Семинарын үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны МААБХЗ газрын дарга П.Ганхуяг нээж байна.

ТӨРИЙН ЯАМ, АГЕНТЛАГ, ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ СЕМИНАР

ТӨРИЙН ЯАМ, АГЕНТЛАГ, ТӨВ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ

2011 оны 1 дүгээр сар 25

Уулзалт семинарыг ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газартай хамтран 2011 оны 1 дүгээр сар 25-ны өдрийн 9:00-14:30 цагийн хооронд Чингис зочид буудлын хурлын танхимд зохион байгуулж явууллаа.  “Малчид, төрийн албан хаагчдад зориулсан бэлчээрийн менежментийн сургалт” бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд төвийн байгууллагуудтай хамтран хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг тодорхой болгоход уулзалт семинарын үндсэн зорилго чиглэж байв.

Семинарын үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны МААБХЗ газрын дарга П.Ганхуяг нээж,Улсын их хурал, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлэг, үржлийн газар, Мал эмнэлэг, ариун цэврийн төв лаборатори, Газрын харилцаа, барилга, геодези, зураг зүйн газар, Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн, Төсөл хэрэгжүүлэх нэгж, сүүний үйлдвэрүүд, хүнсний захууд болон бусад байгууллагуудын зуун хорь гаруй төлөөлөгчүүд оролцлоо.

УИХ-г төлөөлж УИХ-ын байнгын хорооны референт Б.Мяхдадаг оролцсон бөгөөд “Эрчимжсэн мал аж ахуйг дэмжих” хөтөлбөрийн хэрэгжилтийг “Хот орчмын бэлчээр”-ийн төсөлтэй  уялдуулах” /МААБХЗ газрын дарга П.Ганхуяг/ ““Малчид, төрийн албан хаагчдад зориулсан бэлчээрийн менежментийн сургалт”-ын зорилго, ач холбогдол “ /Доктор А. Энх-Амгалан /, “Төслийн сургалтын үйл ажиллагааны танилцуулга” / Доктор С.Амгаа /, “Төвийн байгууллагуудтай  хамтран ажиллах төлөвлөгөөг тодорхой болгох чиглэлүүд” / Доктор О.Уламбаяр /, гэсэн сэдвээр төслийн шинжээчид, мэргэжилтнүүд өөрсдийн хийсэн судалгааны талаар танилцуулан хэлэлцэв.

Семинарын үйл ажиллагааг ХХААХҮЯ-ны МААБХЗ газрын дарга П.Ганхуяг нээж байна.

Бодлого судлалын төвийн удирдагч Доктор А.Энх-Амгалан

 ““Малчид, төрийн албан хаагчдад зориулсан бэлчээрийн менежментийн сургалт”-ын зорилго, ач холбогдол”

 Та энд дарж [PPT] файлыг үзнэ үү

Бодлого судлалын төвийн мэргэжилтэн Доктор С.Амгаа

Төслийн сургалтын үйл ажиллагааны танилцуулга

   Та энд дарж [PPT] файлыг үзнэ үү

Бодлого судлалын төвийн зөвлөх Доктор О.Уламбаяр