Бидний тухай

Бодлого судлалын төв /БСТ/ нь Монгол улсад анхлан байгуулагдсан төрийн бус судлагааны байгууллага юм. Тус төв нь хөгжлийн бодлого боловсруулах, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх чиглэлээр аливаа нам, улс төрийн хүчнээс хараат бус бие даасан үйл ажиллагаа явуулдаг.

БСТ нь 1999 онд байгуулагдсанаас хойш хөдөөгийн хөгжил, хөдөө аж ахуй, газар, бэлчээр, эрсдлийн менежмент, малчдын бүлэг, хоршилт, хөдөөгийн ядуурал, нийгмийн асуудал, байгалийн нөөцийн болон байгаль орчны менежментийн чиглэлээр бодлогын судалгаа явуулах, хөгжлийн төсөл, хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэх талаар нэн баялаг туршлага хуримтлуулсан чадварлаг нэр хүндтэй байгууллага болоод байна. Түүнчлэн төвлөрлийг сааруулах, бүс нутгийн хөгжил, төрийн захиргааны шинэтгэл зэрэг шилжилтийн эдийн засаг, нийгмийн бусад олон асуудлыг улс орны болон орон нутгийн түвшинд оновчтой шийдвэрлэх талаар ихээхэн туршлага хуримтлуулаад байна

Түүнээс гадна БСТ нь дээрх чиглэлээр төр, засгаас баримтлах бодлого, хууль тогтоомжийг боловсруулах, хэрэгжүүлэх хүрээнд өргөн хүрээтэй сургалт, сурталчилгаа, нөлөөллийн (лобби) үйл ажиллагаа явуулж байна. БСТ олон улсын донор байгууллагууд, төрийн болон хувийн салбарын санхүүжилттэй олон тооны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна.

БСТ-ийн Эрхэм зорилго бол:

Судлах, Зөвлөх, Чадавхижуулах нь Монгол орны хөгжлийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх бидний хувь нэмэр

Бодлого судлалын төвд 12 орон тооны судлаач, 50 гаруй орон тооны бус зөвлөх ажиллаж байна

БСТ-ийн Уриа бол:

Ол Сэд Бүтээ!

Бодлогын судалгаа явуулах, хөгжлийн төсөл, хөтөлбөр хэргжүүлэхдээ төр, засаг, аймаг орон нутгийн холбогдох байгууллага, их дээд сургууль, эрдэм шижилгээний хүрээлэн, малчид, олон нийт, олон улсын донор байгуулаагууд, хувийн салбар, иргэний нийгмийн зэрэг олон байгууллагуудтай түншлэлийн харилцаа тогтоон нягт хамтран ажиллаж байна.