихээхэн анхаарал тавьсан бөгөөд тус зураг хийж ажлыг сум, орон нутаг бүрт үргэлжлүүлэх ажлыг гүйцэтгэх сум бүрийн газрын даамлуудын сургалтыг тус хоёр талтай хамтран зохион байгуулахаар ажиллаж байна.
Мөн орон нутгаас мэдээлэл оруулах Жи Пи Эс аппаратыг сум бүрт авч өгч тус тоон өгөгдөлүүдэд суурилсан зураг хэвлэх үйл ажиллагааг гүйцэтгүүлэхээд аймаг нэг бүрт хэвлэлийн тусгай ПЛОТЕР машиныг худалдан авч өгсөн байгаа нь энэхүү зураглал хийх ажлыг цаашид үргэлжлүүлэх нөхцлийг бүрдүүлэх юм. Ингэснээр бэлчээрийн эдэлбэр газрын зураглал хийдэг энэхүү үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлэн үндэсний хэмжээнд хэрэглэж хэвшүүлэх боломжтой болж байна.
Энэ ч утгаараа ГЗБГАхэлтэст хүлээлгэн өгөх үйл явдал бүх аймгуудын газрын албаны дарга нарын цугларалт, семинартай давхцаж хийгдэж байгаагаараа онцлог бас газрын албаныханд илүү ажлыг нь хөнгөвчлөх бас гар зураг тойм мэдээллээр газраа хэмждэг байсан хүмүүст зурган мэдээлэл тайлан авдаг болж байгаагаараа давуу талтай ач холбогдолтой үйл явдал байлаа.
Энэ зураглал гардуулах үйл явдалтай холбогдуулан ГЗБГАхэлтэсийн дарга Ж.Даваабаатар хэлэхдээ:
Энд 8 иж бүрдлээс бүрдсэн иж бүрэн бэлчээр эдэлбэр газрын ашиглалтын зураглал бэлчээрийн одоогийн байгаа зураг, бэлчээрийн ургамалшилтын зураг, бэлчээрийн даацын зураглалыг жилийн дунджаар болон бэлчээрийн 4 улирлаар одоогийн байдлаар бэлчээрийн усан хангамжийн зураглал бүрдсэн хүлээлгэн өгч байна. Энд ямар сумын газар зохион байгуулалтын гол хэсэг болсон бэлчээрийн эдэлбэр газрын төлөвлөгөөг хийгээд зогсохгүй + Зураг дээр малчин нэг бүрээр эсвэл малчдын бүлэг, бүлгүүдээр газар бэлчээр ашиглалт, эзэмшлийн зургуудыг гаргах боломтой болж байна. Ингэж газрын зургийг ч гэсэн олон нийтийн санал, малчдын хүслээр иргэдийн санал оролцоог тусгадаг болох дувуу талтай болж байна.
Мөн сумын даамал нь бэлчээр ашиглалтын төлөвлөөгөөний хажуугаар газар ашиглалтын төлөвлөгөөгөө ч гаргаад СИТХурлаар батлуулж, ажлын тайлангаа гаргаж чаддаг болно. Тийм ч учраас БСТ 1,0 программыг ашиглах болсноор манай байгууллага энэ оноос эхлэн зурган мэдээлэл дээр үндэслэсэн тайлан гаргадаг болох ажил төлөвлөөд ажиллаж байна гэлээ…
Энэ үндэсний газар зүйн зураглалын өгөгдлөөр оруулахад 100 хувь хөрвөдөг, ArcGS програмтай ижил гүйцэтгэлтэй тул үндэсний хэмжээнд ашиглах боломж бүрдсэн нь бусад төслийн зураг хийх ажлуудаас цаашид үргэлжлэн ашиглагдах боломжтой зураг, програм боллоо гэлээ..
Ингэснээр сумаас мэдээлэл өгөөд аймгийн төвд газрын зураг болж хэвлэгдээд түүнийг нь эргээд орон нутагт төлөвлөгөө болгон хэрэглэх бэлчээрийн газрын зураг гаргах үндэсний тогтолцоо бүрдэж байна.